2500 гаруй жилийн тvvхтэй болсон Жао сиянь нь Хэ бэй мужийн тєв ємнєд хэсэгт байрлаж байна. Энэ жижиг хотод хоёр " эрдэнэтэй", нэг нь 1400 гаруй жил болж байгаа Жао жєv гvvр, нєгєє нь хол ойрт алдаршсан мянган оны эртний хийд- Бєлинь чан си хийд юм.
Жао жєv гvvр нь Жао сияний хотын ємнє талд байрлаж байна, он удсан боловч маш бєх бєгєєд дэлхий дээр одоо болтол гvvр байгуулсан хугацаа нь хамгаас урт, хамгаа сайн бvрэн бvтэн хадгалж байгаа чулуун голдонт гvvр юм.
Жао жєv гvvрийг бvхнийг чулуугаар хийж бvтээсэн байна, тухайн орон нутгийн хvн энэ гvvрээ том чулуун гvvр гэж нэрлэж байдаг. Бvхэл цогцоос нь авч vзвэл энэ гvvр нь ганц нvхтэй номон хэлбэрт том гvvр, тэхэд тvvний онцгой тал нь гэвэл гvvрийн нvхнээс аваад гvvрийн нvvрэн тал хvртлэх хэсгийг чулуугаар зийргэлсэнгvй, харин хоёр талд нь тус бvр зэрэгцсэн хоёр номон хэлбэрт жижиг голдон гаргасан байна. Ингэж зурж тєлєвлєсєнєєр Жао жєv гvvрийг байгуулах явцад vлэмж их чулуун материал хэмнэж, гvvрийн хvндийн хэмжээг 500 тонн хєнглсєн бєгєєд, мєн Жао жєv гvvрт ус урсах нvх нэмэгдvvлэн, vерийн ус Жао жєv гvvрийг дайрахыг багасгаж, гvvрийн аюулгvй байхыг хангасан байна. Єнгєрсєн 1400 гаруй жилийн хугацаанд Жао жєv гvvр арав удаагийн усан гамшигт дайрагдан, найм удаагийн дайн дажин болон олон удаагийн газар хєдлєлтєд єртсєн боловч эвдэрч сvйдсэнгvй. Ийм зураг тєсєлийг дэлхийн гvvрийн тvvхэн дээрэх анхны vvдэлт гэж байна. Европ тивд иймэрхvv голдон гvvр 18-р зуунд сая баригдсан байна.
Жуучлалын хєтєч Y Пинся энэ гvvрийн тухай сонирхолтой сайхан домог хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: " Энэ талд нь нэг тэргэн цовооны гvvн гуутай, тvлээчин бурхан тэрэг зvтгэн гvvрээр гарахдаа, тэргэн дээрээ таван том уулыг ачсан тул гvvн гуу гаргасан байжээ. Энэ дугариг нvх бол євдгийн ор, учир нь тvлээчин бурхан ганц хvрдтэй тэрэг тvлхэн явж байсан болохоор, ганц хvрдэт тэргээ энд хvртэл тvлхэн явж байсанаа ядарсан юм байна. Санамсаргvй халтирч, гvvрийн дээр сєгдсєнєєр, энд ийм том євдгийн ортой нvх гарсан юм гэлээ.
Гvvрийн дээгvvр явж байхдаа бид vнэхээр тэргэн хvрдний гvvн зураас болон євдгий ороор гарсан дугариг нvхийг олж харсан. Тэхэд энэ хоёр нь сахиулсаны vлдээсэн нvх биш гэдгийг бид ойлгож байна.
Хятад улсад " vхэрчин хvv" гэсэн ардын дуу байдаг. Энэ ардын дуундп даруй саяын миний ярьсан vлгэрийг дуулсан юм.
Энэ дуунд: Жао жєvгийн чулуун гvvрийг Лv Бань євєє байгуулсан, хаш чулун хашлагыг нь сахиулсан бурхан vлдээсэн, Жан Гvє євгєн илжиг унаад гvvрээр гарсан, тvлээчин бурхан тэрэг тvлхэн гvvн мєр гаргасан гэж дуулж байна.
Уламжлал яриан дахь тэргэн хvрдээр гарсан гvvн гууг хараад, дараа нь чулуун гvvр дээрэх уран нарийлаг сийлмэлийг сонирхох юм бол тєрєл бvрийн усан араатны зураг хээ нь амьд юм шиг харагдах нь гайхалтай юм. Жао жєv гvvртэй анх удаа танилцсан ноён Жао Гуан гэ энэ гvvрт маш их сонирхол татагдсан юм. Тэрээр хэлэхдээ:
Жао жєv гvvр маш сайхан санагдсан, Хятадын vндэстний єнє удаан тvvх, цэцэн сэргэлэн авьяас билиг vнэхээр гайхалтай, ийм гvvрийг 1400 гаруй жилийн ємнє ингэж сайхан зуран тєлєвлєж бvтээсэн нь хялбар биш, 1400 гаруй жилийн ємнє даруй vер салгах зэрэг талаар оновчтой бодсон нь vнэхээр гайхалтай байна гэжээ.
Жао жєv гvvрээс тєдий л хол биш газарт мянган оны эртний сvм- Бє лин ча си хийд байрлаж байна. Энэ хийдийг байгуулсан он сар нь Жао жєv гvvрээс ч єнє удаан байж, одоогоос 1700 гаруй жилийн тvvхтэй болсон юм. Энэ бол Хятадын хамаг эртний сvм хийдийн нэг юм. Єнєє энэ сvмд дуган ордон жигдрэн, эртний євгєн нарс майлаас эгнэрэн, олон мянган мєргєлчин сvжигтэн сvмд бурхан номын ёс vйлдэж байна. Жуулчин Жан Рvн хэлэхдээ:
" Энэ сvмд би хоёрдох удаа ирж байна. Энэ бол маш энгийн бус буддын шашны сvм юм. Мєн vvдний тасалбар авахгvйгээр дураар орж гарч болох нь жуулчдад маш дєхєм юм гэжээ.
Цєєн бус хvн Бє лин си хийдэд ирж байгаа нь тvvний эртний барилгыг л харах гэсэн биш, тэд vдшийн хонх жvнгийн дуунаар, хvж зул асааж, лам нарын ном унших дууг чагнан, зvрх сэтгэлээ ариутгахын тєлєє юм. /Пэрлаймаа орчуулав/
|