Бээжингийн соёл урлагийн нэг тєрєл болох 200 гаруй жилийн хєгжлийн тvvхтэй Жин-зюй буюу Бээжин шийн тухай ярьж сонирхуулья. Улс орон болгоны нийслэл хот нь хvн амаар хамгийн олон байдаг. 2003 оны эцсийн байдлаар Хятадын нийслэл Бээжин хотын байнгын оршин суугчид нь 14 сая 560 мянгад хvрсэн байна. Тvvний дотор єрх амын бvртгэлд хамрагдсан хvн ам нь 11 сая 490 мянгад хvрч, хагас жилээс дээш оршин сууж байсан харь нутгийн хvн ам нь 3 сая 70 мянга гаруйд хvрсэн байлаа.
Бээжин хотын vндэстний цєєнхийн хvн ам нь 480 мянга гаруй байдаг, энэ нь уг хотын нийт хvн амын гурав, аравны найман хувийг эзэлдэг байна. 10 мянгаас дээш хvн амтай vндэстний цєєнхєд Хотон, Манж, Монгол ордог, vvнэс гадна, 1000-аас дээш хvн амтай vндэстний цєєнхєд Солонгос, Жуан, Уйгар, Мяо, Тужя, Тvвд зэрэг ордог юм.
Бээжин хот нь vндэстний 5 сян, vндэстний 109 тосгон, vндэстний ажлын 13 гол хороололтой. Тєрийн ємчийн болон нийтийн ємчийн лалын хvнсний бvтээгдэхvний худалдааны сvлжээ, тусгай лангуу болон Уйгар, Солонгос, Монгол, Дай зэрэг vндэстний онцлогтой гуанз рестораны тоо нь 2000 гаруйд хvрч, лалын хvнсний бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг vйлдвэр 100 гаруй байгаагаас гадна бас vндэстний хэрэглээний vйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж 10 гаруй байна.
Бээжин хотод єнєєгийн байдлаар, vндэстний дунд сургууль 10, vндэстний бага сургууль 43, vндэстний хvvхдийн цэцэрлэг 31 байгаа бєгєєд 16 их дээд сургуульд vндэстний анги эрхэлж, сургуулийн насны ємнєх боловсрол, сургуулийн насны боловсрол, дунд зэргийн боловсрол, ажил мэргэжлийн боловсрол, дээд зэргийн боловсролыг уялдуулсан vндэстний боловсролын систем анх алхам бvрдсэн байна. Бvх хотын хэмжээнд vндэстний сян тосгоны эм эмнэлэг, эрvvл мэндын сvлжээг vндсэнд нь байгуулж, vндэстний тосгон, хороололд бас настны асрамжийн газар болон соёлын орднууд байгуулан ажиллуулж байна. Yндэстний уламжлалт биеийн тамир спортын ажил 10 гаруй жилийн хvчин чармайлтаар нэлээд ахицтай болж, 50 vндэстний уламжлалт биеийн тамир спортын тєрлийг эмхлэн цэгцэлсэн байна.
1984 оноос нааш, Бээжин хот vндэстний эв санааны нэгдэл дэвшлийн ажиллагаа єрнvvлж, vндэстний эв санааны нэгдэл дэвшлийн сургалтын бааз, vндэстний эв санааны нэгдэл дэвшлийн цэрэг цагдаа иргэдийн гудамж хороолол зэргийг байгуулснаар, vндэстний эв санааны нэгдэл дэвшлийн ажил нь дvрэмжих, журамжих, байнгын чанартай болох чиглэлээр хєгжиж байгаа юм. Yндэсатний найрамдлын холбоо бол иргэдийн байгууллага юм. Уг байгууллага нь vндэстний найр наадмын ажиллагаа байнга зохион явуулдаг байна.
Бээжин хотын иргэдийн шашин шvтлэгийн хувьд буддын шашин, бомбын шашин, лалын шашин, католик шашин, христоын шашин зэрэг байдаг. Эдгээр шашин нь єєр єєрийн сvсэгтэн олны дунд адил бус vvрэг гvйцэтгэдэг байна. Ялангуяа буддын шашин, бомбын шашин болон лалын шашин нь Бээжингийн тvvх, соёл, урлагийн хєгжилд алс хэтийн vр нєлєє vзvvлсэн юм.
Бээжин хотын шашны ажиллагааны гол гол газар 40 гаруй байдаг, тэдгээрийн дотроос католик шашны зvvн сvм, ємнє сvм, христосын шашны Ган-ва-шигийн сvм, Чvн-вэнь-мэний сvм, лалын шашны Ню-жегийн сvм, Дvн Сыгийн сvм, Хуа-шигийн сvм, буддын шашны Гуан-хуа-сы хийд, Тvн-жяо хийд, Юн-хэ-гvн, баруун шар сvм, бомбын шашны Бай-юнь-гуаний сvм зэрэг нь хамгийнн нэртэй байдаг юм.
Бээжин хотын сvм хийдvvд нь шашны болон сvсэгтэн олны шашны ажиллагаа хийдэг газар болох бєгєєд тэдгээрийн доторхи зонхилох нь бас аялал жуулчлалын vзэмжит газар болдог байна. /О.Дарамбазар орчуулав/
|