• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-22 15:30:51    
Яруу найрагч Артай

Хятадын Олон Улсын Радио

    Артай бол Євєр монголын нэрт шvлэгч юм. 1949 оны 3-р сард Євєр монголын Шилийн гол аймгийн Тайбус хошуунд тєржээ. Тэр бол vндэстнийхээ ардын аман зохиолоос шим авсан зохиолч юм. Тvvний эцэг эх нь бага балчир байсан Артайд гайхамшигт сонин баатрын туулис, ардын vлгэрийг єєрийн онцлогоороо яриж єгдєг ардын урлагч байсан юм. Артай vсэг нvдэлж сурахтай зэрэг Н.Сайнцогт, Б.Бvрэнбэх зэрэг ахмад vейн шvлэгчидийн зохиол бvтээлиийг уншиж, тэдний урлагийн чадварыг амтархаж, шvлэгчид л байдаг байгалийг мэдрэх болон нийгэмийн амьдралыг таних чадварыг суралцсан байна. Артай 1964 оноос шvлэг бичиж эхэлсэн байна. Хоёр жил гаруйн хатуужилтай чармайлтыг єнгєрєєгєєд тvvний анхны бvтээл "Худаг малтагчидын дуу" гэх шvлэг нь "Євєр монголын єдрийн сонин"-д нийтлэгдсэн байна. 1973 онд тэрээр Євєр монголын монгол хэл бичгийн тусгай мэрэгжлийн дээд сургуульд орж суралцсан байна. 1975 онд Шилийн голын соёлын товчоонд ажиллаж, сvvлд нь Євєр монголын утага урлагийн холбоонд ирж, "Єнєр цэцэг" сэтгvvд редактороор ажилласан байна.

     Артайгийн зохион бvтээллэгэ нь шvлгээр голлож, бас єгvvллэгэ, найруулал болон жvжиг бичидэг. Тэрээр бvх орны хэвчээн дэх сэтгvvлvvдээр нийт 400 гаруй шvлэг нийтлvvлсэн байна. бас "Артайн шvлгийн сонгомол", "Бодлын цэнхэр яргуй" зэрэг олон шvлгийн тvvвэр хэвлvvлсэн байна. Артайн шvлэг нь тал нутгийг уянгалхаар гол болгож, монгол vндэстний ард тvмний амьдралын хєєцєлдєл болон хvслэнг илтгэдэг байна. Тvvний шvлэг нь бас орон нутгийн єнгє будгаар чанга байж, хэл хэллэгэ борогжуун, жим ёсч чанартай байж, шvлгийн хэлбэр нь айжим болон дуу хєгжмийн гоо сайхныг илрvvлдэг байна.

    70-аад оны сvvлчээр Артай "Артайн хvvхдийн шvлгийн сонгомол", "Ажны хєлгийн дvvлэлт", "Давалгаан", "Бодлын цэнхэр яргуй", "Тугалын бэлчээр" зэрэг олон шvлгийн сонгомол хэвлvvлж, уран бvтээлийн элбэг хуриалт олсон байна. 1984 онд Артай Євєр монголын их сургуулийн утага зохиол, урлаг судлах ангид суралцаж, дотоот гадаадын нэрт зохиолчидын зохиол бvтээлтэй танилцаж эхэлсэн байна. 1987 онд Євєр монголын єєтєє засах раион байгуулагдсан 40 жилийн ой тохиож байгаа vеэр, Євєр монголын ардын хэвлэлийн хорооноос "Євєр монголын одоо vейн утага зохиолын цуврал бичиг"-ийг хэвлvvлэх vе, "Артайн шvлгийн сонгомол"-ыг хэвлvvлж, тvvний шvлгийн зохион бvтээллэгийн гоо зvйн хєєцєлдлийг харуулсан байна. Артайн зохиол бvтээл нь бас олон удаа шаганал хvртэж єнгєрсєн юм.

    Одоо Артай Хятадын зохиолчидын нийгэмлэгийн гишvvн, Хятадын vндэстний цєєнхийн зохиолчидын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Євєр монголын єєртєє засах раионы зохиолчидын нийгэмлэгийн орлогч дарга, Євєр монголын залуу зохиолчид урлагчидын нийгэмлэгийн орлогч даргаар ажиллаж байна.