• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-15 15:36:17    
Оюуны хєдєлмєр ч эрvvл мэнд урт наслахад тустай

Хятадын Олон Улсын Радио

     Биеийн тамирын хєдєлгєєн болон биеийн хєдєлмєрт байнга оролцож байх нь эрvvл мэндэд тустай, эрт єтєлхєєс сэргийлэх тєдийгvй тархины хєдєлмєр нь ч эрvvл мэнд урт наслахад дутагдаж болшгvй зvйл юм. Хятадын Мин улсын vеийн анагаах ухааны их эрдэмтэн Ли Шижэнь хэлэхдээ, "Тархи болбоос мэдрэлийг захирмой" гэжээ. Энэ нь хvний тархи саруул ухаантай байх эсэх нь бvх бие махбодын аливаа ажиллагааг шууд нєлєєлж байгааг зааж байгаа юм. Иймээс дээр vеийн хvмvvс "Толгой сайн бол урт насалдаг" гэж vздэг байжээ. Орчин vеийн анагаах ухаанд vзэж байгаагаар, их тархи бол хvний биеийн хамгийн дээд командлагч бєгєєд бvх биеийн олон систем болон эрхтний аливаа vйл ажиллагааг захирч, зохицуулж байдаг. Иймээс их тархины ажиллагаа сайн байх нь хvний бие эрvvл чийрэг байхын угтвар нєхцєл болно.

    Анагаах ухааны зvтгэлтнvvдийн vзэж байгаагаар, их тархиа байнга ажиллуулах нь тvvнийг эрvvл саруул байлгахын чухал арга зам мєн. Физиологийн талаас ярихад, vсэн буурал насан єндєр болохын хэрээр, их тархи аажмаар авчдаг боловч толгойгоо байнга ажиллуулж чадвал их тархи муудахаас сэргийлж болох юм. Тархи толгой чєлєєтэй ажиллаж байвал, их тархинд цус сэлбэгдэн хvчилтєрєгч дvvрэн тархины эсийн бойжилтыг сайжруулдаг. Цаашилбал, єндєр настай боллоо ч гэсэн тархинд шинэ эс vvсгэж чаддаг юм.

    Адил бус насны хvмvvс тархиа идэвхтэй ажиллуулах нь тархинд нь тустай бєгєєд орой єтєлдєгийг орчин vеийн шинжлэх ухааны судалгаанд єгvvлсэн байна. Тэрчлэн багаасаа тархины дасгал хийсэн буюу тархины хєдєлмєр хийж байсан хvний тархины эсийн харих хэмжээ нь удаан байгаа бєгєєд єтлєх vеийн оюун ухаан нь єєр хvнийхээс 50% илvv байгааг дотоод гадаадын судалгааны материал харуулж байна. Хvмvvс "Тархийг ажиллуулах тусам сэргэлэн болж, орой єтєлдєг" гэж хэлээд байдаг нь мєн л энэ ёсыг илтгэж байгаа юм.

    Иймээс тархи толгой цовоо сэргэлэн байвал гэр бvлээрээ урт насалж удаан жаргахад тустай юм. Одоо тун олон нутаг районы настан буурлууд тєрєл бvрийн арга хэлбэрээр vйл ажиллагааны цэг, настайчvvдийн их сургууль байгуулсан байна. Ийм аятайхан нєхцєлд настан буурлууд минь єєр єєрийнхєє дур сонирхолынхоо дагуу аль сонирхсон зvйлээ сонгож, зvй тогтолтой амьдарч болох юм. Энэ бол эрvvл бие саруул ухаанд тань гарцаагvй сэлбэгдэх сэтгэлийн тэнхээ байгаа юм. /Л.Буянтогтох орчуулав/