Сvvлийн vе Бээжингийн vзэсгэлэнгийн нэр ордонгуудад одоо vеийн урлагийн олон vзэсгэлэн нээгдсэн байна.
Хятадын єнє удааны тvvх соёлтой эртний нийслэл Бээжин хотын хvмvvсийн зонхилох нь єєрийн vндэстний уламжлалт гоо сайхны vзэл баримталдаг. Єрнєєс орж ирж байгаа одоо vеийн урлаг нь єнєєгийн Хятад оронд авч хэлбэл шинэ зvйл болох тул энгийн иргэд vvнд сониуцалсан нvд хаяж байгаа боловч тєдийлєн хvлээж авахгvй байна. Гэвч Хятадын явах тусмаа улам олон уран бvтээлчид хvмvvсийн уламжлалт vзэл ухамсрыг бодит vйл ажиллагаараа дайрч байгаа бєгєєд гадаадын одоо vеийн шилдэг урлагууд ч Хятадад орж ирцгээж, хvмvvсийн гоо сайхны vзэл ухамсарт vр нєлєєгєє єгч байна.
Хятадын дvрслэх урлагийн ордонд болж байгаа "Австрын шинэ абстракционизмын уран зургийн vзэсгэлэн"-д Австрын одоод vеийн нэрт 6 уран бvтээлчийн 200 гарйу зургийг vзvvлж байна. Эдгээр хvмvvс нь єнєє олон улсын австракционизмын салбарт маш их нэр хvндтэй боловч Хятадын иргэд тэд нарын тухай тєдий их ойлгохгvй бєгєєд бvтээлvvдийг нь нэн ч сайн ойлгохгvй юм. Австрын хуучин австракционизмын талийгаач болсон уран зураач Макс Вейлерийн гэргий тус vзэсгэлэнд ирж vзэн танилцагсадад шинэ vеийн зургуудыг танилцуулж байна. Тэрээр хэлэхдээ, чанарын ялгаатай юм. Максын уран зураг бол нэг агуулгыг илтгэсэн хєгжимтэй адилаар нэг агуулга сэдвийг илтгэсэн байдаг. Єнєєгийн залуу уран бvтээлчид ямар ч агуулга санааг илтгэхгvй, ямарваа vлгэр хvvрнэхгvй, зурахын тєлєє зурж, єнгє будаг, шугам зураас л илтгэж, сургамжлахгvй, агуулга илтгэхгvй зурж байна гэжээ.
Уг vзэсгэлэн нь Австрын Азийн бvс нутагт хийсэн хамгийн том цар хэмжээтэй одоод vеийн уран бvтээлийн vзэсгэлэн юм байна.
Хятадын vзэгчидэд єрнийн австракционизмын зургийг ойлгуулахын тєлєє Хятадын дvрслэх урлагийн ордныхон бас "Австракци урлаг болон Хятадынхны ойлголт" сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал хийлгэж, бас хvvхдvvдийг зохион байгуулж "Австракци зураг зурна" сэдвээр туршин зуруулахаар байгаа юм байна.
Хятадын дvрслэх урлагийн ордны олон нийтийн боловсролын хариуцлагатан хатагтай Хэ линь танилцуулж хэлэхдээ, vзэгч олон маань энэ зургуудыг єєрсдєєс нь дэндvv хол гэж vзэж байгаа тул энэ сайхан vзэсгэлэнтэй ирж танилцахгvй байна. Бид бол энэ vзэсгэлэнгээр дамжуулж, хvмvvстээ австракци буюу хийсвэр урлагийг ойлгуулах гэсэн юм. Уран бvтээлчдийн яаж зураг зурдгийг энгийн хvмvvс тэр болгон олж харах тохиол таардаггvй болохоор vзэсгэлэнгийн газарт ийм арга хэмжээ зохиож, хийсвэр урлагийг яаж ойлгож сонирхохыг нэн олон хvнд мэдvvлж, урлагийг ганц хоёр аргаар биш их олон талаар ойлгож сонирхож болдогийг мэдvvлье гэсэн юм гэжээ.
|