Олон жил хэмжээнээс давуулан ашиглаж хєгжvvлснээр, Хятадын зvvн хойт нутгийн байгалийн нєєц баялаг ихээр багасч, экологийн орчин ахуйн байдал ноцтой гаарсан байна. Бvртгэлийн тоо сэлтээс vзвэл, Хармєрєн мужийн нvvрсний нєєцийн хэмжээ нь хэрэв одоогийн олборлож байгаа хурдаар тооцоолох юм бол, 200 жилийн дотор бvхнийг хэрэглэж дуусах болно. Гэхэдээ нvvрс шатаахад тvгшилэн євлийг єнгєрvvлдэг зvvн хойтын нутгийн гурван мужид авч хэлбэл, нvvрс шатаасны улмаас бас их хэмжээний утаа болон нvvрстєрєгчийн давхар исэл гардаг нь агаар мандлыг ихээр бохиртуулж байдаг болохоор, зvvн хойтын зонхилох хотуудын агаар нь олонхидоо хvдэн манан татаж байдаг юм. Зvvн хойтын нутгийг хэлбэрэлтгvй хєгжилд хvрvvлэхэд орчил эдийн засгийг хєгжvvлэх явдал маш чухал болж байна.
Уламжлалт эдийн засагтай зэрэгцvvлж vзвэл, орчил эдийн засгийн санаачилдаг нь байгаль орчинтой эвсэг зохицуулж хєгжvvлэх хэв загвар юм. Тэр нь зvvн хойтын нутагт эдийн засгийн vйл ажиллагаагаа "нєєц баялаг—бvтээгдэхvvн—нєхєн сэргээгдэх нєєц баялаг" гэсэн журмаар хєгжvvлж, "бага олборлож, єндєр vр ашигтай хэрэгрлэх, бохиртуулалт бага гаргадаг" эдийн засаг хєгжvvлэхэд хvрэхийг шаардаж байгаа юм. Єнєєдєр гэхэд зvvн хойт нутгийн шат бvрийн Засгийн газар болон vйлдвэр аж ахуйн нэгжvvд нь нєєц баялгийг зарцуулдаг дан хэлбэрээсээ орчил маягаар хєгжvvлэх явцын ашигтай талыг таньж ухамсарласан бєгєєд бохиртулалт гаргахыг боломжийн хирээр багасгаж, нєєц баялгийн зарцуулалтыг бууруулан, нєєц баялгийн ашиглалтын vр єгєєжийг нь дээшлvvлсэн байна.
Орчил эдийн засаг хєгжvvлэх явдал бол байгаль орчны бохирдолыг vндэснээс нь багасгах vр ашигтай арга зам юм. Орчил эдийн засаг хєгжvvлэх явдлыг Засгийн газрын хєрєнгє оруулалтын гол салбар болгож, Ляо-нин зэрэг газар гутгийн туршилтын ажил анх алхмын амжилтанд хvрсэн байна. Нєєц баялгийг зарцуулдгаар гол онцлогоо болгосон зарим хотууд нь нvvрсний vйлдвэрлэлээс гарсан их хэмжээний зарим ашигт зvйлийг тоосго, цемент vйлдвэрлэх юм уу цаашлаад цахилгаан гаргахад ашиглаж, нvvрс шатааж цахилгаан гаргаснаас гардаг нvvрсний vнэсээр ханын хавтан болон цемент vйлдвэрлэж байна. Yvний зэрэгцээ бас хэрэглэж єнгєрсєн усыг цэвэршvvлж давтан хэрэглэх, хог хаягдлыг дахиж хэрэглэх зэрэг нь зарим хотууд болон аж ахуй нэгжид аажмаар нэвтэрч байгаа болохоор, хаягдал эд нь нєєц баялаг болж, хаягдалын овоог уул уурхай болгоэ ашиглах болсон байна.
Зvvн хойт нутгийнхан орчил эдийн засаг хєгжvvлэх замаар замнахад санхvvгийн дорвитой туслалцаа дэмжлэг болон бодлогын баталгаа шаардагдах бєгєєд уламжлалт vйлдвэр аж ахуйннэгжийн системийн боогдууллыг давж, нєєц баялгийн орчил ахуйн дотоодын дорвиттой бvтэц болон хєдєлгєх хvчнийг бvрдvvлэх хэрэгтэй юм. Зvvн хойтын гурван мужийнхан нь улсаас зvн хойт нутгийн аж vйлдвэрийн хуучин баазыг сэргээн хєгжvvлж байгаа аз тохиолыг ашиглан, нєєц баялгийг давтан ашиглах байгуулалтаа сайтар хийж, эдийн засгийн vйл ажиллагааны сайн сайхан систем тогтоож, хотын экологийн байгуулалтаа эрчимжvvлвэл сая зvvн хойтын гурван мужийн хэлбэрэлтгvй хєгжих гэсэн зорилтдоо хvрч чадах юм. /О.Дарамбазар орочуулав/
|