Бээжинд 2008 оны Олимпийн наадам зохиогдоно. Хятадын биеийн тамир спортынхон сэргээштэй тэмцэх ажлыг маш чухалд vзэж байна. Хятадын тамирчдыг Бээжингийн Олимпийн наадамд сэргээш хэрэгэлсэн нэг дохиолдол гаргахгvйгаар чармайх нь Хятадын биеийн тамир спортынхоны чармайх зорилт болно. Єнгєрсєн жилvvэд Хятад сэргээшийн эсрэг ажил ихээхэн амжит олсон байнай.
Хятадын Олимпийн хорооны сэргээштэй тэмцэх хорооны албын дарга Ши Канчэн манай сурвалжлагчид ярилцлага єгч хэлэхдээ, єнгєрсєн таван жил Хятадын сэргээштэй тэмцэх ажил ихээхэн амжилт олсон. Тухайлбал: Сиднейн Олимп болон Афины Олимпид Хятадын тамирчид сэргээш хэрэглэсэн дохиолдол гараагvй. Хятадад эм бэлдмэлд шалгалт хийх удаа болон шалган хэмжих чанар байнга дээшилж байгаа. Хятадын засгийн газрын 2004 оны 1-р сараас "сэргээштэй тэмцэх дvрэм" хэрэгжvvлээд хориотой эм бэлдмэл зах зээлд хууль бусаар орохыг vр ашигтай хориглон зогсоосон байна гэжээ.
Ши Канчэн хэлэхдээ: 1990 оноос Хятал улс албан ёсоор бvх Хятадын хэмжээнд сэргээшийн шилжилгээ хийж эхэлсэн. 1990 онд 165 хvнд шинжилгээ хийсэн, 1999 онд 3500 хvнд, 2004 онд 5000 хvнд сэргээшийн шинжилгээ хийсэн. Сэргээш хэрэглэсэн хэмжээ 1990 онд 1.8 хувь байсан бол 2004 онд 0.4 хувьд хvртэл буурсан байна гэжээ.
Єнєє Хятадад эмийн шинжилгээ маш олон хийдэг бєгєєд шалгалт хэмжилт нь ч маш єндєр тvвшинд хvрчээ. Хятадын сэргээшид шинжилгээ хэмжэилт хийх техник дэлхийн тэргvvн тvвшинд байгаа. Хятадын биеийн тамир спортын vндэсний газрын спортын анагаах ухааны судалгааны газрын дарга байсан, Азийн анагаах ухааны холбооны сэргээшийг эсэргvvцэх хорооны дарга Чжан чанжю танилцуулж хэлэхдээ, 1989 оноос Хятадын сэргээшийг шалган хэмжийх тєв Олон улсын Олимпид хvлээн зєвшєєрєгдсєнєєс хойш, залгаагаар арван таван жил Олон улсын Олимпийн хорооны жил тутмын чанга шалгалтаар батлагдав гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Олон улсын Олимпийн хороонд сэгээшид шалгалт хийдэг хэсэг бий. Энэ нь Олимпийн сэргээшид шалгалт хийх ажилд хяналт тавих, шалган хvлээ авахыг тусгайлан хариуцдаг. Тус хэсэг гарван мэргэжилтнээр бvрэлдсэн. Тvvний нэг нь Хятадын мэргэжилтэн, тухайлбал Хятадын сэргээшийг шалгах vндэсний тєвийн эрхлэгч Y Мєvтянь болно. 2004 оны Афины Олимпийн хугацаанд Хятадын зургаан мэргэжилтэн Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллагын урилгаар, Олимпийн сэргээшид шалгалт хийх ажилд оролцсон. Єнєє олон улсын шинэ техник, шинэ аргыг Хятад бvр эзэмшиж байна гэжээ.
2004 оны 1-р сард Хятадын засгийн газар "сэргээштэй тэмцэх тогтоол" гаргаж, Франц, Италийн дараа сэргээшийн асуудлаар тусгайлан хууль тогтоосон гуравдагч орон болжээ. Ши Канчэн танилцуулж хэлэхдээ, "сэргээштэй тэмцэх тогтоол" хэрэгжигдсэн нэг жилийн турш Хятадын сэргээштэй тэмцэх ажил vр дvнтэй болж байна. Энэ талын ажлын хамгийн товойсон єєрчлєлт нь сэргээшийн эм бэлдмэлийн эх vvсвэрийг хяналттаа авсан байна. сvvлийн нэг жилийн ажлын талаар Хятадын эм бэлдмэлд хяналт тавих газар, Гааль, Эрvvл Мэндийн Яам энэ талаар маш сайн хамтран ажилласан байна. Гаалийхан хориотой эм агуулагдаж байгаа эм бэлдмэлийг чанд удирдах нэрсийн жагсаалтад оруулж, заавал урьдаар бvрдгvvлэх, заавал зєвшєєрvvлж байманжин импорт экспортолхыг шаардав. Єнгєрсєнд инггэж хийхэд маш хvндрэлтэй байсан.
Бээжинд болсон Азийн бvс нутгийн засгйин газар хоорондын сэргээштэй тэмцэх хурал дээр Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллагын ерєнхий захирал Давид Ховман сэргээшийн эсрэг Хятадын олсон амжилтыг єндрєєр vнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллагад дэмжлэг vзvvлсэн Хятадад маш талархаж байна. Хятадын сэргээштэй тэмцэх салбарт олсон амжилт байнга єргєжиж байгааг бид баяртай олж харж байна. Хятад эмийн шалгалт хийх нь улам нэмэгдэж, эмийн шиэжилгээний тvвшин байнга дээшилж, нэн чухал нь Хятадын засгийн газар сэргээштэй тэмцэх асуудлаар идэвхтэй амлалт хийснийг бид анхааралдаа авлаа гэжээ.
|