• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-12 15:19:37    
Жэнь жян суурины Жян сянь гудамж

Хятадын Олон Улсын Радио

    Жэнь жян хот Хятадын дорнод нутгийн Жянсу мужид, Хятадын хамгийн том мєрєн болох Хєх-мєрний доод сав газарт байрлаж байна. Уйлан давалгаалсан мєрний ус нь эндэх єнє удаан тvvх соёлыг бvтээсэн бєгєєд тухайн орон нутгийн Хєх-мєрний амьд соргог усан гаралтаар тvvхий материал болгосон онцлогт хоол ундыг буй болгосон байна. Єнєєдрийн нэвтрvvлгээр та бvхэнд Жэнь жян хотын алдарт " Жян шян же" гудамж дах усан гаралтын амтат хоол ундыг танилцуульяа.

    Жянь шян же гудамж Хєх-мєрний эргэд байрлаж байна. Энэ гудамж уул нь загасчдын жижиг тосгон байсан бєгєєд энэ тосгоны загасчид vеийн vеэрээ Хєх-мєрний загас сам хорхойг агнан амьдарч байсан юм. Арав гаруй жилийн ємнєхєн тосгоны зарим загасчид гуанз гаргаж, тосгонд нь маш олон усан гаралтын гуанзтай болж, тусгайлан мєрний загас жаргаахайгаар тvvхий эд болгосон амтат сайхан хоол хийх болсон байна.

    Жянь шян же гудамж тєдий л том биш ч гэсэн энхvv гудамжинд загас сам хорхойтой том жижиг дал гаруй гуанз байрлаж, гуанз болгоных нь наймаа маш хєгжилтєй байгаа нь гайхалтай юм. " Юй лао да" гэсэн усан гаралтын гуанзны захирал хатагтай Шюй Лай тигийн танилцуулсанаас vзэхэд, Жянь шян же гудамжны аралжаа наймаа сайн байгаагын учир нь эндэх гуанз том жижиг гэсэнгvй хvнсний тvvхий эд нь маш шинэ соргог байхыг хичээж, зочинд гаргах зуушныхаа загасыг бvр тэр єдєрт нь мєрнєєс агнан авчирч байдаг юм байна. Тэрээр хэлэхдээ: бид шиг ийм загасчин нар л сая Жян Шян гудамжны усан гаралтын гуанзны захирал болж чадна, бусад хvн харин бид шиг ийм наймаа сайтай гуанзны захирал болоход бэрх шуу гэлээ. Тэрээр бидэнд: " би єєрєє загас идэж єссєн болохоор ямар загасыг ч ойлгоно" гэжээ.

    Жянь шян гудамжны давуулаг нь хоол зуушны тvvхий эд нь амьд шинэдээ л байгаа биш, мєн энд зарж байгаа усан гаралт бvхэн манай Жэн жянь хотын усан гаралт байгаадаа юм. Жэнь жянгийн усан гаралт єєрийнхєє онцлогтой юм гэж Жянь шян гудамжинд олон жил ажилласан тогооч Ни Бин хэлсэн юм.

    Ни Бин хэлэхдээ: " Манай Жэь жян хот Хєх-мєрний доод сав газарт байрлаж байна. Энэ хэсэг газрын загас бvх Хятадад маш алдартай. Загас далайгаас буцан шумбаж ирэх явцад ийм урт зайг туулан Жэнь жянд ирэхдээ, загасны бие дээрэх далайн нялтаг нь арилж, амт нь маш сайхан болох юм гэжээ.

    Ни Биний танилцуулсанаас vзэхэд Хєх-мєрний олон тєрлийн амьд загасны дотор гурван тєрлийн ховор нандин загас байдаг юм байна. Тэдгээр нь хутган загас, цагц загас, буцах загас энэ гурав юм байна. Тэхэд энэ гурван тєрлийн загас бvр Жэнь жянд гардаг. Жэнь жянд гардаг цагц загасыг жуулчид хамгаас таашааж байдаг бєгєєд хvмvvс энэхvv загасыг загасны доторхи хаан гэж нэрлэж байдаг юм байна.

    Жянь шян гудамжны олон гуанзанд чансан цагц загасны зуушыг жуулчид дуудаж байдаг. Энэ чансан цагц загасыг зууш болгохдоо Хятадчууд уламжлалт аргаар хийдэг, тухайлбал голын усаар гол мєрнєєс агнасан загасыг чанах хэрэгтэй, ингэвэл сая голын загасны vнэр амтыг бvрэн гахргаж чадна гэж vздэг. Жян шян же гудамжны гуанзууд ийм уламжлалт аргаар, Хєх-мєрний усаар Хєх-мєрнєєс агнасан загасыг чанаж зууш болгож байна.

    Жянь шян гудамжинд та амтат сайхан хоол ундаар зочлуулж болох тєдийгvй Жэнь жянгийн загасчдйн тосгоноор орж, тэндэх vндэстний зан vйлтэй нь танилцаж болох юм. Эндэх жижиг гуанзууд нь бараг бvхнээрээ загасчин айлын єєрийнх нь гуанз болохоор, тэдний гуанзанд буубал яг л загасчин айлд орсонтой ялгаагvй. Америкаас ирсэн ноён Доглас Же Ренсак энэ гудамжинд хайртай болсон хvний нэг нь юм. Тэрээр хэлэхдээ: " Эндэх гуанзанд бэлдэж байгаа загсан махны зууш шиг ийм сайхан хоолыг би ер идэж єнгрєєгvй. Америкт ийм загас байхгvй байх, эдгээр загас нь миний урьд идэж байсан бvх хоолноос амттай гэжээ. /Пэрлаймаа орчууллав/