• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-15 15:59:49    
Соёлын мэдээллийн эх баялагийг нийт дундаа хэрэглэх тєсєл хэрэгжvvлж байна

Хятадын Олон Улсын Радио

    Шинжлэх ухаан техник хєгжсєнєєр Хятад улс єнєє vндэсний хэмжээнд "Соёлын мэдээллийн эх баялагийг нийт дундаа эдлэх тєсєл" хэрэгжvvлж байна. Энэхvv тєсєл нь бvх Хятадын олон газрын олон нийтийн номын сангаар vэдэс суурь болгож, олон газрын олон нийтийн соёлын байгууллагын эх баялагийг дижитаалжуулж, дараа нь дагуул, интернэт зэргийг ашиглан интернэтэд Хятадын соёлын мэдээллийн тєв болон сvлжээний тєв байгуулах бєгєєд бvх Хятадыг хамарсан сvлжээний системээр дамжуулж, шилдэг соёлын мэдээллийг нийт дундаа хамтаар эдлэх болно.

    Олон нийтийн номын сангийг нэн сайн vйлчлvvлэхийн тєлєє Хятад улс єнгєрєгч зууны ерээд оны сvvлчээр жил болгоны 12-р сарыг ном унших сараар тогтоосон юм. Ном унших сарын хугацаанд номын сангууд баялаг агуулгатай эрдэм шинжилгээний бага хурлуудыг нийт олонд vнэ тєлбєргvйгээр нээлттэй байлгадаг бєгєєд шинэ гарч байгаа номуудын тухай уншигчиддаа мэдээлдэг байна. Yvнээс гадна жил болгоны 4-р сарын 23-ны "Дэлхийн хэвлэлийн эрх болон ном унших єдєр" олон газрын олон нийтийн номын сан бас адил бус арга хэмжээнvvд зохион явуулж, уран зохиолын уралдаан, албан журмын суртал ухуулга хийх зэрэг аргаар олон нийтийн номын сангийн татах хvчнийг эрчимжvvлж, номын сан бол хvний насан туршдын хvмvvжлийн нэг хэсэг нь болно гэдгийг нэн олон хvнд ойлгуулж байна.

    Хятадын олон нийтийн номын сангийн ажил vйлс ихээхэн хєгжиж байгаа боловч хєгжсєн орнуудынхтай харьцуулбал бас нэлээд их зєрєєтэй байна. Хадгалаж байгаа номоор нь аваад жишээлсэн ч єнєє бvх Хятадын олон нийтийн номын сангийн хадгалаж байгаа нийт ном 500 сая ширхэг байна. Энэхvv тоог 1 тэрбум 300 сая хvн амтай харьцуулж vзвэл дэндvv ч учир дутагдалтай юм. Yvнээс гадна Хятадын олон газрын хєгжил тэнцvvргvй байж, хот хєдєєгийн хооронд, зvvн зvгийн нутаг болон тєв баруун зvгийн нутгийн олон нийтийн номын сангийн зєрєє нэлээд их байна.

    Хятадын номын сангийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга хатагтай Тан гэн шэн Хятадын номын сангуудад нvvрлэж байгаа асуудлуудын тухай ярихдаа, Номын сангийн оршин тогтнох орчин ахуйгаас нь авч хэлэхэд, эдийн засгийн байдал нь хєрєнгє оруулалтыг шууд нєлєєлнє. Учир нь ихэвчлэн засгийн газраас хєрєнгє оруулдаг болохоор олон зvйлийн шалтгаанаас болж, хєрєнгє оруулалт нь хvрэлцэхгvй, заасан газраа хvрэхгvй байдаг зэрэг нь номын сангийн хєгжилд ихээр нєлєєлдєг. Хятадад номын сангийн хууль гараагvй болохоор хєрєнгє оруулалт, бодлого тогтоох, тєлєвлєгєє хийх зэрэг явцад номын сангийн байр суурийг тогтоож чадахгvй байна. Єнєєгийн олон нийтийн номын сангийн байдлаас vзэхэд оруулалт хийх болон хуулийн орчинтой болгох нь маш чухал байна гэжээ.

    Тан гэн шэн хэлэхдээ, олон нийтийн ажил vйлсийн хєгжил нь эрхбиш эдийн засгийн хvчирхэг их vндэс суурьтай байх хэрэгтэй. Хятадын эдийн засгийн бодит хvчин эрчимжихийн хирээр олон нийтийн номын сангийн ажил vйлс нь лавтай нэн сайн хєгжих болно гэжээ.