• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-19 17:13:22    
Одоо vеийн урлагийн гайхамшиг

Хятадын Олон Улсын Радио

    Бээжингийн уран бvтээлчдийн бvтээлийг vзvvлж байгаа одоо vеийн урлагийн vзэсгэлэн нь vзэгчидэд одоо vеийн урлагийн бас нэгэн шинэ хэлбэрийг харуулж байна. "Болор хайрцаг" гэх нэртэй энэ vзэсгэлэн нь Бээжингийн нэрт аралжааны хороолол болох Жиань гvє мэнь вай гудамжны SOHO-д нээгдэж, олон нийтийн орон зайд 28 уран бvтээлч дуртай газраа сонгож бvтээл уралсан байна.

    Yvнийг зохион тєлєвлєсєн Фэн бє и танилцуулж хэлэхдээ, урлагийн ордон, зургийн урлан, урлагийн тєвvvдэд биш жинхэнэ олон нийтийн орон зайд vзэсгэлэн гаргаж, хvмvvст урлаг сонирхоно гэж зорьж яваад биш ямар нэгэн ажил хэргээр vvгээр єнгєрєхдєє сэтгэл сананы ямар ч бэлтгэлгvй явж байсан байдалд нь санаанаас гадуур гоо сайхны хvртээл єгєх гэсэн юм. Энэ нь уламжлалт гоо сайхны vзэлтээс єсєд єєр юм гэжээ.

    Энэ vзэсгэлэн нь маш сонин сэвvvн юм. Хvмvvс кафе баарт тухалж байснаа орой дээр чинь ялаа шумуулны савуурыг хэд хэдээр нь єлгєснийг гэнэт олж хараад дотор эвгvй оргиж, дургvй хvрснээ дахиад лавлаад харахад тэр нь харин зэсээр уран нарийн хийсэн урлагийн бvтээл болохыг ухаарч аласхийн гайхаж єєрийн эрхгvй инээд алддаг. Хvмvvс дэлгvvрт ороод гарын аяар зургийн дэвтэр авч сэхэхэд Америкийн 9-р сарын 11-ний хэрэг, Энэтхэгийн далайн шуурганы гамшиг зэргээр сэдэвлэсэн шог хошон зургууд дэлгээгдэж, шинэ сонин сэтгэгдэл тvрvvлнэ. Цайны мухлагт амтат цай сонирхож суухдаа хананд єлгєсєн цагаан хєшгєн дээр шаравтар єнгєтэй маш эмзэгхэн бєгєєд гоё сайхан хээ зураг хараа булиана. Энэ нь уул нь зурсан зvйл биш харин хvмvvс сорж авсан тамхины утаагаа vлээж бvтээсэн зураг аж. Ам амаар амтархан татдаг тамхины утаа нь ийм их єтгєн шар байсныг ойлгох тэр агшанд хvмvvс єєрийн эрхгvй дуу алддаг байна. Уран бvтээлч Ван и чиvн єєрийн бvтээлээ танилцуулж хэлэхдээ, миний энэ бvтээл нь намайг их олон хvний амьдралтай харьцаа холбоотой болгосон юм. Энэ нь нэг зураг юм уу нэг биет зvйлийг тавьж харуулсантай адильгvй. Тvvний нєлєє тусгал маш их байж, нэг ам утаагаар дамжуулж хvмvvст тамхины тухай гvнээ сэтгэгдэл єгєхийн зэрэгцээ гоо сайхны утга учиртай бєгєєд энэ гоо сайхан нь хэрэг дээрээ их хvнд гоо сайхан болох юм гэжээ.

    Ван чиан гэдэг уран бvтээлч зам дагасан барилганы ханан дээр дєрвєлжин хэлбэртэй их олон картон, баавгайн дэвэр, туулай, муур, зэрэг хєєрхєн зураг бvтээжээ. Ван чиангийн хэлснээр энэ нь хотынхонд зориулсан эм том болох аж. Орчин vеийн хотын хvмvvс дайн тулаанд орж байгаа юм шиг єдєржингєє ум хумгvй яарч байдаг болохоор сэтгэл мэдрэлийн хямралд амархан ордог. Харин урлаг бол vvнд эм болж хvмvvсийн сэтгэлийн хуниасыг тэнийлгэдэг байна.

    Жиань гvє мэнь вай гудамжны SOHO-гийн гуанз зоогийн газар, номын сан, баар, кофи баар, гоо заслын газар, гэр ахуйн тавьлагын дэлгvvр юм уу єргєн чєлєєнд энд тэндгvй уран бvтээл байгаа нь хvмvvст анзаарагдна. Урлагийг ингэж санамсаргvй байдалд хvлээж авах нь бvр ч сонин аж. Энд ажилладаг Шvй ян хэлэхдээ, урлаг сонирхно гэж зорьж очсон нєхцєлд бол хvндэтгэж дээдлэх сэтгэгдэл тєрсєн байдаг. Харин ингэж санамсаргvй байдалд урлагийн хvртээмж авах нь бvр ч ойр дотно санагддаг гэжээ.

    Эдгээрээс гадна "Хорватын одоо vеийн уран зургийн vзэсгэлэн" Хятадын vндэсний музейд нээгдээд байна.