"Салхинд намираа хадаг шуухан нvдэнд аятай харагдах єндєр богонь нь эвтэй зохицсон сvvн цагаан єнгєтэй асар тагт vелзэн жигдрэлцээд...." "Чингэс хаан" том гудамж мань монгол vндэстний барилага байгуулалтын хэв намбыг хvмvvсийн хараанд дэлгэх болно.
Євєр монголын єєртєє засах раионы тєв Хєх хотын хойт биеэр байгуулж байгаа "Чингэс хаан" том гудамжын байгуулалтыг бол Євєр монголын єєртєє засах раион 2002 оноос эхлэн зураглан тєсвєлсєн юм. Тухайн vед, тус раион Шанхай хотын Тvн жи их сургуулийн эрдэмтнийг уриж, "Чингэс хаан" том гудамжын хvрээ хэвчээний талаарх нарийн зураглалыг хийсэн бєгєєд 2004 онд дахин Тианьжин хотын Бинхай хотын барилага байгуулалтын корпурацаас 10 сая юаны буцалтгvй дэмжлэгийг олж, "Чингэс хаан" том гудамжын барилага байгуулалтын тухай бvхэл цогцын зураг тєлєвлєгєєг зурж зохиосон байна. Тус зурж тєлєвлєх ажилд бас Америк, Ангиль, Франц, Австрали зэрэг орны дэлхийн тэргvvний тvвшин бvхий зураг тєлєвлєгєний компань ч оролцож, Єрєнєдахинийхэн хийгээд Хєх хотын зураг тєлєвлєгєєний газар хамтарч, Хятад болон Єрєнєдахиний соёлын онцлогийг уялдуулсан зурж тєлєвлєх эгнээ бий болж бvрэлдээд, "Чингэс хаан" том гудамжын байгуулалттыг хамтаар зурж тєлвєлсєн байна.
Одоо зурж тєлєвлєх ажил нэгэнт дууссан байна. Зураг тєлєвлєгєєс нь vзвэл, тус гудамжыг том хотын дvр тєрхийг гайхуулсан хотын тойрог, тал нутгийн тойрог, "Чингэс хаан" уудам талбай болон олон чадавхит зам тээвэр гэх дєрвєн хэсгээр бvрэлдэн байгуулах юм байна.
Танилцуулснаас vзвэл, "Чингэс хаан" том зээл нь ємєрмєц онцлогтой шинэ маягийн амьдарлын раион болж байгуулагдана. Тус тойрогт даярчилсан орон сууцын тvвшин бvхий єндєр зэргийн орон сууцын асар байшин, эспорт, соёл, идээн ундаан, наадам тоглоом, дэлгvvр худалдаа зэрэг орчин vейн том хотын vйлчилгээний бэлтгэмж дєхєєрємжтэй. Тус гудамж нь хэв намбын талаар монгол vндэстний соёлын онцлогийг бvрэн хадагалж, хvмvvст зугаацан сэлvvцэх сайхан орчныг хангах болно.
"Чингэс хаан" том гудамжын ерєнхий тєлєвлєлт нь нийт тєрвєн хэсгээс бvрэлдэх юм байна. 1-р тойрог нь тєв хотын байдлыг маш их хадгалсан хот тойрог болно. 2-р тойрог нь байгаль орчныг илрvvлсэн тал нутгийн тєв раион. 3-р тойрогт "Чингэс хаан" уудам талбайг байгуулж, тус гудамжын гол vзэмж болох юм байна. 4-р тойрог нь зам нэвтрvvлэгийн орон зайг бий болгож, олон чадавхит зам нэвтрvvлэгэ байгуулах юм байна. Yvний зэрэгцээ "Чингэс хаан" том гудамжын vндэстний онцлогийг товойлгохын тєлєє гудамжын тєлєвлєгєєг зурж тєлєвлєх шат vе нь ч монгол vндэстний онцлогоор чанга соёл, тvvх болон vлгэрийг агуулах бєгєєд vргэлжилсэн vзэмжийн зураг тєлєвлєгєєг нэгдхэж байгаад Хєх хотын шинэ дvрс байдал, шинэ бэлэг тэмдэг болгох юм байна.
|