• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-14 15:29:36    
"Жаахан шарга" гэх дууны тухай

Хятадын Олон Улсын Радио

        Жаахан шаргын шогшоонд нь
        Томоо нь муухай тасарлаа
        Жаахан тvvний аашинд нь
        Сэтгэл муухай гунирахлаа
        Хоёр моритой гарлаа да
        Хонгорын ширээ дамжлаа да
        Хоноголсонгvй явсныг нь бодхоор
        Хоёр нvдэндээ нулимстай .... ...

    Энэ бол Євєр монгол раионд ихээр дэлгэрсэн Халхын Дариганга ардын уртын дуу "Жаахан шарга" болно. Хорчин ардын vлгэрт дуу шиг vлгэрийн бvх явцаа дуулан илтгэсэнгvй ч уртын дуугийн ард ч аль олон vлгэртэй юм. Уянгын сайхан "Жаахан шарга"-ын ард чєлєєт янагийн тєлєє тэмцсэн элэг эмтрэм vлгэртэй билээ.

    Тус дуу 1960-аад оны vед Даригангын овоон хийдын орчим зохиогджээ. Далин дагын хvv Инзноров, Ургамал зундаагийн охин Чимэдлхам хоёр хайр сэтгэлэгэтэй болж, хурага тугалын бэлчээрээр уулзан учирч явсаар амьдран суухаар болоод байтал хошууны ноён Чимэдлхмыг хvчээр богдолж авчээ.

    Зунд гэдэг нь цол юм. Дариганга хошуунд байдаг ийм цолтой хvн дєрєвхєн байсан гэдэг. Зунд цолтой хvнийг ойсон голтой отого жинсээр шагнадаг бєгєєд тэр хvн эзэн хаанд биеэр бараадах эрхтэй байсан юм. Ургамал зунд охиныхоо инжид их олон юм єгсєн гэдэг.

    Чимэдлхам ноёныд хvрээд хэд хонож байтал, Норов "удахгvй ургуулж дутаалгана шvv, сэрэмжтэй байгаарай." Гэж хэл ирvvлжээ. Энэх чимээг сонссон Чимэдлхам ойр зуур хэрэглэх хувцас хунараа бэлтгэх гэтэл хадам ээж нь хувцасны авдрын тvлхvvрийг нь авчихсан болхоор ил байсан ганц уужыг шиваастай аргал дор нуужээ.

    Ингээд ургах vедээ, vдшийн бvрийгээр аргал хормойлж иреэ гэж нємгєн дээлтэй гараад аргал дор нуусан уужаа нємгєн дээл дээрээ ємсєєд цааш ургажээ.

    Тэр хоёр шєнєжин давхиад Лхамаа гангын бургаасанд нуучихсан байна. Тэгээд намаржин л ганга холбоогийн бургаасанд ээлжлэн нууж хоол унд зєгєєд байлаа. Энэх хугацааны байдлыг харуулсан бололтой, дуунд, "Таг ширээ нутаг нь, Таван єнгєєр найгана. Танхил єссєн тэр минь, Танихгvй хvнээс дайжиж суудаг болбуу? Дvш ширээ нутаг нь дєрвєлжилж барайгаад харагдана. Тvмгэр жаахан чамдаа, тєдлєх тусмаа санагдана" гэж дуулсан байдаг.

    Ноёдын эрэлчин ч цєхєрсєн байлгvй, чимээ тасарлаа. Гэтэл хэрхэн хєнгєн хуудмаар Чимэдлхамаагаа авчирч болох ажээ. Иймээс "Буйлаад байгаа тэмээг, Бурантагийн vзvvрээр тогтооно. Булихлаад байгаа сэтгэлийг, Буцаад ирвэл тогтооно да. Тэрвээд байгаа дээврийг, Дээсний vзvvрээр тогтооно. Дэгслээд байгаа сэтгэлийг, Дэргэд нь суугаад тогтооно да" гэж дуулж тайдгардаг тєдvйл байна.

    Нэгэн єдєр, Инзноров гэрийхээ гадана таннайлдаад сууж байтал "Лхамаа одоо гэртээ аваад иреэ. Яавал яаг" гэсэн бодол ороод болдоггvй тул, Норов оройхоноор хєтлєє моритой мордож, Лхамаа гэртээ аваад ирсэн гэдэг. Ноёныхон хэзээ л ирдэг бол гэж хэдэн хоногоор дэн дунтай суулаа. Ашгvй тэднийг сандаргааж зовоосонгvй. Тэгээд л Инзноров, Чимэдлхам хоёр арваад хvvхдийн ээж аав болж амар мэнд амьдрав.

    Ардын яриа, эрдэмтэдийн шинжилгээнд vндсэлбэл, "Жахаан шарга"-ыг анх Инзноров зохиожээ. Хожим нь олон хувилбартай болсон байна. Инзноров гэгч овоон хийдийн умжид багш байсан гэнэ. Эрдэм номтой хvн байлаа. Тvvнийг ном уншж байхыг ар бvрдэд хонь усалж яваа хvн ч сонсчихдаг гэж Халх ардын дуу цуглуулагч Ш.Чимэдцэе яриж байсан юм байна.

    Мєн Ш.Чимэдцэегийн тэмдгэлснээр, Инзийнх есєн хvvхэдтэй айл байлаа. Дондоо, их Дулам, бага Дулам, Оном, Удбалгарав, улаан vст Сэпэлмаа, Цагаахvvхэн гэж хvvхдvvд байсан. Эдгээр хvvхдvvд нь ч хожим олон хvvхэдтэй болж, азтай сайхан амьдарч байгаа юм байна.