• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-25 18:59:10    
2005 оны эхний хагас жилд Хятадын эдийн засгийн vйл ажиллагааны ерєнхий байдад маш сайн байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Улсын Статистикийн Газрын хэвлэлийн тєлєєлєгч Жэн Жин-пин 7-р сарын 20-ны єдєр хэлэхдээ, энэ оны эхнхий хагаст Хятадын олон газар нутаг, салбарыхан шинжлэх улаанч хєгжлийн vзэл баримтлалыг бvх талаар нийдваржуулан, Намын Тєв Хороо болон Тєрийн Зєвлєлийн тогтоосон эдийн засгийн ажлын чиг шугам, бодлогуудыг нарийн нямбай хэрэгжvvлж, макро зохицуулалтын vр дvнг бэхжvvлэн хєгжvvлснээр, улс ардын аж ахйуй ерєнхийдєє сайн сайхан хєгжсєн байна гэжээ.

    Тvvний хэлснээс vзвэл, энэ оны эхний хагас жилийн Хятадын эдийн засгий нхєгжлийн онцлогийг дараах хэдэн талаар дvгнэж болох юм байна:

    1. Улс ардын аж ахуй тогтуунаар нэлээд тvргэн нэмэгджээ. Анх алхмын тооцооны байдлаас vзвэл, энэ оны эхний хагаст Хятадын дотоодын vйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 6742 тэрбум 200 сая юаньд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 9.5%-иар єсчээ. Тvvний дотор, нэгдvгээр vйлдвэрлэлийн нэмэгдлийн хэмжээ нь 670 тэрбум 700 сая юаньд хvрч 5%-иар єсч, хоёрдугаар vйлдвэрлэлийн нэмэгдлийн хэмжээ нь 3963 тэрбум 500 сая юаньд хvрч 11.2%-иар єссєн ба гуравдугаар vйлдвэрлэлийн нэмэгдлийн хэмжээ нь 2108 тэрбум юаньд хvрч 7.8%-иар єсчээ.

     2. Хєдєє аж ахуйн vйлдвэрлэл нэлээд тvргэн нэмэгджээ. Зуны vр тариа бас элбэг ургахц авсан байна. Анх алхмын бvртгэлийн тоо сэлтээс vзвэл, зуны vр тарианы нийт ургацын хэмжээ нь 106 сая 270 мянган тоннд хvрч, 5 сая 120 мянга тонноор нэмэгдэж 5.1%-иар нэмэгджээ. Эртийн тутарга ч сайн ургац авах тєлєвтэй байна. Мал аж ахуйн єсєлт нэлээд тvргэн нэмэгдэж, энэ оны эхний хагасын махны нийт vйлдвэрлэл нь 6.2%-иар нэмэгджээ.

    3. Аж vйлдвэрийн vйлдвэрлэл ч нэлээд тvргэн нэмэгдсэн байна. Энэ оны эхний хагаст жил тутмын vйлдвэрлэлийн хэмжээ нь 5 сая юаниас давсан аж vйлдвэрийн нэмэгдэл єртєг нь 3227 тэрбум 400 сая юаньд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 16.4%-иар нэмэгдсэн байна. Тvvний дотор, тєрийн ємчийн болон тєрийн ємч давамгайлсан аж ахуйн нэгжийн vйлдвэрлэлийн єсєлтийн хэмжээ нь 11.6%-иар, хувьцааны тогтолцоот аж ахуйн нэгжийн vйлдвэрлэлийн хэмжээ нь 18%-иар, гадаадын бизнесменvvд болон Сянган, Аомань, Тайваний хєрєнгє оруулаллттай аж ахуйннэгжийн vйлдвэрлэлийн хэмжээ нь 15.7%-иар тус тус єсєн нэмэгджээ. Yvнд аж vйлдвэр 16.9%-иар, хєнгєн аж vйлдвэр 15.4%-иар тус тус єссєн байна.

    4. Yндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалт харьцангуй тогтуунаар нэмэгджээ. Энэ оны эхний хагаст нийгмийн vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалт нь 3289 тэрбум 500 сая юаньд хvрч, 2004 оны мєн vеийнхээс 25.4?-иар єссєн байлаа.

    5. Хэрэглэний шаардлага тvргэн нэмэгджээ. Энэ оны эхний хагаст нийгмийн хэрэглээний таваарын жижиглэнгийн худалдааны хэмжээ нь 2961 тэрбум юаньд хvрч, 2004 он ымєн vеийнхээс 13.2%-иар нэмэгджээ.

     6. Зах зээлийн vнийн єсєлт нэлээд намжуун байдалд байсан юм. Энэ оны эхний хагаст иргэдийн хэрглээний барааны vнийн єсєлтийн ерєнхий тvвшин нь 2.3%-иар єссєн нь 2004 оны мєн vеийнхээс 3.6%-иар доор болсон юм.

    7. Гадаад худалдааны байдалд экспорт их, импорт бага болсон байдал илэрчээ. Энэ оны эхний хагаст экспорт импортын нийт хэмжээ нь 645 тэрбум ам.долларт хvрч, 2004 оны мєн vеийнхээс 23.2%-иар єссєн байна. Тvvний дотор, эксдорт 342 тэрбум 300 сая ам.доллрт хvрч 32.7%-иар нэмэгдэн, импорт 302 тэрбум 700 сая ам.долларт хvрч 14%-иар нэмэгджээ.

    8. Иргэдийн орлого цаашид нэмэгдэв. Энэ оны эхний хагаст хотын оршин сугчдын хvн тутмын дундаж орлого 5374 юаньд хvрч, 2004 оныхоос 9.5%-иар єсчээ. Тариачдын орлого 1586 юаньд хvрч, 2004 оныхоос 12.5%-иар бодитой нэмэгдсэн байна. /О.Дарамбазар орчуулав/