• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-18 15:45:12    
Монинтернейшл компаний захирал Одончимэдийн Одбаяртай хийсэн ярилцлага

Хятадын Олон Улсын Радио

     О.Одбаяр-Украйн улсад биеийн тамирын дасгалжуулагч, багшийн мэргэжил, МУИС –ийн хуулийн анги, АНУ-д олон улсын эдийн засагч мэргэжил эзэмшсэн.

    1. Хятад улсын эдийн засгийн хєгжлийн талаар та юу бодож байна?

    Юуны тvрvvнд Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакцид ярилцлага єгч байгаадаа баяртай байна.Энэ дашрамд нийт монгол угсаатан ахан дvvстэй энэ хорвоогийн сайн сайхан бvхнийг хvсэн ерєєе. Хятад улсын эдийн засаг сvvлийн 20 гаруй жил тасралтгvй хєгжиж эдийн засгаараа дэлхийн тэргvvлэх орны тоонд орж байна. Энэхvv эдийн засгийн єндєр хурдтай хєгжлийг миний хувьд дараахь байдлаар тайлбарламаар байна.

     Yvнд нэгдvгээрт: Хамгийн гол эдийн засгийг тогтвортой хєгжvvлэх хєгжлийн гол vндэс болох бодлогоо зєв тодорхойлсон бєгєєд жишээ нь хамгийн тvрvvн хvн амын хvнсний асуудлыг бvрэн шийдсэн юм.

    Хоёрдугаарт эдийн засгийн хєгжлийг бvс нутгуудаар хуваарилан хєгжvvлж байна.

    Гуравт гадаадын хєрєнгє оруулагчдын эрх зvйн орчинг маш сайн бvрдvvлж тэдгээрийн хєрєнгє оруулалтыг єєрийн орны нєхцєлд зєв ашиглаж жил тутам хєрєнгє оруулагчид болон гадаадын хєрєнгє оруулалт нэмэгдэж, дэлхийн том компаниуд ихээр орж ирж байна.

    Дєрєвдvгээрт мєнгєний бодлого зєв баримталж дотоодын хєрєнгє оруулагчдыг сайн дэмжиж байна.

    Тавдугаарт бизнесийн орчинг бvрдvvлэлт сайн байна. Yvнд татвар ,дэд бvтэц, харилцаа холбоо, тээвэр зэрэг эдийн засгийн гол хєшvvрэг болосн vндсэн хэлбэр суурийг тавьсанд хєгжлийн гол vндэс нь байгаа гэж бодож байна.

    2. Хєгжлийн нууц

    Миний бодлоор бол хамгийн тvрvvн хэлэхэд маш хєдєлмєрч дэлхийн хvн амын дєрєвний нэг нь буюу миллиард 300 сая хvн байна гэж хэлмээр байна.Яагаад гэхээр энэ эдийн засгийн гол хандлага чиглэл нь энэхvv том ард тvмний тєлєє байгаа юм. Тэгээд ч энэ том ард тvмэн бол сайн хэрэглэгчид , сайн бvтээн байгуулагчид байгаа юм. Ер нь гол хэрэгцээ нь байхад хийж бvтээж болно гэсэн vг юм.Тэгэхээр миний бодлоор гол хєгжлийн нууц нь хєдєлмєрч ард тvмэндээ байна гэж бодож байна.

    3.Эдийн засгийн цаашдын хєгжлийн талаар юу бодож байна?

    Цаашдын хєгжлийн тєлєв байдлын талаар гэвэл нэгэн ийм том эдийн засгийн хvчтэй "галт тэрэг" зєв голидролдоо ороод хєдєлсєн болохоор хєгжил зогсох талаар ойлголт байхгvй гэж бодож байна.Харин ч дэлхийн хєгжлийн гол бодлогыг тодорхойлох байх. Цаашдын хєгжлийн гол анхаарах салбарууд нь дэд бvтэц тvvнд дотроо эрчим хvчний салбар, зам харилцаа,газар тариалан, хvнд аж vйлдвэр, уул уурхайн, хєнгєн vйлдвэрvvд байх . Дээр нэмж хэлэхэд хай технологи, программ хангамжийн салбар, эрvvл мэндийн салбарт тvлхvv хєгжих чиг хандлага ажиглагдаж байна. Харин нэг болгоомжлох зvйл бол дифляци юм. Энэ юу гэсэн vг вэ гэхээр хэт их хєрєнгє оруулалтаас болж эрчим хvч дутагдах , тvvхий эдийн ханш єсєх мєн барааны илvvдэлд орох, vйлдвэрлэлийн хурдаа тvvхий эд материал нь гvйцэхгvй хоцорч эдийн засгийн хєгжил удаашрахаас болгоомжлох хэрэгтэй.

    Мєн тvvнчлэн зєвхєн дотооддоо хєрєнгє оруулалт хийгээд зогсохгvй хєгжиж байгаа орнуудад хєрєнгє оруулалт хийх тал дээр анхаарч ажиллах байх .

    Одоо манай улсад гэхэд л уул уурхай хєнгєн vйлдвэр , хєдєє аж ахуйн чиглэлд хєрєнгє оруулалт Хятад улсаас орж байна. Мєн тvvнчлэн 330 сая долларын хєнгєлєлттэй зээлийг манай улсад олгохоор Хятадын засгийн газар шийдвэрлээд байгаа нь манай 2 орны эдийн засгийн харилцаа єргєжин хєгжиж байгааг харуулж байгаа юм.
4. Хэтэрхий хурдан гэсэн ойлголт байна уу?

    Энэ нь Хятадын эдийн засаг жилд дунджаар 1,3 –2 хувиар єсєж байгааг хэлж байгаа байх єнгєрсєн жил эдийн засгийн дундаж єсєлт 9,1 хувиар єссєн. Ийм бодит єсєлт одоогоор дэлхийн аль ч оронд алга байна.Тэгвэл Хятадын эдийн засгийн єсєлтєд саад болохоор бодит бэрхшээл єнгєрсєн жилvvдэд байсан. 2003 онд САРС гэдэг аюулт євчинтэй Хятад болон дэлхий ниитээрээ тэмцсэн. Энэхvv халдварт євчинтэй Хятад улс амжилттай тэмцэл явуулж ялсанаас гадна эдийн засгийн хєгжил нь буураагvй харин ч єссєн байдаг. Тэгээд ч Хятадын Ерєнхий сайд Вэн Жао Бо БХАТ хурлын дараа сэтгvvлчидтэй уулзахдаа хэлсэн байдаг. Ухаантай ард тvмэн хvнд хэцvv vед сайн суралцдаг тийм учраас хичээл зvтгэл амжилтаас vнэтэй байдаг гэж тэгэхээр ийм хєдєлмєрч хичээнгvй ард тvмнийг улс орныхоо эдийн засгийг хэт хурдан хєгжvvлж байгаа гэдэгтэй санал нэгтэй байдаг тэгэх ч бvрэн vндэслэл нь нvдэн дээр харагдаж байна.