"Алтан ч хоёр бугуу байна хє, амбан хотын дархнаар давтуулсан юм хє, асагаруулаад мэлэмрvvлээд юугаа хийнэ бэ, амьд л байгаад мэнд л байвал уулзана шvv дэ. Мєнгєн ч хоёр бугуу байна, мєгдєн хотын дархнаар давтуулсан юм, мэлэмрvvлээд асгаруулаад юугаа хийнэ бэ, мэнд л байгаад амьд л байвал уулзана шvv." гэж дуулдаг "Алтан мєнгєн хоёр бугуу" гэдэг дєрвєн бадаг, 16 мєр бvхий цахар цэргийн огзом дуу бол 1894-1895 оны хооронд болсон Хятад Японы Хєх морин жилийн дайны уридуур хойгуур зохиогдон дуулсан Цахар найман хошууны морит цэргийн баатар эрчvvдийн дайчин дуу болох юм.
Бид тус дууны vээс мэдэж болох зvйл гэвэл, "Амбан хот" болон "Мєгдєн хот"-оор аялан байлдаад амар мэнд буцаж ирсэн цэрэг эрчvvдийн "асгаруулаад мэлэмрvvлээд" байгаа хонгор бvсгvйгээ тайтагаруулж, амьд мэнд уулзсандаа хязгаарлашгvй баясч, хос хосоор давтуулсан алтан мєнгєн бугуугаа авиль хонгордоо аян дайны ариун бэлэг болгож авчран єгч байгааг олж харах болно. Иймээс алтан мєнгєн бугуу нь цахар цэрэг Хятад Японы Хєх морин жилийн дайнд мордоод буцаж ирсний дараа зохиогдсон гэж ойлгож болно. "Алтан мєнгєн хоёр бугуу" бол залуу эрэгтэй, эмэгтэй хосын харилцан амраглаж, харилцан дурралцсан янагийн дуу биш.
Алтан мєнгєн хоёр бугуу нь ч янаг хайрын халуун сэтгэлэгийг илрvvлсэн явдал биш юм, харин амьд мэнд уулзалдсаны баяр баяслыг илтгэсэн хэрэг билээ. Тvvх ер нь тvvхэн хэвээрээ л байвал зохино. Харин тvvнийг єєрчлєн хувируулж, цаашлаад єєр нэг єнгє будгаар засан чимэх нь єнгєрсєн тvvхэнд vнэнч биш болох мєртєє ирээдvйн тvvхэнд ч эндvvрэл болох юм. Хятад Японы Хєх морин жилийн дайнд цахар монголчуудаас мянган цэрэг эр vхэн байлдаж, алтан амиа алдаж, эх орноо хамгаалсан юм. Лё дун хойгт мєнхєд нойрссон мянган баатрын ариун сvнс амагалан нойрсоорой. Дайнд мордсон баатар эрчvvд тугаа єргєн нулмс бємбєрvvлж байсан энэ зvрх сэтгэлийг уяраам цахар цэргийн дайчин дуу нь хvн ардынхаа сэтгэлд хэзээд мєнхрєх юм. Сайны vйл хурай хурай.
|