• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-14 15:24:15    
Шаардлагаас татгалзаж сурах хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио

    Хvvхдийн єсєлт маш тvргэн байдаг болохоор хvvхдэд єгєх хайр халамж ямар байх хэрэгтэй бэ? хvvхдийн санаа сэтгэлээр байх нь хvvхдийн эрvvл саруул єсєлт бойжиход ашигтай гэж боддогоос зарим гэр бvлийнхэн хvvхэд юу шаардвал тэр санааг нь биелvvлж єгдєг. Ингэсээр байж хvvхэд зєвхєн єєрийгєє бодохоос биш бусдыг бодно гэж vгvй, хувиа хичээсэн, ёс ярихгvй, юу хийнэ гэвэл тvvнийгээ л хийдэг, бусадтай харилцаж чадахгvй болдог байна, Хэтэрхий их хайр хvртсэн хvvхэд том болсны дараа зан аашны талаар дан цулгуй, бусад хvн бага л найр тавихгvй бол горь тасарч, єєрийн биедээ итгэл алддаг.

    "Миний хvv хоолоо ид!" гэж ээж нь хэлэхэд хvv нь "Єнєєдєр юу идэх юм бэ?" гэсэнд ээж нь "vхрийн мах" гэж харуулав.

   "Ээж ээ! би гадна гарч пицца иднэ"

    "юу гэж ?"

    "Ээжийн хийсэн vхрийн махыг идэх дургvй, одоогоор очиж пицца иднэ, явъя ээж ээ!" гэж хvv нь ээжээ шалав.

    "Єнєєдєр болохгvй, ээж нь гэр бараа цэвэрлэх, хоол унд хийнэ гээд баахан ядарч байна, маргааш очъё болох оо ?" гэсэнд хvv нь "би заавал одоо очиж иднэ" гээд загнаж гарсан бєгєєд уйлж хайлан явахгvй болохоор ээжээ нэг єшиглєєд авав. Ээж нь арга ядахдаа хvvгээ дагуулж гарч пицца идvvлжээ.

    Ээж нь аль эрт ааваасаа салж, ганцаараа хvvгээ єсгєсєн болохоор эцэггvй хvv нь ээжийнхээ нvдэнд маш єрєвдєлтэй санагдаж, хvvдээ эцгийн хайрыг ч олгож байя гэж бодоод хvv нь яана гэвэл ээж нь санааг нь дагуулж , хvссэний нь гvйцэлдvvлж явсаар иржээ. Ийм байдалд хvv нь ээжээсээ юу бvхнийг хvснэ, vvгээрээ эрэл хvслээ хангах болжээ. Хэрэв ээж нь хvvгийгээ эдгээр ёсгvй шаардлагаас татгалзаад байсан бол хvv нь єнєєдєр ийм болох учиргvй юм. Хvv нь санаанд нь хvрч чадахгvй болбол уурлаж бачимдах, уйлж хайлахыг vзээд ээж нь єр євдєж, хvvдээ ямар нэгэн талаар дутуу байгаа шиг санагдаад байхлаар хvссэн бvхнийг нь биелvvлж л явжээ. Ээжийнхээ дэндvv их хайраас хvv нь єєрийн биеээ барих шалтгаангvй болохоор эрэл хvсэл нь явах тусмаа нэмэгдэн, болохгvй болох vед ээжээ єшиглєєд ч авдаг болжээ. Гэтэл ээжийнх нь сэтгэлд хvvгээ л хvн болгоё гэж бодсноос биш хvv мань ямар хvн болон хvмvvжиж байна гэдгийг яаж мэдэх билээ. Ээж ингэж хvмvvжvvлсний эцсийн vр дvнд єєрийн эдлэх ёстой эрх чєлєєгєє алдсан тєдийгvй, хvvгийн єсєлт хvмvvжилд буруу нєлєєлж, ирээдvйн амьдралд нь саад дэвсэж єгсєн байна.

    Хvvхдvvдийн ёс бус шаардлагаас татгалзаж сурах хэрэгтэй. Хvvхдийн санасан бодсон бvхнийг биелvvлж л байвал хvvхэд цэцэн сэргэлэн, сайн хvн болно гэсэн vг биш юм. Харин санаагаараа байлгаад байх юм бол эсрэг vйлдэл гарч, хvvхэд зєвхєн амь хувиа бодох, юуг ч эдлэх хvсэл ихтэй болж мэднэ. Хvvхэддээ хайргvй аав ээж гэхгvй юм, харин тэдний зарим шаардлагаас татгалзаж сурах нь маш чухал юм.