• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-25 18:34:20    
Уламжлалт баяраа тэмдэглэх нь моод болж байна

Хятадын Олон Улсын Радио

    Дэлхийн дэлгэнэсэн дэлгэр зуны зургаан сард бид мєчир дамжин дуулалдах єнгийн шувууд шиг ёстой л нэг баяраас баяр дамжих нь байна шvv. Зургадугаар сарын нэгний хvvхдийн баярын дуу холдоогvй байтал бас нэгэн баяртай золгочихлоо. Ганцхан сар хоёр баярыг тэмдгэлэн єнгєрєєх нь хэн бvхэнд тєдий л олон тохиолдохгvй болов уу.

    Бас ямар баяр болчхоо вэ гэж та бvхэн тааж ядаж байгаа байлгvй, тэр ч яриангvй. Энэ бол зєвхєн Хятадчуудын л баяр. єєрєєр хэлбэл аргын улиралын таван сарын шиний тавны баяр буюу Дунь Угийн баяр болно. Энэ баяр цагаан сар, намрын дунд сарын элбэг ургацын баяртай зэргээр Хятадын 3 том баярын нэг нь болох юм.

    Дунь У гэдгийн Дунь гэдэг нь шинийн гэсэн утгатай, У гэдэг нь тав гэдэг шилжсэн утагатай vг болохоор Дунь У гэдэг нь таван сарын шинийн таван болох нь ойлгомжтой байгаа биз.

    Зарим хvмvvс энэ баярыг эртний шя улсын vеийн зан vйлтэй холбоотой гэдэг. Зарим нь Хєхмєрны урсгал дугуу амьдарч байсан эртний хvмvvсийн луугийн шvтлэгтэй холбож яридаг. Хэрэг дээрээ энэ баяр нь Хятадын эртний их яруу найрагчь эх оронч баатар Чю Юаньтай холбоотой юм. ямартай ч энэ баяр 2000 гаруй жилийн тvvхтэй ажээ.

    Манай тооллоос ємнєх 3-р зууны буурал яруу найрагч , хатан баатар Чю Юанийн ЛиСао, Тянь Шян зэрэг шvлгийн мєр бадгуудыг хvмvvс ягаад одоо болтол уншисаар байгаа вэ гэдэг асуулт єєрийн эрэхгvй гараад ирнэ. Эх орныхоо тєлєє хугарвач нугардаггvй баатар эр бороон мєндєр шиг сум зэвийн дундуур амь цvлэн байлдсаар тvрэмгийлэгчидийн боол хэзээ ч болохгvй гэж шvдээ тас зууж, тавдугаар сарын шинийн таваны єдєр vйлсэн давалгаалсан Ми Лє Жян мєрєнд харайжээ .Тvvнээс хойш хvмvvс хулсны навчинд цагаан будаа боож, мєрєнд урсган зоригт дээдсийнхээ гэгээн дурсгал зальбардаг болжээ. Монголчууд цагаан сараар заавал бууз иддэгтэй адилхан Таван сарын шинийн тавны баяраар Хятадчууд хуласны навчинд боосон шvлхий будаа иддэг заншилтай . Хулсан навчинд боосон шvлхий будааг Хятадаар зунз гэдэг. Одоо Зунз нь жилийн 4 улиралд дэлгvvрд зарагддаг идээ болсон байна. Хvмvvс ч єєрєє хийхээ болиод, дэлгvvрээс шууд худалдан авччхадаг. Yvнээр барахгvй чихэр, чавга, мах, хуурай жимс зэрэг олон тєрлийн идээтэй холисон янз янзын зунз зарагдах болжээ.

    Хулсан навчинд боосон шvлхий будаагаас гадна Хятад хvмvvс мєн давсалсан галууны єндєг идэж, шар архи уудаг. Yvнийгээ гай барчдаас зайлуулж байна гэж vздэг юм.

    Yvнээс гадна, энэ баяраар онцгой засал чимэглэл хийх заншилтай. Жишээлж хэлэхэд, Энэ єдєрт тохиож, айл болгон хаалган дээрээ суйх євс, гурвалж євс єлгєдєг. Эрvvл энх єсєн торнихыг бэлэгдэж Хvvхддээ Тvмнасан хээтэй сахиус зvvлгэж, барын хэлбэртэй гутал ємсгєдєг.

    Таван сарын шинийн тавны баяр нь Хятдаас эхтэйг дэлхий нийтээрээ мэднэ. Хятадын эртний жин улсын "жин чу сvй ши жи"-хэмээх тvvхийн бичигт энэ тухай баримт байна. аль нэг vндэстний баяр яваандаа бvх хvн тєрлєхтний баяр болж хєгждєгтэй адилаар, Хожим нь таван сарын шинийн тавны баяр Солонгос, Япон, зvvн ємнєд Азийн зарим оронд уламжлагджээ.

    Хятадын ємнєд нутгийн Хєхмєрний дунд доод урсгал дагуу нутгийн хvмvvс жил бvvрийн зургаан сараас эхлэн энэ нутгийн хvмvvс луут завийн бэсрэг тэмцээн явуулж эхэлдэ. Бээжингийн ардын зан vйлийн эрдэмтэн Гао Вэйгийн танилцуулсанаар, таван сарын шинийн тавны баярын єдєр Бээжингийн ардын зан vйл судлаач арваад эрдэмтэн Солонгосын мэргэжилтэйтэй хамт симпозиум зохион явуулж, хоёр орон хамтаар уг баярыг дэлхийн соёлын єв болгон НYБ-д мэдvvлэхийг хайн хэлэлцэх болно. Мєн єдєр, Дун Юэй Мио ардын заншлын музей ч таван сарын шинийн тавны баярын тухай Бээжин хотын хуучин зан заншлын vзэсгэлэнг ажлуулж, vзэгчдийг зохион байгуулж, тухайн газар дээр нь зунз, тухайлбал хулсан навчинд яаж шvлхий будаа боохыг заах болно. Энэ ч сонирхолтой юм дээ, завтай бол би ч очих юм сан, хэчнээн жил зунз идэж байгаа хэдий ч ерєєс єєрєє боож vзээгvй.

    Та бvхэн Хятадад ирэх боломжтой бол 2000 гаруй жилийн тvvхтэй болсон Хятадын уламжлалт идээ зунз, тухайлбал хулсан навчинд боосон шvлхий будаагаас амсаж vзээрэй.