Орчин vеийн амьдралын хэлбэр явах тусмаа єєрчлєгдєхийн хирээр, жирэмсэлсний дараа чихэр шижин євчинд нэрвэгдэх нь бараг нэг зvйлийн "цагийн єнгийг дагасан євчин" болоод байж байна. Олон янзын жимс жимсгэнэ нь зах дэлгvvрт єргєнєєр гарахыг дагаад жирэмсэн эмэгтэйчvvд ч маш ихээр идэх болж байна.
Бээжин хотын чихэр шижин євчний судалгааны тєвийн ахлагч эмч нар, єнєєгийн жирэмсэн эмэгтэйчvvдэд тогтсон хугацааны эрvvл мэндийн шинжилгээ хийсний дvнд, энгийн vед, цусны чихэр нь хэвийн байсан эмэгтэй, гэнэтээр чихэр нь єндєржиж бий, гэвч єєрийн биед нь ямар ч эв vгvйдсэн байдал илрээгvй бол даруй чихэр шинжин євчний илрэл юм. Жирэмсэн хугацаанд арвин идээд, хєдєлгєєн хийх нь багасдгаас биеийн хvнд нэмэгддэг. Энэ бол эмэгтэй хvн чихэр шижин євчинд тун хялбархан нэрвэгдэх хугацаа юм. Yvнээс гадна, 30 насны орчмын жирэмсэн эмэгтэйчvvд явах тусмаа олшрахыг дагалдаад, жирэмсэн хугацааны чихэр шижин євчтєд ч нэмэгдэж байна. Чихэр шижин євчний тєвийн ажилтад удаан жилээр шинжилгээ хийгээд жирэмслэгсдийн чихэр шижин євчинд нэрвэгдэх хэмжээ уулын 3 хувиас нэмэгдээд 6-7 хувьд хvрч, амьдралын датгал болон хэлбэрээс болж, улмаар дээшлэх хандаш гарч байна.
Чихэр шижин євчин эхийнхэн нь эрvvл мэндийг нєлєєлєх тєдийгvй хvvхдийнхэн єсєлт бойжилтод ч ноцтой нєлєє болдог. Жирэмсэн эмэгтэй євчинд нэрвэгдвэл, зулбах, хєврєл хэдсэнд нь vхэх, ус нь хэт аривдснаас болж, эхийнхэн цусан чихэр єндєржиж, биеийн хvнд нь нэмэгдээд хvvхэд нь хэдсэн дотроо томордог. Чихэр шижин євчинтэй эмэгтэйн хэвэлдэх хvvхэд нь тєрєлх тахир дутуу болох хэмжээ нь энгийн эмэгтэйчvvдийн тєрvvлэх хэмжээнээс 2-3 дахин илvv байдаг. Иймээс жирэмсэн эмэгтэйчvvд жирэмслээд 18 долоо хоногоос 32 долоо хоног болж байгаа vедээ эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэж, эмэгтэйн євчний газар буюу чихэр шижин євчний тусхай євчний газраас асуун лавлавал зохино.
Єнєє цагт нэрийг ч vл хэлж чадах олон янзын жимс жимсгэнэ зах дэлгvvрт гарч байна, жимс жимснэгэ идэх нь жирэмсэн эмэгтэйчvvдэд сайн гэдэг ойлголтоор янзын жимс авч идээд байх юм бол сєрєг нєлєє ч гарч мэднэ шуу, ялангуяа жирэмсэн эмэгтэй хvн маш их идэх дуршилтай байдаг болохоор, юу байна тvvнийг авч идээд байж болохгvй, янзын жимс байгаа юм ч идэлгvй яахав гээд єдєр болгон хэмжээнээсээ хэтэртэл арвин идэх нь жирэмсэн эмэгтэйчvvдийн эрvvл мэндэд муугаар нєлєєлєх учраас хэмжээтэй идэхийг олон олон жирэмсэн эмэгтэйчvvддээ санал болгоъё.
|