Терроризм бол даян дэлхийнхэнд нvvрлэж байгаа одоох томоохон асуудал болно. Терроризмыг эсэргvvцэх хvч чадлаа эрчимжvvлэхийн тєлєє бишгvй олон орнууд терроризмын эсрэг тоног тєхєєрємж судлан vйлдэж, нээн хєгжvvлэхийг тун чухалд vзэж байна. Сvvлийн vе, Хятадын терроризмын эсрэг техникийн тоног тєхєєрємжийн анхны vзэсгэлэн Бээжинд нээгдэж, Хятадын эрдэмтдийн судлан vйлдсэн терроризмын эсрэг маш олон дээд шинэ техникийн тоног тєхєєрємжvvд нь vзэсгэлэн дээр зарим нууцыг задруулж, олон нийтийн нvдийг нээсэн байна.
Террорист этгээдvvд нисэх онгоцны бvхээгт хvн барьцаалан цагдаагийн байгууллагатай сєргєлддєг бєгєєд барьцааны хvний амийг хєнєєхєєр цагдаагийн байгууллагыг заналхийлж дурдсан нєхцєлдєє хариулт авдаг. Хэлэлцээний мэргэжилтэн болон террорист этгээд харилцах vе террористын эсрэг ажилдаа гаршсан туршлагатай цагдаа нар дуу гардаггvй цахилгаан єрмєєр нисэх онгоцны бvхээгийн хавтанд гялс гэтэл хуруу хиртэй жижиг нvх цоолоод энэ нvхэндээ хар уян хоолойг сэмээрхэн угсруулаад толгойг нь хавтангаас хоёр хуруу хиртэй цухуйлгаад тавьчихвал бvхээгийн доторх бvх хvний хєдлєл байдлыг алст байгаа командлагчийн дисплэйд тов тодорхой харуулж чаддаг байна.
Террористын эсрэг мэргэжилтнvvд энэхvv "хvн барьцаалагдсан аймшигт байдал"-ыг зохицуулах явцад чухал vvрэг гvйцэтгэдэг "хар уян хоолой" болон дисплэйдээ "Билгvvн дуран" гэж нэрлэсэн байна. Бээжингийн Ин Рvй да компани бол энэхvv "Билгvvн дуран"-гийн зураг тєслийг хийсэн байгууллага юм. Тус компанийн ноён Сvнь И чао танилцуулж хэлэхдээ:
Энэ бол тандагч дуран юм. Жирийн нvдээрээ шагайж хардаг дурантай адилгvй, алсаас удирддаг дисплэйн дэлгэцээр хардаг тоног тєхєєрємж юм гэжээ.
Энэ удаагийн терроризмын эсрэг тоног тєхєєрємжийн vзэсгэлэн дээр vзvvлж байгаа "Гутал тагнагч" тоноглол нь хvмvvсийн анхаарлыг их татаж байлаа. Сурвалжлагч тус тоноглолыг газар дээр нь туршиж, гуталдаа тємєрлєгийн зvйл хийсэнгvйгээр "Гутал тагнагч" дээр зогсоход ногоон гэрэл аслаа, сурвалжлагч дахиад єрєєсєн гутлынхаа уланд жижиг тавагт хадаас хадчихаад энэ тоноглол дээр зогссон чинь тэр дороо дохио єгсєн байна. Бээжингийн иргэний агаарын тээврийн аюулаас хамгаалах компанийн техникч ноён Чэнь Гvан тус тоноглолын тухай танилцуулж хэлэхдээ:
Энэ тоноглолоор голцуу гуталд нь тємєрлєгийн зvйл болон хутга шєвєг байх эсэхийг шалгадаг. Нэг талаар гутлын бvрэлдэхvvн тэгш байх эсэхийг шалгаж, нєгєє талаар хvндийн жинг нь шалгадаг, хэрэв жин хэтэрсэн байвал дохио єгдєг. Бас хоёр гутлын тэнцvv байх эсэхийг ч шалгадаг юм. Хэрэв тэнцvvгvй юм уу их ялгаатай байвал дохио єгдєг байна. Энэ нь одоо дэлхийн маш тэргvvний техник болж байна гэжээ.
Терроризмын эсрэг техникийн тоног тєхєєрємжийн vзэсгэлэн дээр цэргийн талын хорхойтой хvмvvсийн сонирхолыг хамгийн их татаж байгаа терроризмын эсрэг хурц зэвсэг гэвэл тун саяхан Хятадын зэр зэвсэгийн корпорацийн амжилттай судлан vйлдсэн 12.7 миллиметр калибр бvхий винтов болно. Одоо террорист этгээдийн зэр зэвсэг нь явах тусмаа тэргvvний болж, гал нээх хvчин нь ч айхавтар болж байна. Тэд давраад пулемёт, хуягт тэрэг зэрэг хvнд тоноглол хэрэглэх болж байна. Иймээс терроризмын эсрэг цагдаа нар заавал сєнєєх хvч ихтэй, хол зайн тусгалтай хvнд зэвсэг хэргэлж л байж, сая харгис хэрцгий террорист этгээдэд хvчтэй цохилт єгч чадах юм.
Том калибрын винтовийн зураг тєслийн мастер Хятадын зэр зэвсэгийн корпорацийн ноён Хэ Вэй пин энэхvv мэргэн винтовт олон улсын маш олон тэргvvний техникийг ашигласан тухай хэлэхдээ:
Yvний зураг тєслийг хийхдээ, зарим шинэ материал, шинэ технологийн арга хэрэглэснээс зарим нь бас дотоодод хосгvй технологи юм. Том калибрын мэргэн винтов нь маш их тийрэх хvчтэй болохоор хэр баргийн хvн жолоодоход бэрх онцлогтой байдаг. Бид vvнд жаахан техникийн шинэчлэлт оруулаад жирийн хvмvvсийн ашиглахад дєхєм болгосон байна. Энэ винтов нь нэлээд хvчтэй гал нээж байгаа гэмт хэрэгтэнг аргацаахад vр ашигтай vvрэг гvйцэтгэдэг байна.
Энэ удаагийн vзэсгэлэн дээр, Хятадын 200 шахам аж ахуйн нэгж нь хэдэн зуун тєрєл зvйлийн шинэ хэлбэр маягийн тоноглол дэлгэн vзvvлсэн байна. Бээжингийн цагдаагийн байгууллагууд єєр єєрийнхєє шаардлагын дагуу терроризмын эсрэг тоноглолууд худалдан авч, 2008 оны Олимпийн наадмын аюулгvй байдлыг хамгаалах ажилд хэрэглэх болно. /Л.Буянтогтох орчуулав/
|