• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-20 15:34:49    
Монгол vндэстний дуу хєгжмийн онцлог

Хятадын Олон Улсын Радио

    Монгол vндэстний дуу хєгжим нь бvх vндэстний хамтын онцлогтой мєртєє бас олон газар нутгийн євєрмєц онцлогтой байж, олон зvйлийн гоо сайхныг бvрэлдvvлж, солонгороно. Урт удаан тvvхэн явцад, адил бус газар нутагт аж тєрж байсан монгол аймаг угсаа, одоо ч гэсэн овог аймгийн vейнхээ ул мєрийг хадгалсаар байна.

    Хэдvйгээр амьдралын заншил, хэл, зан vйл зэрэг талаар нэлээд их зєрєє оршиж байгаа боловч орон нутгийн дуу хєгжмийн онцлогийг бvрэлдvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэсэн байна.

    Тvvхнээс авч vзвэл, монгол дуу хєгжмийн орон нутгийн онцлогийн бvрэлдэл хийгээд хєгжил нь их тєлєв гурван шат vейг дамжсан байна. 13-р зууны эхээр, Чингэс хаан монголыг нэгдхэж, Хувилай Юан улсын байгуулхаар дамжин Монголын єндєрлєг дєх олон монгол аймаг бvлэг нь эцсийн бvлэгт vндэстний хамтын цогц болж бvрэлдсэн байна. Yндэстний хамтын vг хэл хийгээд амьдарлын зан заншилын бvрэлдлийн дагуу монгол хvний нутгийн аялага хийгээд бvс нутгийн чанартай дуу хєгжмийн онцлог нь "олноос цєєн тийш"-ийн нэгэн хєгжлийн явцыг єнгєрєєсєн байна. Уулын хэдэн арван, цаашлаад зуу шахам зvйлийн нутгийн аялага хийгээд бvс нутгийн чанартай дуу хєгжмийн олон онцлог нь явах тусам байхгvй болох юм уу устсан байна.

    Юан Улсын сvvлийн зуун жилийн дотор монгол дуу хєгжмийн vндэстний нэгдмэл онцлог vндсэндээ бvрэлдсэн байна. Гэвч тvvнд бас гурван гол болох бvс нутгийн онцлог багтаж байдаг. Даруй тєв хэсгийн дуу хєгжмийн онцлогийн раион, зvvн хэсгийн хорчины дуу хєгжмийн онцлогийн раион, баруу хэсгийн дуу хєгжмийн раион зэрэг болно. Их тєлєв, Мин, Чингээс аваад монгол vндэстний дуу хєгжмийн орон нутгийн онцлог гэдэг нь даруй дээр дурдсан гурван зvйлийн дуу хєгжмийн онцлогийн хєгжил хувиралт, салж нийлсний vр дvн юм. Юан Улс мєхсний дараа монгол дуу хєгжмийн орон нутгийн онцлог бас нэг удаагийн "цєєнєєс олон тийш"-ийн хувиралтын явцыг єнгєрєєсєн байна. Даян хааны vе дуусны дараа монгол хааны эрх дахин буурч орон нутгийн хэсэглэх хvчин босч эхлэн, монгол тал нутагт дахин самуун дайн vргэлжилж, урт хугацаа хагацсан байдал бий болжээ. Ингээд дуу хєгжмийн vндэстний нэгдмэл онцлог буурч, харин орон нутгийн онцлог хєгжиж ирсэн байна. Жишээлбэл, Юншянбvv, Урианхай зэрэг монгол аймаг бvлэг, тухайн vед бvр туйлын хvчирхэг байж, єєрийн дуу хєгжмийн ємєрмєц онцлогтой байжээ. Хожим нь дайнд ялагдсанаас юм уу бусад аймаг бvлэгт нэгдхэдсэнээс болж, эдгээр аймаг бvлгийн дуу хєгжмийн онцлог аажмаар устсан байна.

    Монгол vндэстний дуу хєгжмийн бvс нутгийн чанартай онцлогийн эцсийн хэлбэр нь их тєлєв Чин улсын дунд vед бий болсон юм. Энэ vед Монгол vндэстний дуу хєгжмийн орон нутгийн онцлог нэн эрчимжсэн байна.

    Монгол дуу хєгжмийн vндэстний онцлог хийгээд бvс нутгийн онцлогийн бvрэлдлийн олон элемент дотор, аялгын асуудал чухал байрийг эзэлдэг юм.