• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-22 15:23:01    
Жуан vндэстний тосгонд зочид буудал ажиллуулж байгаа залуу хос

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын ємнєд нутгийн Гуан сигийн Жуан Yндэстний Єєртєє Засах Районы Лvн-жи гэдэг байгалийн vзэмжит газарт "Юе Лян-вань" гэсэн гэр зочид буудал байдаг бєгєєд тvvнийг ажилуулж байгаа нь залуу нєхєр гэргий хоёр юм. нєхєр Ляо Жи-чэн нь Жуан vндэстэн, эхнэр Пань Зv-кvй нь Яо vндэстэн юм. Тэдний анх танилцснаас гэрлэж, энэ зочид буудлыг ажиллуулах болтол сэтгэл догдлом vйл явдлууд олон байгаа юм. Эдгээр vйл явдлаас амараг хосын чин vнэнч хайр дурлалыг ойлгож болох тєдийгvй бас тэдний ажил vйлс эрхлэх явцад нvvрэлсэн хатуу бэрхшээлvvдийг нь ойлгож болох юм.

    Эхнэр нь Пань Зv-кvй єдєр бvр эртлэн босч, зочдод эртийн хоол унд бэлтгэдэг. Зочид болон гэрийн хvмvvс нь хоол идэж дуусны дараа, тэр сая жахаан амарах завтай болдог. Yд єнгєрвєл бас зочид ирдэг болохоор, энэ чєлєєнд нь завдаж сурвалжлагч тvvний гэр зочид буудал ажиллуулах болсон тухай нь сул ярилцаж суусан юм.

    Пань Зv-кvй хэлэхдээ, аялал жуулчид олон ирдэг уларил болох бvр ажил ихтэй болдог. Ажил ихтэй маш их зvдэрдэг боловч, би сэтгэл баяртай явдаг юм. Зочин хэдий олон ирэх тусмаа манай зочид буудлын эрхлэлт эєдий сайн болно. Бидний орлогын эх vvсвэр нь голцуу манай энэ зочид буудалаас ирж байгаа юм гэжээ.

    Тэдний гэр зочид буудал бол тусгай хашаатай, ногоон вааран дээвэртэй модон байшин юм. Зочид буудал нь дээр доор хоёр давхарт хуваагддаг бєгєєд нэгдvгээр дахар нь зочид хvлээн авах том єрєє, хоолны газар байж, хоёдугаар давхар нь зочдын єрєє байдаг юм. Хэдийгээр зургаахан тасалгаа єрєєтэй, єрєєний тавилгууд нь ч маш авсархан, єрєє болгонд нь хоёрхон ортой боловч, хєнжил давсгэр нь тун цэвэрхэн байдаг. Цонхоо нээхтэй зэрэг цэвэр сайхан агаар орж ирдэг байна.

    "Юе Лян-вань" гэдэг энэ гэр зочид буудал нь дєрвєн талаараа уулсаар хvрээлэгдэж, уулан бэл дээр нь бас шаталсан тариатай тул, уулсын дундуур тунарсан vvл мананы дотор хая тодорч хая бvдгийрч, маш гоё vзэсгэлэнтэй харагддаг. 10 хэдэн жилийн ємнєєс, харь нутгийн хvмvvс тэрхvv vзэмжийг олж мэдснээс хойш, жил болгон дэлхийн олон газраас жуулчид олноор ирэх болж, нам сэлгvvн байсан уулан тосгон нь хєгжєєн наргиан ихтэй болсон байлаа.

    Пань Зv-кvй энэ жил 30 хvрээгvй боловч нэгэнт 2 хvvхдийн ээж болсон байна. Нас залуухан боловч гэр зочид буудал ажиллуулаад нэлээд хашир туршлагатай болжээ. Тэр хадамд мордохоосоо ємнє бас нутагтаа жижиг зочид буудал ажиллуулж байсан ажээ.

    Яо охин Пань Зv-кгй Жуан залуугийн эхнэр болсон тухай залуу хосын дусгалтай сайхан романтик vлгэр бий. Нєхєртэйгєє анх танилцсан байдлаа эргэн vзэж ярих vе, Пань Зv-кvйгийн царайнд баяр жаргалын мєшєєл тодорч байлаа. Тэр хэлэхдээ: "Бид хоёр уулзангууд л сэтгэлтэй болсон. Би тосгоны тэр захаас тосгон руугаа явж бйхдаа тvvнтэй учирсан юм. Тvvнээс хойш, бид хайр сэтгэлтэй болсон" гэжээ.

    Тэр vед бид хоёр байнга хоёр тосгоны хоорондын уулан зам дээр уулздаг байсан, шаталсан тарианы vзэмжийг бахархаж, мєн аялал жуулчлалын ажил тєрєл хєдєє нутагт улмаар хєгжиж байгааг хараад, гэрэлснийхээ дараа, жижиг зочид буудал ажиллуулахыг ярилцаж суудаг байсан юм гэж Пань Зv-кvй хэллээ.

    Гэвч тэдний нутагт єнєє зочид ирэх нь олширч, зочид буудал ажиллуулж байгаа хvмvvс ч олон болсноор, тэдний жижиг зочид буудал нь маш их даратад нvvрлэх болсон байна.

    Иймэрхvv байдалд Ляо Жи-чэн болон Пань Зv-кvй зочид буудлын нєхцєл байдлыг сайжруулахаар шийдсэн байлаа. Пань Зv-кvйгийн нєхєр Ляо Жи-чэн хэлэхдээ: "Бид зочид буудлаа єєрчлєн сайжруулж, зочны єрєє болгоныг нэн тохилог болгож, бас ариун цэврийн єрєє, халуун усанд орох газар гаргаж, амарч хоноглоход нэн тав тухтай болгоно" гэжээ.

    Орон нутгийн Засгийн газар нь ч эмх замбараагvй єрсєлдєєн нь газ vр даагварт хvргэж болзошгvйг анхаарлдаа авч, зарим тусгай бодлого арга хэмжээнvvдийг тогтоон хэрэгжvvлж, "Юе Лян-вань" шиг ийм гэр буудлын єрсєлдєєний дунд нэн сайнаар оршин тогтнож хєгжихєд орон зай хангахаар хvчин чармайлт гаргаж байна. Тухайн орон нугийн албаны хvн Ляо Сю-ин танилцуулж хэлэхдээ: "Манай сяний эмэгтэйчvvдийн холбоо нь НYБ-тай хамтын ажиллагааны нэг тєсєл хэрэгжvvлж, бага хэмжээний зээл авч, иргэдээр зочид буудал эрхлvvлсэн байна. Єнєєгийн байдлаас vзэхэд, зочид буудлын эрхлэлтийн байдал маш сайн байна" гэжээ.

     Сурвалжлагч Бээжиндээ буцаж ирснийхээ дараа, "Юе лян-вань" зочид буудал энэ оны майн нэгэний баярын 7 хоногийн амралтын хугацаанд маш сайн ажиллаж, 10 мянга шахам юаний орлого олсон гэж сонссон юм. /О.Дарамбазар орчуулж Урангоо хянав/