"Мандаж гарах нар нь хє, Манан будан тадана хє. Манай нутаг цахар найман хошуу нь, Эндээс хэдvй хол бэ" хэмээн дуулдаг зургаан бадаг, хорин дєрвєн мєр бvхий "Цахар найман хошуу"(бас "Мандаж гарах нар" ч гэдэг)гэх Цахар цэргийн дуу бол Манж тєрийн хатуу эрхшээл дор 1755-1759 оны тvvхэн хугацаанд Шинжянгийн Хойд аймгийн Амарсаагийн Манжын тvрэмгийлэлийг эсэргvvцсэн зэвсэгт бослогыг дарангуйлахаар зарлиг хvлээн мордон гарч Зvнгарын дайнд биеэр оролцсон Цахар морит цэргийн дайчин эрчvvдийн єсч тєрсєн єлгий нутгаа дуртган санагазсан тvvхэн гунигт цэргийн дуу болно.
Тухайн vед Цахар нутгаас хоёр мянган цэрэг эрс модсон боловч газар нутаг хол, аян зам урт, гашуун зvдvvр их, уур амьсгал зохицохгvйгээс болж зуу жараад цэрэг эрс нь зам зуураа vрэгджээ, 1837 цахар цэрэг л Шинжянгийн Илид хvрч очсон байжээ. Ингээд Амарсаагийн ойрд цэрэгтэй бvхэл нэг жил тулалдаад, дайн байлдаанд мянгаад дайчин ханиа хохируулаад, энэ удаагийн зэвсэгт бослогыг дарангуйлж, баруун хойт хязгаарыг тvвшитгэж чадсан боловч арай найман зуу ерээд хvн амьд мэнд vлджээ. Гэтэл Манжын засгийн газраас тэднvvсийг єлгий нутагт нь буцааж ирvvлсэнгvйгээр харин Шинжянгийн Ойрдын Или, Тарваадайгийн хилийг батлан сахиулахаар тогтож, тэднvvсийг 110 хvнээр нэг сум болгоод, тэр газарт нь хvрч атар хагалбурлан, тариа тариулж, мал малжуулан айл єрєх болгож, сууршуулсан билээ.
Тэгээд тэдгээр цэрэг эрчvvд эр хонгороосоо хагацан салсан ойрд бэлбэсэн бvсхvйчvvд болон энэрэлт эцгээсээ хагацан салсан ойрд хvvхэнчvvд жич энхрэй хvvгээсээ хагацан салсан ойрд эмэгэдvvдийг нэг нэгээр чирэн гаргаж, гэргий сонгуулан vс холбосон эр эмийн дансанд оруулсан гэдэг. Манж хааны зарлиг дагаж, ойрд нутагт нийнхvv айл єрєх босгохдоо тэдгээр цахар цэрэг эрчvvд, ойрд эмэгэдийг сонгож авсан нь эх хvv хоёр болж, ойрд хvvхэнчvvдийг сонгож олсон нь эцэг хvvхэн хоёр болж, vе хураг ойрд бvсгvйчvvдийг сонгож олсон нь эр эм барилдаж, тэрэх гай зовлонг хамтаар аргацан єнгєрvvлж, "хуучин цахар" гэдэг найман сум цахар айлууд ийнхvv шинжянд алдаршин, тэднvvсийн хойч vейнх нь одоо болтол бас "Манай нутаг цахар найман хошуу, эндээс хэдvй хол бэ" хэмээн мєрєєдєн дуулсаар байгааг дээр зууны ерєєд оны эх болтол нvдээрээ vзэж, чихээрээ сонч байсан бєгєєд хари нутагт тэнvvчлэн явсан хvмvvс сонсоод бvр л халуун нулимсаа єєрийн эрхгvй бємбєрvvлдэг байна.
|