• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-15 15:33:20    
Цээж євдєх нь улаан хоолойтой холбоотой

Хятадын Олон Улсын Радио

    Зvрх болон улаан хоолой нь цємєєрєє нэг мэдрэлд захирагдаж байгаа болохоор тэдний аль нэг нь євдвєл, цээжний хананд тусгал гарч цээж євдєх буюу дотор бухимдах байдал мэдэгдэн чухам юунаас болж байгааг ялгахад бэрх байдаг. Бvртгэлээс vзвэл, цээж євдсєний улмаар эмнэлэгт орж байгаа хvний гурваны хоёр нь цус дутагдсан зvрхний євчтєн болох нь гэрчлэгдсэн байна. Тэгээд чухам юунаас болоод цээж євдєж байгааг хэрхэн ялгаж мэдэх вэ? гэвэл:

    Нэгдvгээрт, Улаан хоолойн уршгаар цээж євдєж байгаа бол дийлэнх нь юм залгихад хєндvvр оргиж, заримдаа бас огшиж огиулаад бєєлжих байдал илэрдэг, энэ vед ходоодны эм уувал євдєх нь арай намждаг. Хэрвээ титэм судасны євчний улмаар євдєж байвал, ихэнхдээ зvрх шахагдаж, авчиж байгаа ч юм уу хатгуулж байгаа ч юм шиг байдал мэдэгдэх бєгєєд зvvн дал мєр болон зvvн гарыг нєлєєлдєг.

    Хоёрдугаарт, Улаан хоолойн vрэвслээр цээж євдєхєд тєльдон шинжилгээ хийхэд, улаан хоолойн хананд євчний зvйн єєрчлєлт мэдэгддэг. Харин титмийн судасны євчнєєр цээж євдєх vе зvрхний бичлэг хийвэл тvvнийг оношилж болох юм.

    Гуравдугаарт, Улаан хоолойн vрэвслээр цээж євдєхєд азотын хvчилтэй эм уугаад ерєєс нэмэр болохгvй, харин титмийн судасны євчнєєр цээж євдєж байвал ийм эм уухад нэн даруй євчинг намдааж чадна.
Yvнээс гадна, улаан хоолойн ужигшсан vрэвслийн уршгаар цээж євдєх бєгєєд улаан хоолойн хорт хавдар, улаан хоолой татах, гvрвэлзэх зохицлоо алдах зэрэг нь ч цээжийг євдєхєд хvргэдэг юм. Иймээс ямар шалтгаанаар цээж євдєж байгааг ялгаж мэдэхгvй бол заавал улаан хоолойн шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй юм. Л.Буянтогтох орчуулав.

Буурлууд минь шvдээ хамгаалж байгаарай

    Дээр vеийн хvмvvс "Яснаас шvд, махнаас нvд" гэж хуучилдаг байлаа. Yvнээс шvд нь хvний биед хичнээн чухал байгааг мэдэж болох юм. Хэн хvн єтєлж євгєрєєд ирхээр эрдэнийн цагаан сувд нь ч элэгдэж хорогдоод янз бvрийн яршиг татдаг байна. Юуны ємнє шvдний харшил vvсч, элэгдэж эмтэрсэн газарт нь юм шигдэж, бас нанги бvрхэвчийг амархан шархлуулдаг юм. Хэрвээ нэн их элэгдсэн байвал мэдрэлд нєлєєлж, шvдний гол нь гарч шvд євддєг.

   Хэрвээ шvдний элэгдсэн хэмжээ нь бага бол эмчлvvлэхгvй байж болно, тун их идэгдсэн байвал эрхбиш нєхvvлэх хэрэгтэй. Хэрвээ шvдний ёзоор vлдээд байвал шvдний голыг нєлєєлєх тул нэн даруй эмчид хандаж шvдээ сайтар янзлуулж байх хэрэгтэй юм. /Л.Буянтогтох орчуулав/