• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-20 15:54:57    
Чян тангийн тєрийн зэрэглэлийн байгалийн дархан цаажтай бvс

Хятадын Олон Улсын Радио

    Чян тангийн тєрийн зэрэглэлийн байгалийн дархан цаажтай бvс нь Тvвдийн На чюй районы баруун бие дэхь Шэн жа сиянь, Ням сиянь болон Хос нуурын онцгой районоор гол болгож, нийт 367 мянган хавтгай дєрвєлжин км талбайтай байдєагаараа Гринлан тєрийн цэцэрлэгт хvрээлэнгийн л дараа орох, дэлхийн хоёрдугаар том байгалийн дархан цаажтай бvс болох юм. Мєн ч бvх хятад даяарт, дэлхийд ч зэрлэг амьтаны дархан цаажтай хамгийн том бvс болох юм.

    1993 онд Тvвдийн єєртєє засах районы засгийн газар энд " Чян тангийн байгалийн дархан цаажтай бvс" байгуулахыг албан ёсоор батлан зєвшєєрсєн юм. Энэ байгалийн дархан цаажтай бvс нь нийт 247 мянга гаруй хавтгай дєрвєлжин км талбайтай байдагаараа Хятад оронд тєдийгvй дэлхийд ч хамгийн том байгалийн дархан цаажтай бvс болсон байна.

    Чян тангийн байгалийн дархан цаажтай бvс нь ємнє умраа хоёр том хэсэгт хуваагдаж байна. Даруй Шэн жагийн ус намгархаг газрын дархан цаажтай нутаг. Энэ хэсэг нь Сэ линь цєє, Гэринцєє хавийн нуур бvрдээр гол болгосон 40 мянга гаруй хавтгай дєрвєлжин км талбайтай " ємнє чян тан" болно. Энд маш их талбайтай ус намгархаг газартай, намаг газар vргэлжилж, Тvвдийн маш олон улирлын нvvдлийн шувуудын єсєн тєлжих нутаг болсон байна. Нєгєє нь Тvвдийн умард єндєрлєгийн онцгой амьтаны дархан цаажтай бvс болно. Энэ нутаг нь Жяжясанбу болон Бєсансанбугаар ємнє тал нь таслагдсан умард нутгийн ган хуурай газар юм. Хvний ул мєр хvрээгvй район энэ нутагт байрлаж байна. Энэ дархан цаажтай бvсийг ер нь " умард чян тан" гэж нэрлэж байна. Энэ нутаг одоод хvрч иртэл нэлээд балар эртний байгалийн дvр тєрхєє хэвээр хамгаалан vлдээж, дэлхий дээрэх хамгийн эрхэм нандин зэрлэг амьтаны сvрэгтэй байсаар байна.

    Тvвдийн умард єндєрлєгийн тачир ховхой газрын амьтан ургамалын олон тєрєлт чанарыг хамгаалах байгалийн дархан цаажтай бvс бол " дэлхийн нуруу" болсон Хєх-нуур Тvвдийн єндєрлєгийн экологийн системийн vлгэр жишээ тєлєєлєгч мєн. Энэ бол дэлхий дээрэх хамгийн том, хамгаас хачин гайхалтай, мєн балар эртний байдалд хамгаас ойртсон экологийн системийн гол бvс болох юм. Байгалийн онцгой орчин ахуйн хязгаарлалаас болж, тєрєл бvрийн амьтан ургамалын экологийн систем нь маш эмзэг, vндэс угсаа тасрах цохилтод маш хялбархан єртєж мэдэх юм. Хэрбэ ийм цохилтод єртєх юм бол дахин сэргэхэд маш бэрхтэй.

    Иймээс энэ нутгийн олон тєрєлт амьтан ургамалыг сайтар хамгаалах нь маш чухал ач холбогдолтой юм.
Энэ дархан цаажтай бvсэд тєрийн хамгаалалтад хамрагдсан амьтан болон дэлхийд бараг vндэс угсаа тасрах шахсан амьтаныг оролцуулсан Тvвд бєхєн, зэрлэг сарлаг, Тvвд хулан, хар хvзvvт тогоруу, цагаан ирбэс, аргал угалз зэрэг зуу гаруй тєрлийн ховор нандин амьтантай байдагаараа дэлхий дээрэх хамгийн том зоо парк гэж хэлж болох юм.

    Тvвдийн умард єндєрлєгийн тачир зэлvvд нутгийн олон тєрлийн амьтан ургамалыг хамгаалах дархан цаажтай бvс бол дэлхий дээр балар эртний байдалд хамгаас ойртсон, хамгийн том талбайтай, далайн тvвшнээс хамаг єндєрт єргєгдсєн эх газрын тачир зэлvvд нутгийн зэрлэг амьтан ургамалыг хамгаалах дархан цаажтай бvс юм. /Пэрлаймаа орчуулав/