• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-14 15:26:20    
Хvvхэд залуучуудын унших асуудалтай болсон гэж уу

Хятадын Олон Улсын Радио

    Сvvлийн vе Хятадын нэрт вэб сайт Бай ду 2004 оны гvйлгээтэй зохиолчийн тухай шалгалт хийсэн дvнд уран зохиолын дархан гэгдсэн Лу Шунь багш, Жинь Юн, Гєv Жинмин, Си Жюнь нарын ард 4-р байранд орсон байна. Yvнээс гадна эхний 10 нэрсэд Хуан И, Гу Лун, Чун Ё, Хань Хань, Жан Айлин, Шю Жимєv хамрагдаж, олонх нь нийтийн зохиолч болно. Yvний зэрэгцээ нийслэлийн багшийн их сургуулийн утга зохиолын хvрээлэн ч дунд бага сургуулийн сурагчдын уншилтын сонирхолд шалгалт хийсэн байна. Yvний дvнд мєн л Жин Юн, Гєv Жинмин, Лу Шюньгээс илvv таалагдсан байна. Уншилтын ийм байдалд хэрхэн нvvрлэх вэ? Энэ нь соёлын хэвийн бус vзэгдэл гэж vv? Эдгээр асуултад холбогдуулан, сурвалжлагч Бээжин их сургуулийн хятад хэлний факультетын профессор Жан Иугээс ярилцлага авсан байна.

    Жан Иу хэлэхдээ, ном унших ийм хандлага илэрсэн нь голцуу доорх хоёр шалтгаантай. Юуны ємнє, 20-р зууны 80-аад оны сvvлч тєрсєн залуучууд багачууд нь соёлын хэрэглээний гол хvчин болсон байна. Дараа нь, эдгээр залуу багачууд єєрийнхєє соёлын тєлєєлєгч буй болгох чухалтай байна гэжээ.

    20-р зууны 80-аад оны сvvлээр тєрсєн хvvхдvvд нэлээд чинээлэг орчинд єсч бойжсон учраас ямар ч ачаалал алга байж, хэрэглээний хvчин чадал нь маш чанга юм. Yvний гол илрэл гэвэл соёлын хэрэглээ болно. Соёлын шинэ vйлдвэрлэл залуу нэг vеийнхэнд тvшиглэх хэрэгтэй болж байна. Хятадын мэдээллийн аж vйлдвэрлэлийн тvрvv баян Чэнь Тяньхуа сvлжээний тоглоомоор баяжсан юм. Тvvний хэрэглээний гол цогц нь залуу багачууд болно. Тайваний дуучин Жю ЖэйЛун залуучууд багаачуудад илvv таалагддаг, ийм болохоор залуучууд багачуудын мєнгийг олох шvтээн болсон байна. Залуу багачууд Гєv Жинмингийн ном унших дуртай, ингэхлээр тэр аяндаа гvйлгээ сайтай зохиолч болсон байна.

    Насанд хvрэгсдийн нийгэм залуу багачуудад тавьж байгаа хvсэл найдвар нь єєрєє зєрчилтэй байдаг. Нэг талаар тэднийг эрдэм авьяас бvрдсэн чадвартан болохыг хvсэж, нєгєє талаар соёлын хэрэглээний гол хvчин болохыг урамшуулдаг. Ийм байдалд залуу vеийнх нь соёлын тєєрєгдєлд татагдаж, хэрэглээний таашаал эдлэхийг хvсэхийн зэрэгцээ сайн сайхан ирээдvйгийнхээ тєлєє арга бус чармайн суралцдаг. Зєрчилтэй сэтгэл нь залуу багачуудыг эргэлзээтэй болгон, амьдрахуйн vзэлт нь тодорхой бус юм.

    Залуу багачууд нийтийн зохиолчийн бvтээлийг унших дуртай байдаг асуудлын тухай Жан Иу хэлэхдээ, єєрийнхєє амьдрал болон соёлын ойлголтод нийцсэн бvтээл таалагдах нь сонин биш юм. Лу Шюнь, Мао Дунь, Ба Жинь зэрэг том зохиолчдын бvтээл залуу багачуудын амьдралаас нэлээд зайтай байх нь мэдээж. Энэ нь маш хэвийн атлаа зайлшгvй сонголт мєн гэжээ. Аль vе ямар оронд ч нийтийн, хялбаршуулсан бvтээлийг хvмvvс цэвэр уран зохиол, сонгодог бvтээлээс илvv уншдаг.

    Залуу багачууд сонгодог бvтээл заавал унших чухалтай уу? Тэдний єсєн бойжилтод ямар нєлєєтєй вэ гэдэг сурвалжлагчийн асуултад профессор Жан Иу хэлэхдээ, сонгодог бvтээл нь залуу нэг vеийнхний хvн чанарын хєгжилд чухал ач холбогдолтой юм. Хvн тєрєлхтєний соёл нь урт хугацааны хуримтлалын vргэлжилсэн чанартай vйл явц. Залуу багачууд сонгодог бvтээл уншиж байж, тvvхийн тухай бvрэн ойлголттой болж, хvн чанар нь боловсронгуй хєгжиж чадна гэжээ.

    Сонгодог бvтээл болон нийтийн бvтээл унших нь зєрчилгvй юм. Гэвч сонгодог бvтээл уншихыг удирдаж, дасгал хийх хэрэгтэй. Хvн бvхнийг сонгодог бvтээлд сонирхолтой байхыг шаардаж болохгvй, залуу багачуудыг нэн олон сонгодог бvтээл уншиж, уг бvтээлийн тухай гvн ойлголттой болох нь эцсийн зорилт мєн гэж Жан Иу цаашид хэлсэн байна.

    Америк, Япон, Европын орнууд энэ талаар маш амжилтай хийж байгаа юм. Єнєє, манай орны хийх чухалтай зvйл нь сонгодог бvтээлийг нэн хялбаршуулж, залуу багачуудын унших сонирхлыг татах явдал болно.