• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-15 16:03:05    
Хятадын эдийн засаг удааширсан нь юуг харуулж байх бэ?

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын эдийн засгийн макро байдлын тухай зарим эрдэмтэдийн магадлал сvvлийн vед ихээхэн єєрчлєлт гарсан байна. Саяхан тад бас Хятадын эдийн засаг хэт халуун байх эсэх асуудлаар маргаж байсан бол одоо харин Хятадын эдийн засаг удааширлаа гэж хэлэх боллоо. Зарим хvн Хятадын эдийн засаг хэт хvйтрэх болно гэж тєсєєлж байна.

    Хятадын эдийн засгийн нэмэгдэл саарсаныг бvртгэлийн тоо баримтууд харуулж байна. Оршин суугчидийн хэрэглээний ерєнхий тєвшин 1-р улиралын буурч байсан хандшаа хадгалж, 4, 5 сарын нэмэгдлийн хэмжээ нь 1.8% л байлаа. Энэ нь инфляци намдаж байгааг харуулж байна.

    Эдийн засгийн нэмэгдлийн тvлхэц хvчин болдог хєрєнгє оруулалт болон экспортын нэмэгдэл ч буурах хандлагатай байна. 1—5-р саруудад Хятадын газар эдэлвэрийн нээн ашиглалт, хєрєнгє оруулалтын нэмэгдэл 1-р улиралынхаас 2.4%-аар буурсан байна. Энэ нь бvх хєрєнгє оруулалтын нэмэгдлийг сааруулах болно. Экспортын нэмэгдэл аажмаар буурч, импортын нэмэгдэл харин тvргэн болж байна.

    Удаашрах хандлага гарч байгаа нь Хятадын эдийн засаг зєєлєн газардаж байгаагын энгийн vзэгдэл гэж Хятадын єєрчлєлт хєгжлийн хорооны хяналт хэмжилтийн тєвийн мэрэгжилтэн Сю Лянжун vзэж, хєрєнгє оруулалтын хурдац удааширах боловч бvх жилийн эдийн засгийн нэмэгдэлийн 8%-ийн уридчилсан зорилтыг биелvvлж чадна гэж илэрхийлжээ.

    Нэр хvнд бvхий байгууллагын мэрэгжилтэд сурвалжлагчид ярилцалга єгєхдєє, Хятадын эдийн засаг тvргэн нэмэгдлээ батлахын зэрэгцээ єндєр нэмэгдэлтэй, инфляци бага байх нэлээд сайн байдалтай байна гэж хэлэж байлаа.

    Yндсний vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvvн \GDP\-ийн нэмэгдэл 9% байж, оршин суугчидийн хэрэглээний vнийн vзvvлэлт \CPI\-гийн нэмэгдэл 2—3% байж, хєрєнгє оруулалтын нэмэгдэл 25% урчим байх нь Хяттадын эдийн засагт авч хэлвэл хамгийн сайн артель болох юм гэж бид vзэж байна гэж Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн мєнгєн гvйлгээний институтын доктор Пэн Шинюнь хэлээд Хятадын эдийн засаг одоо яг иймэрхvv хамгийн сайн vедээ байна гэж цохон тэмдэглэжээ.

    2003 онд Хятад улс 5 жил vргэлжилсэн дефляцийн цаг vеийг даван гарч шинэ ээлжийн эдийн засгийн нэмэгдлийн vед орсон байна. Гэвч vvний дараагаар бий болсон хєрєнгє оруулалтын хэт халуурал, итгэмжийн зээлийн хэт нэмэгдэл, тэрчлэн нvvрс, цахилгаан, нефт, тээвэрийн хvнд байдал зэргээс эдийн засаг тал бvрээр хэт халуурах бйадал бий болохыг сэргийлэхийн тєлєє макро зохицуулалтын бодлого авах хэрэгтэй гэдгийг Хятадын удирдагчид таниж мэдсэн байна.

    Энэхvv макро зохицуулалтыг 2 жил гаруй хэрэгжvvлсний дараа эдийн засгийн нэмэгдэлд гарсан саарах хандлага—эдийн засаг ихээр унаж, ихээр нэмэгдэхээс зайласхийж, эдийн засгийн эргэлтийн хугацааг жигд болгон, эдийн засгийн шэнэ ээлжийн нэмэгдлийн хугацааг нэн урт болгох гэсэн бол Хятадын засгийн газар хvсэн хvлээж байсан vр дvн болох юм гэж мэрэгжилтэд vзэсэн байна.

    Дунд хугацааны хараасаас vзэхэд, энэ удаагийн макро зохицуулалтын ач холбогдол гvнзгий байж, инфляциас сэргийлэх биш харин дифляциас сэргийлэх болно гэж Хятадын хєгжил єєрчлєлтийн хорооны эдийн засгийн институтын доктор Ван Сёгуан vзсэн байна.

    Сvvлийн хоёр жилд хєрєнгє оруулалт хэт тvргэн нэмэгдсэнээс хангалтын хvчин чадлыг эрчимжvvлсэн байна. Эрэлт хэрэгцээ удааширж байгаа байдалд тэр нь Хятадад дифляцийн аюул учруулсан байна. Хятад улс макро зохицуулалт хийж байгаагийн зорилго бол хангалтыг хязаарлан бариж байгаад хойшит хэт vйлдвэрлэлээс болж бий болох дифляциас сэргийлэх гэсэн болно гэж тэрээр шинжлэн хэлжээ.

    Иймээс одоо эдийн засгийн зохицуулалт хийх нь ирээдvйд Хятадад дифляци бий болох боломжыг багасгах болно гэж Ван Сёгуан хэлээд Хятадын эдийн засагт авч хэлвэл нэмэгдэлийн чанар vр ашигийг дээшлvvлж, нэмэгдэлийн арга хэлбэрийг єєрчилж, хэрэглээний хэрэгцээг нэмэгдvvлэх бол хамгийн чухал юм гэж тэмдэглэжээ.

    Одоогийн байдлаас vзэхэд Хятадын эдийн засагт дифляци бий болох аюул байхгvй боловч бодлогын тохируулалт зохисгvй болох, тохируулалт цаг vеээ олсонгvйгээс дифляци бий болох дарамтыг умдгайлж болохгvй юм гэж мэрэгжилтэд сэрэмжлvvлэн хэлжээ.

    Засгийн газар газар эдэлвэрийн салбарт зохицуулалт хийх хатуу зоригтой байгаагаас, дээр нь худалдааны зєрчил нэмэгдсэнээс доод хагас жилд Хятадын хєрєнгє оруулалт, экспорт бvр удааширах болно. Энэ нь эдийн засгийн богино хугацааны нэмэгдэлд зохих дарамт учруулах болно.

    Гэвч мэрэгжилтэд Хятадын эдийн засаг тvргэн нэмэгдлээ хадгалах болно гэж єєдрєг байр суурьтай байлаа. Ван Сёгуан цохон тэмдэглэхдээ, Хятад улс эдийн засгийн нэмэгдэлийн шинэ эргэлтийн хугацаан нь хэрэглээний бvтц, аж vйлдвэрийн бvтцийн дэвшил, хувийн аж ахуйн нэгж болон хувьцаат аж ахуйн нэгжид єндєр нэмэгдэлтэй байгаа зэрэг дотоодын хvчин зvйлээс болсон юм. Хятад улс энэ онд эдийн засгийн 8%-ийн нэмэгдэлээ биелvvлэх бvрэн хvчинтэй юм гэжээ.