Нэгд, Хоолны дараа тамхи татах гэж яарч болохгvй. Хоолны дараа тамхи татхын хор хєнєєл нь жирийн vеийнхээс 10 дахин илvv байдаг. Яагаад гэвэл, хоол идсэний дараа шингээх замын цусны эргэл тvргэсэн нэмэгддэг болохоор тамхинд байдаг хортой бvрэлдэхvvнийг их хэмжээгээр шингээж авдаг тул юм.
Хоёрт, Хоолны дараа цай уух гэж яарч болохгvй. Цайн дотрох таннин хvчил нь хоолонд агуулагдсан тємєр, цайр зэрэгтэй холилдоод шингээхэд бэрхтэй элемент болж, эдгээр бичил элементvvд нь ходоодны шингээлтэд муугаар нєлєєлдєг байна.
Гуравт, Хоолны дараа биеэ угаах гэж яарч болохгvй. Хоол идсэнийхээ дараа биеэ угаах нь арьс хєрсны цусны эргэлтийг нэмэгдvvлж, ходоод гэдэсний цусны эргэлтийг бууруулдаг болохоор ходоод гэдэсний шингээх чадлыг нєлєєлдєг байна.
Дєрєвд, Хоолны дараа хэвтэх гэж яарч болохгvй. "Тангайж хэвтээд ангайж идэх юм бол таргалж л таарна" гэж хууч vгэнд єгvvлдэг. Хоолоо идэж бармагчаа орон дээрээ гараад хэвтээд байвал тун амархан таргалдаг. Иймээс хоолоо идсэнийхээ дараа адагтаа 20 минут болж байж унтах хэрэгтэй юм.
Тавд, Хоолны дараа алхаж сэлvvцэх гэж яарах хэрэггvй. Настайчуудын зvрхний ажиллагаа буурч, цусны судас хатуурч, цусны даралт нь зохицол муутай болдог болохоор даралт буурах байдал амархан илэрдэг. Тэрчлэн хєдєлгєєн нэмэгдсэнээс болж шингээлтийн замыг нєлєєлж, хоол шєлний эер єегтэй зvйлийг шингээхэд нь саад болдог байна.
Зургаад, Хоолны дараа тэрэг унаа жолоодох гэж яарч болохгvй. Хоолоо идэж дуусмагчаа тэрэг унаа жолоодох юм бол маш амархан осол аварт ордог. Яагаад гэвэл, хоол идсэний дараахан ходоод гэдэсний цусны эргэлт тvргэн нэмэгдэж, их тархины цус тvр дутагдадаг болохоор командлах эрхтэнийг доголдолд учируулдаг байна.
Долоод, Хоол идсэний дараа жимс жимсгэнэ идэнэ гэж яарч болохгvй. Хоол хvнс нь ходоодонд ороод 1-2 цаг болж байж сая аажмаар нарийн гэдсэнд шилждэг. Хоолны дараа жимс жимсгэнэ идэх нь ходоодны дарамтыг нэмэгдvvлдэг юм, удаандаа шингээх чадварыг муудуулах болно.
Наймд, Хоолны дараа тэлээгээ сулруулах гэж битгий яараарай. Хоолны дараа тэлээгээ сулруулах нь хэвлийн хєндийн даралтыг бууруулж, шингээх замын гvйцэтгэх vvргийг багасгаж, vvний улмаар шингээх эрхтэний ажиллагаа болон сунах хэмжээг нэмэгдvvлж, маш хялбараар ходоод унжих болон харвин суух зэрэг байдалтай болгодог байна. /Буянтогтох орчуулав/
|