• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-26 16:28:02    
Бээжингийн шинжлэх ухаан техникийн яармаг

Хятадын Олон Улсын Радио

    Єнгєрсєнд маш олон хvн єєрт нь байгаа тоогvй олон нэрийн хуудасаа яаж дэглэх билээ гэж гачигдаж байсан бол одоо зєвхєн vсэг таних бичил машинаар таны бухимдлыг тайлж єгч чадах боллоо. Энэ машинаар тэр олон нэрийн хуудсан дээрэх бvх мэдээ сэлтийг хадгалаад, таны хэрэглэхэд бэлэн болгоно. Та тэр жижиг машинаа ажиллуулж, хэний тухай ойлгох гэсэн бол тэр хvнийхээ холбогдох байдал буюу нэрийг нь бичиж оруулахтай зэрэг энэ машины дэлгэцэн дээр танай сонирхосон хvний бvх мэдээ сэлт тод сайхан гарч ирэх болно. Та хэрвээ киноонд сонирхолтой бол дижитал машны єнгєт дэлгэц таны сонирхолыг хангаж болох юм.

    Ийм олон гайхамшигт бvтээгдэхvvнийг Бээжингийн олон улсын шинжлэх ухаан техникийн аж vйлдвэрийн 8-р яармаг дээр дэлгэн vзvvлсэн юм. Найман жил дараалан ажиллуулж байгаа Бээжингийн шинжлэх ухаан техникийн олон улсын яармаг нь Хятадын дээд шинэ техникийн бvтээгдэхvvний олот амжилтыг vзvvлэх єргєн цуглаан болж, дотоод гадаадын нэрт vйлдвэр болон худалдаачид єєрсдийн хамгийн шинэ судлан vйлдсэн бvтээлээ энд авчирч vзvvлж байдаг юм. Одоо та бvхэнд тэдгээрийн дотроос хэдэн шинэ бvтээгдэхvvнийг танилцуульяа.

    Нэгэн vзмэрийн тойрогт сурвалжлагч ажлын газрын бvх эдлэл хэрэгсэл бvрэн байгааг харлаа. Энэ vзмэрийн таслаганд нот бок, хэвлэх машин, гэрлийн машин, зэрэг орчин vеийн бичиг харын ажилд хэрэгтэй бvх юм байна. Тэдгээр машин аппарат хэдийгээр утсаар холбогдоогvй ч хоорондоо холболдож байгаа юм. Эдгээр машинуудыг хэрхэн холбож байгаа тухай сониучлан асуусанд энэхvv техникийг судлах ажилд оролцсон доктор Ли Мин хэлэхдээ:

    " эдгээр компьютер болон бусад зvйлийн аппаратрыг IGRS стандартаар vйлдэж байгаа юм. IGRS стандарт бол компьютер, холбоо, хэрэглээний бусад электрон бvтээгдэхvvнийг нэгтгэсэн зvйл байгаа юм. Жишээ татаж хэлэхэд, манай гэртээ тавьж байгаа телевизор, компьютер бол тус тусдаа байгаа хоёр тєхєєрємж мєн, IGRS-ыг хэргэлсэнээр мэдээ мэдээлэлийг нь хамтад нь ашиглах болсон байна. Єєрєєр хэлбэл бид компьютер доторхи кино, зураг зэргийг телевизороор харж болох бєгєєд телевизээр харж байгаа нэвтрvvлгийг компьютерт бичиж чадах блсон юм гэжээ.

    2003 оноос Хятад улс энэхvv мэргэжлийг судлаж эхэлсэнээс хойш маш олон хvн тvvнд сонирхолтой болсон байна. Бээжингийн шинжлэх ухаан техникийн яармагыг сонирхож яваа Мэнь Бинь гэсэн нэгэн эмэгтэй хэлэхдээ:

    " IGRS техник маш сонирхолтой санагдаж байна, бас тун дєхєм юм. Би оролдож vзсэн, компьютер болон телевизорын хоорондох мэдээ мэдээлэлээ маш тvргэн мєртєє чєлєєтєй дамжуулж байна гэжээ.

    Энэ яармагт " Бензин хэмнэх скооч" гэсэн шинэ техникийн бvтээгдэхvvн хvмvvсийн анхаарал их татаж байлаа. Энэ скоочийг ховор шороогоос боловсруулж авсан онцгой материалаар хийсэн байна. Гадар дvрс нь яг л соронзон хальс шиг юм. Энэ скоочийг машин тэргэний агаар ордог хоолой болон тос гvйдэг хоолойн гадна талд наавал, 5%-ийн бензин хэмнэж чаддаг юм байна.

    Холбогдох зvтгэлтэдийн хэлж байгаагаар, "Бензин хэмнэх скооч" гэдэг шинэ бvтээгдэхvvнийг судлан бvтээсэн нь жил болгон vлэмж хэмжээний бензин импортолж байгаа Хятад улсад авч хэлбэл тун чухал ач холбогдолтой юм. Ийм учрээс, Хятадын холбогдох салбарууд энэхvv бvтээгдэхvvнийг єргєнєєр нэвтрvvлэн дэлгэрvvлж, тvvнийг маш охорхон хугацаанд нэн олон машин тэргэнд ашиглахаар чармайж байна. /Пэрлаймаа орчуулж, Л.Буянтогтох хянав/