• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-19 17:09:07    
Туулийн цагаан шугайг дуугаараа туулсан хvн

Хятадын Олон Улсын Радио

    Усэг бичиг судар номоор биш, харин эгэл тvмнийхээ дуу хоолойгоор ам дамжин дуулагдах ардын дуутай адилханаар, агуу цээжтэй хvн ардынхаа сэтгэлийн хєшхєн цаана хадагалагдаж, он цагийн уртыг туулж, одоод хvрч ирсэн бас нэгэн амьд эрдэнь монголчуудад байдаг. Тэр бол Гэсрийн тууль.

    Гэсрийн тууль нь дэлхийн баатарлаг туулисийн дотрох хамгийн урт, хамгийн охи сод нь байж, эртний нийгэмийн амьдралын бvрэн толь, дэлхийн соёлын сан дах ховор эрдэнь хэмээн алдаршсан юм.

    Євєгє дээдсийнхээ буурал тvvхээс иштэй, уламжлалт энэх соёлоо єтлєє євєгєдєєсєє євєлж, vейн нєхєддєє хайлж, vр хойчисдоо уламжлуулах vй залгамжлалын алтан хэлхээнд олон олон хэсэрчид туульчид мань мэндэлж, он цагийн уртыг богоньсгон, єдєр шєнийг ээлжлvvлэн, vлгэр яриж, vvр шєнийг холбон, тууль хайлсаар, од харбах шиг ар араасаа цоврон одсон сан. Тэдгээрийн дотроос одоо болтол амьд сэрvvн байгаа ховорхон хvмvvсийн нэг нь Гэсрийн туулийн шалгарсан хайлагч Жимбазамс болох юм.

    Жимбазамс 1934 онд Байрин баруун хошууны Жаргалын зам сумны Цагаан усын Бомбын хотгор хэмээх айлд тєржээ. Олон олон гэсэрч туульчидыг хvмvvжvvлсэн vлгэр дууны єлгий хэмээгдсэн удамт Байрины хєрсєнд єсвєрийн хvvхдийн ёсоор л єсч, хvн болсон ч єрєєл бусдаас нэг л ялгагдах зvйл нь, vлгэрт дуртай євєєгийхєє "гар таяг", vейн олон ханичуулынхаа vлгэрийн уут, хэрмийн сvvдэрд ч бургаас хєрєєдєн "Хуурдачихдаг" бєєм хvvхдийн дотрох бяцхан хуурч байжээ.

    Шєнийн сонссон vлгэрээ єдєр нь дураагаад яричихдаг. Yзсэн сонссоноо єрєєл бусдад vзэгдэж харагдтал дvрсэлж яриж чаддаг тарих сэргэлэн, хэл мэргэн Жимбазамсыг vлгэр домогт дуртай євєє нь, тухайн vедээ хувилгаан хуурч алдартай Давааоцор Норовринчны гар шавь болгон єгч, ерээдvйн ховорхон туульсчийн нэг болох хувь ерєєлтэй тєрсєн омболынхоо урлагийн анхны замыг нь угтаж мэдсэн юм шиг єлгvvлсэн юм.

    Хуурын vлгэр, домог туулистай хувь заяагаа холбосон Жимбазамс хол ойрын хошуу нутгаар хуураа хєгєлж, дуугаа сонортуулж явахдаа, настан ахмадаас асуун сурж, сурхын дагуу яриж, ярихын дагуу сурч судалж байжээ.
Жимбазамс бол хэл хурц, хэллэгэ мэргэн, мэдлэгэ єргєн, уран авиастай, санаа баялаг, vг урлаг, аман яруу найрагч байж, хуур, шанз, линбийг ч атгаад авбал хєгжимдчихдэг уран авиастай хvн.

    Тvvний хэлж дуулсан ерєєл магтаал, холбоо шvлэг, домог туулис нь 30 гаруй тєрєл байж, бэнсэн vлгэр 26 тєрєл зvйл, баатрын тууль "Мангасын vлгэр" 2800 гаруй шат, "Гэсэр" 100 мянган мєр байж, vvний дотор "Богд эзэн Гэсэр хаан" бол тvvний тєлєєлєх бvтээл болох юм.

    "Богд эзэн Гэсэр хаан" бол Жимбазамс хайлж, Улсын шинжлэх ухааны хvрээлэнгийн Цэцэнмєнх гуй бичлэгэ хийж эмгэтгээгээд Тєвийн vндэстний хэвлэлийн хорооноос ном болгон хэвлvvлсэн 100 мянга гаруй мєр шаттай, хуудас зузаан ном юм. Yvнийг алдарт зохиолч Г.Шаравзамсаас Жимбазамсын тухай бичихдээ, "тус ном бол эртний Гергийн хумерийн туулис дах Иллят, Одээштэй мєр зэрэгцэх томоохон бvтээл" гэж бишрэн vнэлсэн байдаг. Тус бvтээлд Жимбазамсын "дуулж хайлсан урлагийн арга барил сонин гайхамшигтай, хєг аяс яруу сонсоголонтой, тєв ихээмсэг, олон хувилалтай мєртєє vлгэрийн ая ундарч оргилж байгаа юм шиг бєгєєд холойны єнгє тунгалаг цээлгэн байж, єєр бусдад байдаггvй ємєрмєц авиасаа бvрэн илрvvлж", "Гэсэр"-ийн туулийн бас нэгэн шинэ хуудсыг бичгэлсэн байна.

    "Гэсэр ч яахав, дарагдашгvй баян соёлын мань єв хойно, дэлгэрэхээрээ дэлгэрч, судлагдхаараа судлагдана. Харин нас бие хязгаартайгийн учир илvv хэдэн жил Гэсэр хайлсан туршлага, илvv хэдэн газар домог сонссон єнгєрєлтєєрєє хэдэн шавь хvмvvжvvлэх юм сан. Ингэчихвэл, хожмын хvмvvст єргєх хувь биейн минь нэмэр болох ч болбуу гэж бодох юм", энэ бол Жимбазамс гуйн бодол, мєн ч сэтгэлийн vнэн vг нь болох юм.