• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-26 16:55:27    
Євєр монголын ойн аж ахуйн хєгжлийн явц

Хятадын Олон Улсын Радио

    Хорьдугаар зуун гарснаас нааш Євєр монголын ойн аж ахуй єєртєє засах раион байгуулагдхаас ємнєх зогсоги байдал болон єєртєє засах раион байгуулагдснаас хойших сэргэн хєжсєн хоёр шатыг дамжжээ.

    Чин гvрний засгийн газар Євєр монголд атар эзэмшихийг чєлєєтэй болгосноос хойш Євєр монгол раионд гаднын хvмvvс их хэмжээгээр нэмэгдэж, ой мод огтлох, ойт раионд атар эзэмших цар хvрээ тасралтгvй нэмэгдэж ирсэн байна. ялангуяа Цагаан хаант Орос болон Японы тvрэмгийлэгчид Євєр монголын их хянган даваанд ой шугуйн эх баялагийг улайран дээрэмдсэн байна. 1896-1911 онуудад Цагаан хаант Орос лус их хянган давааны ємнє энгэрт, Чин гvрний зvvн хэсгийн тємєр зам дагуу жил бvvр 200-500 шо мэтр модон материал огтолсон байна. 1912-1931 онд их хянган давааны зvvн баруун хоёр талд Хятадын ба гадаадын худалдаачидын байгуулсан мод бэлтгэх компань арав гаруй байж, хорин жилд нийт 10 сая шо метр мод огтолсон байлаа. 1932 онд Японы тvрэмгийлэгчид Хятадад цємрєн орсноос хойш их хянган давааг Сан мань, Нэнь ши, Жа лvн хэмээх гурван хэсэг хувааж, их хянган давааны ойг шугуйн эх баялагийг улайран дээрэмдэж эхэлсэн байна. тэд хяргаж дуусгах, мулталж дуусгах, том араат хєрєєгєєр хєрєєдєх, зогсоогоор мод огтлох зэрэг аргаар хvрсэн газар бvхэндээ ой модыг цvлбэж, хянган давааны уул хайрхадыг нvцгэрvvлсэн байлаа. зvvн хойт нутаг Японд эзлэгдснээс хойш л гэхэд Японы тvрэмгийлэгчид 10 сая гаруй шо метр мод огтолж, ой модны эх баялагт тєсєєлхийн аргагvй гарз хохирол учруулсан байна.

    Євєр монголын єєртєє засах раион байгуулагдхаас ємнє огтолхоос биш таридаггvй, хэрэглэхээс биш хамгаалдаггvй байснаас, Ялангуя Япон Орос зэрэг ихээр булаан дээрэмдсэн болон байгалийн гамшиг зэргээс болж, Євєр монголын ой шугуйн эх баялаг хvнд гарз хохиролд учирсан юм. 1947 он гэхэд Євєр монгол 9 сая 130 мянган га л ой шугуйтай байсан, тvvний дунд хvний хvчээр тарисан ой 45 мянган га байж, ой шугуйн бvрхэц нь 7.7 хувь л байсан билээ. vvгээр барахгvй тархалт нь тэнцvvргvй байж, 90 гаруй хувийн ой мод нь зєвхєн их хянган даваанд л тєвлєрч байсан юм. баруун болон зvvн нутгийн єргєн уудам газар нь ой модгvй халцгайрч элэсжил болон ус хєрсний идэгдэл ихсч экологийн байдал муутаж эхэлсэн байлаа.

    Євєр монголын єєртєє засах раион байгуулагдснаас хойш ой модны эх баялагийг зvй зохистой ашиглах, их хэмжээгээр мод тарих, ой шугуйн эх баялагийг vр ашигтай хамгаалах зэрэг талаар vлэмхэн ажил хийснээс ойн аж ахуй аажмаар сэргэн хєгжиж эхэлсэн билээ. 1947-1978 онуудад хэдийгээр дур зоргоороо огтлох, огтоловч таридаггvй, тарихыг чухалчлаад асархыг мэдэхгvй, ой шугуйд атар эзэмших зэрэг энхэл донхол замыг туулсан боловч, vндсэндээ мод тарихаар суурь болгож, хамгаалах болон байжуулхаар гол болгосон ерєнхийлєн ашиглах болон олон тєрлєєр эзэгнэх замаар замнасан юм.

    Бvгд найрамдах Хятад ард улс байгуулагдснаас хойш Євєр монголын их хянган давааны балар ойт раионд vлэмж хэмжээний хvний хvч, матерын хvч зарцуулж, нээж бvтээн байгуулж, тvvнийг улсын модон материалын чухал бааз болон экологийн халхавч болгосон юм.

    Євєр монголын байгалийн ой мод нь голдуу их хянган даваа, их бага хан уул, монь уул, хулан уул зэрэг газар байж, олонх балар ой нь Євєр монголын єєртєє засах раион байгуулагдхаас ємнє урт хугацаа хохиролд учирсан юм. Євєр монголын єєртєє засах раион байгуулагдснаас хойш бvх талаар хамгаалах, ихээр байжуулах, хvний хvчээр мод тарих зэрэг арга хэмжээ авснаар ой шугуйн эх баялаг аажмаар сэргэн хєгжиж эхэлсэн юм. тавиад оноос эхэлж мод тарьж эхэлсэн юм. тэр vеэс нэгдэлтэй тєлєвлєж, бvх нийтээрээ оролцож, улс орон, хамт нийт, хувь хvн бvгдээр оролцох бодлого хэрэгжvvлснээр мод тарьж ойжуулсон талбай нь жил дараалан нэмэгдсэн юм. ингээд 1978 он болход Євєр монголын єєртєє засах раионы ой модны талбай нийт 900 мянган гад хvрч ойн нємєргєє нь 9.9 хувь хvртэл нэмэгдсэн байна.

    ХКН ын арван нэгдэх удаагаа сонгогдсон тєв хорооны гуравдугаар бvгд хурлаас хойш ойн аж ахуйн удирдлагын тогтолцооны єєрчлєлт гvнзгийрч ойн аж ахуйн бодлого боловсронгуй болж, ялангуя ойн шугуйн экэлогийн том тєслvvдийн байгуулалт болон ойн аж ахуйд оруулах хєрєнгє оруулалт нэмэгдсэн зэргээс Євєр монголын єєртєє засах раионы ойн аж ахуй нь бусад ажил тєрєлтэй адидлаар тvргэн хурдцаар єндєр vр ашигтай хєгжих цо шинэ шатандаа орсон байна. хоридугаар зууны далаад оны сvvлч наяад оны эхээр хэн хєрєнгє оруулан хамгаалж арчилвал тэр ашиг хvртэх зэрэг vр ашигтай чиг шугам бодлого хэрэгжvvлэн, єргєн олон тариачин малчид болон ойн аж ахуйн ажилтан ажилтадын идэвхжилийг дайчилж чадсан байна.

    1978 оноос эхэлсэн умард нутагт хамгаалалтын ойн бvс байгуулах тєсєлд Євєр монголын єєртєє засах раион гуравны нэг хувийн vvргийг нь дааж авсан юм. Євєр монголын 86 хошуу сянь тєслийн хvрээнд хамрагдаж, халхавч ойн тєслийн нэг хоёрдугаар шатны байгуулалт болон одоо ч хийгдсээр байгаа гуравдугаар шатны байгуулалтад Євєр монголын єєртєє засах раион нь нийт 3 сая 540 мянган га газарт хvний хvчээр мод тарьж, нисэх онгоцоор 254 мянга гаруй га мод тарьж, халцгай уул, элсийг засах зорилгоор 835 мянга гаруй га талбайд мод тарьсан юм. 1986 оноос эхэлсэн тал газрыг ногооруулах тєслийн явцад Євєр монголын єєртєє засах раионы тал хээр газрын хорин хошуу сянь уг vvргийг дааж аваад хийсэн байна. арав гаруй жилийн хvчин чармайлтаар тариан газрыг ой модоор холбох ажил 65% ийн биелэлтэй болж, 10 гаруй сян нь тал газрыг ногооруулах улсын стандартад хvрсэн байна.

    1991 оноос эхэлсэн бvх Хятадын элсийг засч элсээс сэргийлэх тєслийн хvрээнд Євєр монголын єєртєє засах раион нь 2 сая 690 гаруй мянган га элсэрхэг газрыг ногооруулах vvргийг хvлээж авсан байна. одоо 2 сая 460 гаруй мянган га газарт мод тариж нээн ашиглаж анх авхамын vр дvнд хvрсэн байна. 1996 оноос эхэлж хэрэгжvvлсэн хатан гол буюу шар мєрний дунд урсгал дагуу нутаг болон Ляо Хе голын урсгал дагуу нутагт хамгаалалтын ойн бvс байгуулах тєсєл одоон хоёр жил урьдчилан биелэгдээд байна. 1998 оноос эхэлж улсаас экологийг голдлоготой сянь байгуулах, байгалийн ойн нємєргєєг хамгаалах тєсєл хэрэгжvvлж, эдгээр нь бvгд Євєр монголын єєртєє засах раионы голдлоготой бvтээн байгуулах бvс болсон байна. улсын голдлоготой ой шугуй экологийн тєслийг хэрэгжvvлхийн зэрэгцээ Євєр монголын єєртєє засах раион нь ульд хожид далан хар уулын экологийн тєсєл, тємєр зам болон авто замын дагуу ногоон хонгил байгуулах тєсєл, айл тосгодыг ногооруулах тєсєл зэргийг хэрэгжvvлсэн юм. голдлоготой тєслvvдийн ахиуллаар єєрчлєлт хийж нээлттэй байлгасан хорь гаруй жилийн турш жил болгон дунджаар 400 мянган га талбайд хvний хvчээр мод тарьж, 100 га талбайд нисэх онгоцоор мод тарьж, 100 мянган га халцгай ууланд юм уу элсэрхэг газарт мод тарьсан байна.

    Ойн аж ахуйн хэрэглээний техник болон дээд шинэ техникийг дєривтэй нэвтрvvлснээр ойн аж ахуйн техникийн дэвшилийн vзvvлэх хувь нэмэр нь 31% д хvрч ойн аж ахуйн шинжлэх ухаан техникийн vр бvтээлийг vйлдвэрлэлд нэвтрvvлэх хэмжээ 40% д хvрсэн байна. тарьсан болон байгалийн ойг хамгаалж бойжуулах, ялангуяа хорхойтол болон галаас сэргийлэх ажил ч ил тод дэвшилд хvрсэн байна. 1949-1977 онд Євєр монголын хvний хvчээр мод тарьсан хэмжээ 28.4% хувьтай байсан бол 1978-1985 онд 48.1% д хvрч 1986-195 онд 75% хувьд хvрсэн байна.

    1998 оны эцэсээр Євєр монголын єєртєє засах раионы ойт газрын талбай 32 сая гад хvрч бvх Хятадын хэмжээнд нэгдvгээр байранд оржээ. Євєр монголын єєртєє засах раионы шинээр нэмэгдсэн ой модны бvрхэцийн талбай 9 сая 528 гад хvрч Єєртєє засах раион байгуулагдах vейн ойн нємєргийн нийт талбайгаас давсан байна. хvний хvчээр тарьж бойжуулсон ойн талбай 5 сая 330 мянган гад хvрч Хятадад хоёрдугаар байранд жагсаагдсан байлаа. 1988 оноос нааш Євєр монголын єєртєє засах раионы ой модны ургалт нь хорогдолоосоо их байсаар ирсэн юм. 1998 он Євєр монголын ойн аж ахуйн єртєг нь 1 тэрбум 200 сая юаньд хvрч 1947 оныхоос 350 гаруй хувиар нэмэгдэж, 1947 онд єєртєє засах раионы ойн аж ахуйн хєдєє аж ахуйд эзлэх хувийн жин нь 0.1% эзэлж байсан бол 1998 онд 4.2% ийг эзлэх болжээ.