• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-13 15:20:09    
Залуучуудад таалагдсан спорт

Хятадын Олон Улсын Радио

    Єндєр хєтєл дээр зогсож, гvн амьсгаад, хоёр гар дах таягаа хvчлэнгvт, чихний хажууд сэнгнэн єнгрєх салхины дууг мэдрэн байж, нэг л мэдхэд уулын хормойд хvрчсэн байдаг. Энэ байдлыг дvрслэхтэй зэрэг та бvхэнд цанаар гулгахыг бодогдуулах байх, гэвч энэ нь дэлгэрэх зуны улиралд ногоон зvлгэн дээр явагдаж байгаа юм.

    Бээжин хотын Лянхуашань цанаар гулгах талбайн Ван дарга сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, цаг агаар орон нутгийн хязгаарлалд хvлээслэгдэхгvй учраас цанын хорхойтонууд энэ спортод сонирхолтой болсон байна. Хятадын ємнєд нутаг шиг цанаар гулгах нєхцєлгvй газар уг ажиллагааг нэн ч халуунаар хvлээн авч байгаа юм. Бээжингийн маш олон газар цасгvй улиралд энэ спортыг єргєнєєр зохион явуулж байна гэжээ.

    Євсєн дээр гулгах спорт нь цанаар гулгахаас ирэлтэй. Єнгєрсєн зууны 60-аад оны vе Ю.Кайс гэдэг Герман хvн энэ спортыг анх сэдсэн юм. Уг спорт цанаар гулгахтай тєстэй байдаг. Тэр нь анхандаа цанаар гулгах улирал болхоос ємнє бэлтгэл дасгал хийхийн тєлєє байжээ. Євсєн дээр гулгах спортын тvгэн дэлгэрсэн нь цанаар гулгах улаан хорхойтон Австричуудтай шууд холбоотой юм. Зуны улирад ч цанаар гулгахын баяр баяслыг эдлэхийн тулд Австричууд зvлгэн дээр гулгаж болох хэрэгсэл vйлдсэн байна. Бvслvvр хvрдний хавсарсан эргэлтээр зvлгэн дээр чєлєєтэй эргэлдэх болно. Жишээлбэл та бvхэн танкны дугуй эргэдэг зарчмыг мэднэ шvv дээ. Ийм дугуй хvрд тvvний багасгасан хэлбэрийг санагдуулдаг юм. Євсєн дээр гулгах хэрэгслийн гутал, тvлхэн урагшлуулах таяг, гулгах зvлэг нь цана гулгалтын тоноглолоор голлуулах болно.

    Бид євсєн гулгах хэрэгслийг шинжилж vзье. Цанаар гулгах гутлын доор 80 сантиметр урттай бvслvvр хvрээлсэн тоноглол тааруулсан байна. Тvvний дотрох олон хvрдний эргэлтээр уг хэрэгсэл зvлгэн дээр тогтвортой чєлєєтєй шилжиж чадна.

    Цанаар гулгах талбайн дасгалжуулагч Ван зуны улиралд євсєєр гулгах спортын дасгалжуулагч болсон байна. Тэрээр хэлэхдээ, хєтлєєс гулган уруудах болон мурийлтын vед, хvндийн тєвєє батлах, vйл хєдлєлийн єєрчлєлт нь цанаар гулгахтай адилхан юм. Гэвч талбай болон тоноглолын адил бусаас болж зєрєєтєй байх нь мэдээж. Жишээлбэл цанаар гулгахад, хурдаа хасахын тулд цанаа хvчлэн дотогш хумьдаг.

    Євс дэндvv богино бол газар нь тэгш биш, дэндvv єндєр бол эсэргvvцлийн хvчийг нэмэгдvvлэх бєгєєд гулгах хэрэгсэлд ороолдож болзошгvй. Талбайн ажилтан гулгалтын зvлгийг тасралтгvй арчилан байж, хэвээр ашиглаж чаддаг. Yvнээс гадна, маш хурдтай vе, унаж гэмтэл авхаас сэргийлхийн тулд хамгаалтын хэрэгсэл ємсєх чухалтай.

    Євсєєр гулгах спортын тухай энд хvртэл ярилаа. Та бvхний хорхой хєдєлж байгаа биз. Зуны сайхан улиралд хєх тэнгэр доор, ногоон зvлгэн дээр салхи сєрєн хурдлах vнэхээр их зугаатай шvv дэ.