Дэлхийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Монтреал-д 7-р сарын 17-31-ний єдрvvдэд зохиогдоно. Энэ удаагийн тэмцээнд Хятад 71 тамирчнаа оролцуулна.
Канадын Монтреал-д болох дэлхийн аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд оролцох Хятадын тєлєєлєгчдийн нэрсийн жагсаалтыг саяхан Хятадын биеийн тамир спортын vндэсний ерєнхий газрын усанд сэлэлтийн тєв мэдээлжээ. Хятадын тєлєєлєгчид нийт 121 хvний бvрэлдэхvvнтэй, vvний дотор 71 тамирчин байгаа. Энэ бол дэлхийн аварга шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд Хятадын хамгийн олон хvн оролцож байгаа удаа боно. Энэ удаагийн тэмцээнд Хятадын тамирчид усанд сэлэлт, усанд харайлт, уран сэлэлт, усны бємбєг зэрэг дєрвєн том тєрлийн тэмцээнд оролцоно. Дэлхиийн аварга шалгаруулах тэмцээний усны бємбєгийн тэмцээнд Хятад анх удаагаа оролцож байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятад алт авах зорилт тавиагvй. Энэ удаа бол Бээжингийн 2008 оны Олимпийн наадамд тамирчид бэлтгэх зорилготой юм гаж онцолж байна. Энэ удаагийн дэлдхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 71 тамирчинаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа тамирчин 53 хувийг эзэлж байна. Хятадын биеийн тамир спортын vндэсний ерєнхий газрын усанд сэлэлтийн тєвийн эрхлэгч Ли Хуа хэлэхдээ: бид энэ удаагийн тэмцээнд оролцож хvчирхэг багтай єрсєлдєж, эгнээгээ хатуужуулж, Бээжингийн Олимпид оролцоход арга туршлага хурамдуулах нь тэргvvн зорилт болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Бээжингийн Олимпид тамирдаа бэлтгэхийн зэрэгцээ усанд харайлтын давуу тєрєл болон усанд сэлэлтийн зарим тєрлєєр алтан медаль авахаар чармайна гэжээ.
Афины Олимпийн аварга Лvє Шюежюний 50м, 100 метрийн мэлхий сэлэлтээс гадна, Хятадын эмэгтэй тамирчид 4Х200 метрийн єврєєрєє далдах бухиа сэлэлтэд ч алтан медалийн тєлєє єрсєлтєх хvчин чадалтай. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2008 оны Олимпийг бодож, ахмад залуу тамирчдыг уялдуулан орлцуулна. Гvє Жинжин, Y Минся, Хv Жя, Пэн Бє зэрэг Олдимпийн аварга ородцохын зэрэгцээ Линь Юе, Чжао Вэй, Жя Тvн, Юань Пэйлин зэрэг 14-18 нас хvртлэх тамирчид энэ удаагийн тэмцээнд оролцох болно.
Хятадын усанд харайлтын багийн ахлагч Чжєv Жихvн танилцуулж хэлэхдээ, Олимпийн наадмын дараагийн хорёдохь жил бол улс орнуудын шинэ тамирчин гаргах, хоёр хvнийг бvрэлдvvлэх сайхан тохиол болно. Эмэгтэй хосийн 3 метрийн тавшуургаас vсрэх тєрєлд Хятад Олимпийн аварга Гvє Жинжин болон залуу тамирчин Ли Тинг бvрэлдvvлж оролцуулна. Эрэгтэй хосын 3 метрийн тавшуургаас vсрэх тєрєлд ахмад тамирчин Ван Фэн залуу тамирчин Хэ Цvнтэй бvрэлдэж оролцоно. Эрэгтэй эмэгтэй хосын 10 метрийн цамхгаас vсрэх тєрєлд бvр залуу тамирчид оролцоно гэжээ. Чжєv Жинхvн хэлэхдээ: дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бээжингийн Олимпийн наадам болтол зайтай байгаа. Бид ажлаа Олимпиор эцсийн зорилт болгож бодох хэрэгтэй. Бид энэ удаагийн тэмцээнд сайхан амжилт vзvvлэх тєдийгvй, залуу тамичдаа энэ тэмцээнээр цолгоруулан гаргахаар чармайна гэжээ. /Орчуулсан нь Баясгалан Хянасан нь Цогзолмаа/
|