Нэгдлээр дотоод хорогдолыг орлох, хамтын ажиллагаагаар олон амжилтад хvрхээр зорилго болгосон vндэстний аж vйлдвэрийг хєгжvvлэх, сайн сайхан худалдааны орчин бий болгоохын тєлєєний нэгдсэн байгууллаг Євєр монголын Ордос корпораци зэрэг Хятадын ноолуурийн олон аж ахуйн нэгжvvдийн хамтын санаачлагийн дагуу тун саяхан байгуулагдсан байна.
Тун саяхан Хэбэй мужийн Чин хє сянь, Шааньши мужийн Ши-ань хот, Ниньшягийн Хотон Yндэстний Єєртєє Засах Районы Лин v хот, Євєр Монголын Єєртєє Засах Районы Баяннуур хотын Линв хє район, Ордос хотын Дvн сэн район зэрэг Хятадын дотоодын 5 том ноолуурын баазийн 20 гаруй ноолуурын аж ахуйн нэгжvvд Хятадын ноолуурын тvvхэн дэх анхдагч нэгдсэн байгуулал болох "Ноолуурыг нэгдэлтэй борлуулах ХХК" байгуулсан байна.
"Энэ бол ноолуурын тvvхэн дэх нэгэн том явдал, бидны том баяр болох юм" гэж "Ноолуурыг нэгдэлтэй борлуулах ХХК"-ын зєвлєєлийн даргаар сонгодсон Ордос корпорацийн ерєнхий захирал Ван линь шян хэлж байлаа. Тэрээр хэлэхдээ, Хятадын ноолуурын аж ахуйн нэгжvvд єнєєд ийм хамтын танилтад хvрч чадсны явдал нь Хятадын аж ахуйн нэгжvvд бvх дэлхийн нэхмэл барааны хэмжээний хязгаарлалын ємнє єєрийн боловсронгоуй сонголт хийснийг харуулж байна гэжээ.
Ван линь шян танилцуулж хэлэхдээ, "Ноолуурыг нэгдэлтэй борлуулах ХХК"-ыг єнєє Хятадын холбогдох салбарт батлан зєвшєєрvvлхээр єрєгдєлєє єгєєд байна. Хэдуйбээр 20 гаруй л ноолуурын аж ахуйн нэгж оролцсон боловч энэ нь Хятадын дотоодын ноолуурын vйлдвэрлэлийн 5 баазийн хєгжлийн хvсэл эрэмзлэлийг харуулж байна. Энэ хvсэл эрэмзлэл бол "Их нэгдэл нь их хєгжлийг авчрах болно". Тvvний vйл ажиллагааны хэлбэр маяг нь ОПЕК-ийн шинж чанартай адилхан компани нь гишvvн болсон аж аухйн нэгжvvдэд ноолуурын тvvхий материал худалдан авах хамгаалалтын vнийг нэгдэлтэй тогтоож, ноолуурыг гадагш нэгдэлтэй борлуулж, ашигаа гишvvн болсон аж ахуйн нэгжvvдийн хувьцааны дагуу хувиах болно. Энэ нэгдсэн байгууллаг нь дэлхийн шилдэг чанарын ноолуурын тvvхий материал болон бvтээгдэхvvний 60%-ийн худалдаалах эрхийг монопольчлох болно гэжээ.
Мэдээний эх сурвалжаас vзвэл, 20 гаруй жилийн хєгжлийн дагуу, Хятадын ноолуур боловсруулах аж vйлдвэрийн хєгжилт нь олон улсын ноолуурын аж ахуйн хєгжлийн бvтэцд их олон хувьралт учруулсан байна. Єнєє Хятадын ноолуур боловсруулж байгаа хэмжээ нь бvх дэлхийн 80%-с давсан бєгєєд шилдэг чанарын ноолуур нь бvгд Хятадад тєвлєрсєн юм байна. Иймээс дэлхийн ноолуурын зах зээл нь Хятадын ноолуурын байдлаас шалтгаалагдах болж байна. \ Г. Сайн-Єлзий бэлтгэв.\
|