• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-14 15:38:28    
Манай радио CRI-д мэргэжилтнээр ажиллаж байгаа хатагтай Сарантуяа

Хятадын Олон Улсын Радио

    Сайн-Єлзий: Сайн байцгаана уу? "Найрамдлын гvvр"-ийн шинэ дугаар та бvхэнтэй золгож байна. Энэ єдрийн нэвтрvvлэгт манай радиод, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаа Сараа эгчийг микрофоны ємнє урьж оролцуулж байна.

    1991 онд, Хятадын олон улсын радио болон Монголын Yндэсний радио, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хоёр радиогийн хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурсан юм. Энэ хамтын ажиллагааны гэрээний дагуу, жил болгон Хятадын олон улсын радиогоос Монголын Yндэсний радиод мэргэжилтэн томилж ажлуулах болсон, мєн адилхан Монголын Yндэсний радиогоос манай радиод бас мэргэжилтэн урьж ажлуулах болсон юм. Ингээд хоёр радио мэргэжилтэн томилж ажлуулаад 10 гаруй жил болж байна. Энэ 10 гаруй жилийн хугацаанд Монголын талаас Амбасэлмаа, Буянжаргал, Шийрэв, Мєнхєє , Эртэнэчулуун багш, Мєнхтєр, Урнаа, Нарантуяа, Охиноо, Найдандорж одоо энд сууж байгаа Сарантуяа, тэгвэл манай талаас Толь багш, Цэцэн, Эрдэмт, Баясгалан, Буянтогтох, ингээд намайг оролцуулаад эдгээр хvмvvс тус тусынхаа радиод очиж ажиллаж байсан юм.

    Сарантуяа манай радиод ажиллаад жил шахам болж байна. Энд ажиллаж байгаа манай олон улсын радиогийн тухай, мєн манай монгол хэлний хэлтсийн хамт олны тухай бодсон санаснаа юуны ємнє ярих уу.
Сарантуяа: За, тэгээд Хятадын олон улсын радиод ажиллах сайхан завшаан надад тохиолдлоо. Монгол хэлний редакцид олон чадвартай сайхан орчуулагчид, нэвтрvvлэгчид ажилладаг, бас их сайн сэтгvvлчид байдаг, ийм хамт олонтой ажиллах завшаан тохиолдсон явдалд одоо энэ ташрамд сэтгэл таатай байгаагаа илэрхийлье.

    Хятадын олон улсын радио бол гадаад хэлний 38 редакцтай, тэрний нэг бол монгол хэлний редакц юм байна. 38 гадаад хэлээр нэвтрvvлэг явуулдагаас гадна бас гадаадад бас хятад хэлний тєв аялгуу, орон нутгийн дєрвєн аялгуугаар дэлхийд хандаж ярьдаг юм байна. Бvгд 266 цагийн нэвтрvvлэг явуулдаг нь маш их том тоо бєгєєд vvнээс гадна дэлхий олон улсад єєрийн сурвалжлагч, сурвалжлах хэсгээ ажлуулдаг ийм радио болох юм. Yvнээс гадна сvvлийн vе Хятадын олон улсын радиод єрнєсєн том ажил гэх юм бол сvvлийн гурван жилийн турш вэбсайт ажлуулж байна. Хэл хэлний вэбсайттай, тэрний дотор бас монгол хэл дээр вэбсайт эхлэж гаргасан явдал бол орчин vеийн уншигч, хvмvvст бас их сонирхолтой зvйл болж байгаа юм байна.

    Сайн-Єлзий: Монгол хэлний вэбсайт гэж хэлэхтэй зэрэг би энд нэг зvйлийг онцолж хэлмээр байна, энэ юу вэ гэвэл, манай редакцийн хамт олон уулдаа уйгуржин монгол хэл, босоо монгол хэлээрээ ажиллаад дадсан, тэгээд гэнэт сvлжээнд орж, вэбсайтад кирил vсгээр ажиллах болсонд дарамт маш их байсан юм. Эхэндээ маш их алдаа буруутай бичиж байлаа. Энэ бvхнийг Сараа эгч маань бидний бичсэн алдаа ихтэй эдгээр кирилээр бичсэн зvйлvvдийг єдєр болгон уншиж залруулсаар байгаад єнєєдрийг хvрлээ, нэг мэдсэн маань бvхэл жил болох шахаж байна. Yvнд Сараа эгч маань маш их ач холбогдол єгсєн юм. Мєн ч маш их ядарсан байхаа. Одоо манай бичиж байгаа ямар байна.

    Сарантуяа: Би тэгэж бодохгvй байна. Ер нь бол кирилд шилжих vйл явц байсан бєгєєд энэ бол нэг єдєр шилждэг юм биш гэж бодож байна. Кирилээр бичиж сурах гэдэг vнэн их хэцvv ажил байсан юм, гэхдээ миний vvрэг хувь нэмэр хамгийн єчvvхэн байсан юм гэж би хувьдаа бодож байна.

    Хятадын олон улсын радиогийн сэтгvvлч Сайн-Єлзийгийн тус радиод мэргэжилтэнгээр ажиллаж байгаа Сарантуяа багшийг сурвалжласан сурвалжлага бvрэн эхээр нь сонсохыг хvсвэл 7-р сарын 1-ны єдєр, 8-ны єдєр, 15-ны єдєр \баасан гараг\ нэвтрvvлэх "найрамдлын гvvр"-ийн шинэ дугаарыг хvлээн авч сонсоно уу. \Г. Сайн-Єлзий бэлтгэв.\