• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-21 16:59:42    
Баянгол монгол єєртєє засах чжєv

Хятадын Олон Улсын Радио

    Баянгол монгол єєртєє засах чжєv Шиньжянгийн уйгурын єєртєє засах районы зvvн ємнєд хэсэгт байралдаг. Зvvн хэсгээрээ Гансv муж, Хєхнуур мужтай, ємнєд хэсгээрээ Кvньлvн уул болон Дvвдийн єєртєє засах районтай хил залгаж байдаг. Тус чжєv 482 мянга 665 хавтгай дєрвєлжин километр нутаг дэвсгэртэй. Шиньжянгийн уйгурын єєртєє засах районы нийт нутаг дэвсгэрийн дєрєвний нэгхувийг эзлэнэ. Хятадад хамгийн том нутаг дэвсгэртэй єєртєє засах чжєv болно.

    1949 онд шинэ Хятадад улс тунхагласнаас хойш,1950.4.12-нд Яньчи тусгай захиргаа байгуулав. 1954.6.23-нд Яньчи тусгай захиргааг татан буулгаж, Баянгол монгол єєртєє засах чжєv болон Корол тусгай захиргаа гаргасан байна. 1960.12-р сард Корол тусгай захиргааг Баянгол монгол єєртєє засах чжєvд нэгтгэжээ.

    Баянгол монгол єєртєє засах чжєvд 41 vндэстний бvрэлдэхvvнтэй, vндэстний цєєнхийн хvн ам 450 мянга, нийт хvн амын дєчин дєрєв гаруй хувийг эзлэнэ. Монгол vндэстний хvн ам 44 мянга гаруй байдаг. Арван мянгаас дээш хvн амтай vндэстэнд Монгол, Уйгур, Хан, Хотон багтаж байна. Зуугаас мянга хvртлэх хvн амтай vндэстэнд Казах, Киргис, Шивээ, Орос, Манж, Дvнсян, Зуан, Тvвд, Яо, Мяо,Тv, Тужа зэрэг 12 vндэстэн бий.

    Баянгол монгол єєртєє засах чєv єргєн уудам нутаг дэвсгэртэй, амьтан ургамал элбэг байдаг. Зарим газар нь уулаасаа хvн амьтан цєєн болохоор эрт дээр vеийн эклогийн тогтолцоо болон байгалийн єнгє vзэмж унаган тєрхєєрєє байгаа нь хээрийн амьтан ургамлын оршин тогтонож ургаж vржихэд аятай сайхан орчин хангажээ. Тус чжєvд морь, хонь, vхэр, тэмээс зэрэг гэрийн тэжээврээс гадна, 73 тєрлийн хээрийн амьтан байгаа. Шовууны тєрєл 264 тєрєл байгаа. Арван тєрлийн хоёр нутагтан амьтан, 14 тєрлийн загас байгаа. Зєвхєн Баянгол монгол єєртєє засах чжєvд юм уу энэд гол байдаг ховор нандин хээрийн амьтадад: Хулан, Хун галуу, Таримын туулай, Аргал, Угалз, Тураг буга бий. Улсын нэгдvгээр зэрэглэлд хамгаалагдах амьтаддаас: зэрлэг тэмээ, зэрлэг сарлаг, хар хvзvvд тогруу, хар тогруу, цагаан тогруу бий. Улсын хоёрдугаар зэрэглэлд хамгаалагдах амьтаддаас: тураг Буга, цагаан Ирвэс, Шилvvс, Аргал, Угалз, тvвд бєхєн бий. Тус чжєvд хээрийн ургамал маш элбэг байдаг. Эдийн засгийн єндєр vнэ цэнэтэй хээрийн ургамлаас: Зэгс, Чихэр євс, шар Орхоодой, цасан Лянхуа, Зээргэнэ, Бярмаг зэрэг байгаа.

    Баянгол монгол єєртєє засах чжєvд газрын тос байгалийн хийн нєєц элбэг байдаг. Хайгуул шинжилгээнд харуулснаар, Таримын хотгор бол Хятадын газрын тосны нєєцєєр 10 тэрбум тоннд хvрсэн гурван том хотгорын нэг нь. Таримын хотгорын газрын тосны нєєц 11 тэрбум 300 сая тонн, байгалийн хий 9 триллион 300 турбум шоо метр байгаа. Энэ нь тус тус бvх Хятадын 1/8 болон 1/4 ухвийг эзлэнэ. Єнєє Таримын хотгор болон Яньчийн хотгорт хайлт хэмжилт хийгээд 36 газрын тосны ордыг илрvvлэв.

    Ашигт матмал асар их нєєцтэй. Баянголын монгол єєртєє засах чжєvд Калын давс, Шєрмєсєн чулуу, Хаш чулуу, нvvрс, Боржин чулуу, Алт Тємєр, Зэс, Манган, Шохойн чулуу зэрэг 54 тєрлийн ашигт малтмал байдаг. Лов нуур бол хэт том Калын давсны уурхай болно. Нєєцийн хэмжээ нь 299 сая тонн.

    Баянголд аялал жуулчлалын талаар євєрмєц онцлогтой. Тэнгэр уул, Кvньлvнь уул, элсэн цєл, том нуур, єргєн уудам тал нутагт тансаг сайхан байгалийн vзэмжит газартай болохоор нээн хєгжvvлэх хэтийн тєлєвтэй юм. Энд бас тvvх дурсгалын зvйл болон нийгэм соёлын vзэмжит газар олон бий. Тухайлбал: Руран эртний хотын бууц, мянган бурхадын агуй, Мираны бууц зэрэг бий.

    Баянгол эх хуурайн уур амьсгалтай болохоор vр тариа, хєвєн, амтад жимс тарихад маш тохиромжтой. Баянголд ургадаг "королын лир" Хятад болон гадаадад нэртэй. Баянгол нь мєн ч Синьжянгийн хєвєн vйлдэрлэлийн районны нэг болно. Хятадын тvвд хашийн соус vйлдвэрлэдэг хамгийн том бааз энэд байгаа.