• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-15 15:55:03    
Эрдэмтэн Тєгєсбаяр

Хятадын Олон Улсын Радио

    Шингэн буурал гэзгээ араншаа самнан, ширтсэн харцандаа холыг тєсєєлєн нуулцсан, vнэн тийш зоридог эрдэмтэн Тєгєтбаяр гуй бол 1954 онд Євєр монголын Улаанхад хотын Ар хорчин хошуунд тєржээ. Тэрээр 1981 онд тал нутгийн охид хєвгvvдийн эрдэм номын єлгий болох Євєр монголын их сургуулиас тєгєсч, монгол тvмэндээ сураг занги хангаж єгдєг Євєр монголын єдрийн сонинд редактороор ажилласан банйа.

    Эрдэмтэн Тєгєсбаярын сурагч ахуй цагт, ном бичиг хангалттай байсангvй учир эдгээр зvйлд аргагvй дуртай байдаг тэрээр ном бичигт маш "ховдог" болсон байна. Тухайн vед тэрээр оюутан болхоор, єєрийн гэсэн орлогогvй учир ном авах бэлэн мєнгєгvй байлаа. Гэвч тэрээр юмний учрыг олох хэмээн vндэс язгуурт нь тултал ухчилдаг шинжилж содлох давуу талаа бариж, судалгааны ажил хийхээр шийдсэн байна. Ингээд 1984 онд Тєгєсбаяр Євєр монголын их сургуулийн аспирантаар шалган орсон байна. Гурван жилийн хатуужилтай суралцлага, хурамдууллыг єнгєрvvлж, Тєгєсбаяр гуй 1987 онд утага зохиолын дэд эрдэмтний цол олж, сургуульдаа vлдэн багшилж, олон шавь хvмvvжvvлсэн байна. Хол явж юм vзэн, нvдээ нээх хvсэлтээр, 1992 онд Тєгєсбаяр хувийн мєнгєєр Японд очиж, Японы Осака гадаад хэлний их сургуульд суралцхын зэрэгцээ Осака их сургуульд багшилсан байна. Эх нутгаасаа салж, хари нутаг Япон улст хар бор, бичгийн ажлын алийг нь хийж явсан Тєгєсбаяр зvдэрлээ л гэсэн сургуулиа хэл соёл зvйн дэд эрдэмтэн цолтой тєгєсгєсєн байна. Усыг нь уувал, эхийг нь битгий март гэдэг шиг 1997 онд Тєгєсбаяр Євєр монголын их сургуульдаа буцан ирж багшилсан байна. Одоо тэрээр дэд форфессороор ажиллаж байна.

    Залуу халуун насандаа Тєгєсбаяр шvлэг бичиж байв. Хожим нь эрдэм шинжилгээний замыг єлгєн, монгол аман зохиол, угсаатны зvй, соёл зvй зэргийн судалгааны чигэллээр ажиллаж ирэв. Ардын аман зохиолын талаар Чингэс хааны домог зэргийн домгийн харицуулсан судлал хийдэг. Тvvний гол болох бvтээл гэвэл "Чингэс хааны домгууд" гэх редакторолсон ном, бас "Чингэс хааны гал жагсаалын домгийн харицуулсан судлал" зэрэг єгvvлэл бий. Тэрээр урид хожид олон сэтгvvлд 30 гаруй эрдэм шинжилгээний єгvvлэл нийтлvvлээд байна. Ажил судалгааныхаа завсраар Тєгєсбаяр гуй охор шvvмж зэрэг сул зохиол бичиж, олон жил бичиг vзэсний хариу ард тvмэндээ ухааруулж ойлгуулж явдаг байна. Тvvний ємєрмєц онцлог гэвэл, тэрээр эрдэм шинжилгээний єгvvлэл, зохиолоо хэзээд монголоороо бичдэг байна. Тєгєсбаяр бол маш олон цуглуулсан номтой, номын цагаан буян хурааж яваа бичгийн хvн юм. Одоо тэрээр ардын номын єргєє юм уу материалын тасаг байгуулж, олны хvртээл болгох гэж байна.