• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-26 17:01:28    
Чингис хааны бунхны хамгаалагчид—Дархдууд

Хятадын Олон Улсын Радио

    20-р зууны шувтарга vеэр, Атерикийн "Вашингтон Пост сонин" єнгєрсєн 1000 жилийн тvvхийг дvгэнж, 1000 жилд дэлхий дахинд болсон чухал чухал vйл явдал, нэр нєлєє ихтэй хvмvvсийн дотроос содон vйл явдал, суут хvмvvсийг сонгон шалгааруулах арга хэмжээ зохион явуулсан бєгєєд тvvний дvнг 1995 оны 12-р сарын 31-д нийтэлсэн байна.

    Тэдгээр суут хvмvvсийн нэрсийн жагсаалтанд, 13-р зууны эхний vед Ази, Европыг сундалсан их хаант тєрийг байгуулсан Монгол vндэстний гарамгай улс тєрч, цэргийн мэргэжилтэн, их эзэн Чингис хаан орсон юм. Чингис хааны байгуулсан хаант тєр шиг тийм асар том улс гvрэн одоод хvртэл гарч байгаагvй гэж олон vеийн тvvхчид зvй соёоор vнэлж тэидэглэсээр ирсэн билээ. Єнєєдєр гэхэд Чингис хаан таалал тєгсєєд 700 гаруй жил болж байгаа боловч, Монгол vндэстний нэг салбар болох Дархдууд мєн тэр vеэс аваад vеийн vед Чингис хааны бунхныг чин vнэнчээр сахин хамгаалж, эрт дээр vеэс уламжлалтай тахилгын зан заншлаа хэвээр хадгалсааар юм.

    Чингис хааны бунхан нь Євєр Монголын Єєртєє Засах Районы баруун хэсгийн Ордосын єндєрлєгт байрлаж байгаа юм. Чингис хааны бунханд Дархдууд єглєє болгон тахилгын сан уншидаг бєгєєд тахилгын сангийн ажиллагааг эрхлэн явуулдаг Гvржав гуай энэхvv тахилгын сангийн дууны дунд нэг єдрийн ажлаа эхлvvлдэг байна. Єнєєгийн байдлаар тэнд 30 дархад ажиллаж байна.

    Гvржав гуай бунхны доторхи зулыг засаж, хvж асаан тахилгын сан уншиж, эзэн Чингисын бунханд мєргєснийхєє дараа, тахилгын ширээн дээр суусан тоосыг хєнгєнхєн гєвж цэвэрлэдэг. Дараа нь цэцэг, хадаг, сvv, боорсог зэрэг тахилын єргєц барьц єргєж, аливаа зvйлийг нарийн нямбай хийж гvйцэгэдэг юм.

    Сурвалжлагч Гvржав гуайгаас Чингис хааны тахилгын ажлыг хийж ирсэн тvvхийнх нь тухай сонирхохд тэр ингэж хэлсэн юм: "Манай гэрийнхэн эрт дээр vеэсээ Чингис хааны бунхныг сахин хамгаалж, тахилгын ажиллагааг зохион явуулах vvрэг хариуцлага гvйцэтгээр ирсэн юм. Би єєрийн энэ ажлаа хvvдээ уламжилж єгнє."

    12-р зууны сvvлч, 13-р зууны эхний vед Чингис хаан цэргийн хvчнээр Монголын єндєрлєгийн олон аймаг бvлгийг нэгтгэж, хvчирхэг их хаант тєрийг байгуулсан юм. 1227 онд Чингис хаан баруун Ся улсыг байлдаж байгаад таалал тєгсчээ. Гэвч Чингис хааныг оршуулсан газар чухам хаа байдгийг тvvх сударт тодорхой тэмдэглэсэн зvйлгvй тул, Монголын тvvх судлалынхан ч єєр єєрийн саналыг бармталж ирсэн болохоор, энэ асуудал бол эрдэмдийн санал нэг мєрийн болж жигдэрэж чадаагvй судалгааны чухал сэдэв, оньсого таавар шиг болоод байгаа зvйл юм.

    Чингис хааныг таалал тєгссєний дараа, vр ач нар нь тvvний эдэлж хэрэглэж байсан сvлд, морины эмээл, ташуур зэрэг эд зvйлсийг найман цагаан гэрт хvндэтгэн залж, тахилгын сан, ёс журам тогтоон хэрэгжvvлсэн бєгєєд жилийн дєрвєн улиралд нэг удаа тахилгын єргєн их ажиллагаа хийдэг байна.

    Дархчууд бол Чингис хааны залгамжлагч нарт vе улиран єргємжлєгдєж, Чингис хааны бунхныг хамгаалах, тахилгын vйл ажиллагааг зохион явуулдаг хvмvvс юм. Тэд vйлдвэрлэлийн ажил хийхгvй, ноён суухгvй, цэргийн алба хаахгvй, алба татвар тєлєхгvй зэрэг онц эрх эдэлдэг байна.

    Одоо, Чингис хааны бунхныг хамгаалах, тахилгын ажлыг зохион явуулах vйл хэргийг Гvржав гуайн хvv Хасбилиг нь єєр 8 залуутай хариуцан хийж байгаа юм. Тэд бол Чингис хааны бунхныг сахин хамгаалж байгаа 39-р vеийн дархчууд болно.

    Хасбилиг жил болгон тахилгын ажиллагааг озхион явуулдаг. Таилгын vеэр, тахилын тавцан засаж, хєгжим, тахилын єргєц єргєж, гурав гурав ес удаа мєргєл vйлдэж, тахилгын сан уншидаг бєгєєд энэ ажиллагаа нь ердийн байдалд шєнє тєл болтол явагддаг байна.

    Сурвалжлагч Чингис хааны бунханд Хятадын зvvн хойт нутгийн Жан Рэнь гэдэг нэртэй нэг хvнтэй уулзаж ярилцахад тэр хэлэхдээ, би Чингис хааны хєрєгт хадаг єргєж, бас Хасбилигээс єрєєл сонссон гэжээ.

    "Чингис хааны бунхны барилга маш сvрлэг vзэмжтэй байдаг, ялангуяа шуумалууд нь жавхаа тєгєлдєр, vзмэрийн агуулга нь ч маш баялаг байдаг. Би Євєр Монголд олон удаа ирж байсан, гэвч ийт том монгол гэрийг сая л харж байна " гэж Жан Рэнь хэллээ.

    Ч. Эрдэнэбулд бол Чингис хааны 34-р vеийн ач болох бєгєєд Євєр Монголын тvvхэн дэх хамгийн сvvлчийн ван юм. Ч. Эрдэнэбулд гуай Чингис хааны тахилгын соёлын судалгааг олон жилээр хийж иржээ. Тэр хэлэхдээ, Чингис хааны тахилгын ажиллагаа нь тахилгын євєрмєц соёлыг бvрдvvлсэн байна гэлээ.

    "Чингис хаан нь нийт Монголчуудын сэгтгэлд амилсан шvтээн болсон юм. Монголын хаад хаан ширээнд суухаасаа ємнє нь бvр Чингисын бунханд мєргєдєг байсан. Жирийн иргэд ч хоол цайнаасаа ємнє бас идээний дээжээ эзэн Чингист єргєдєг юм" гэж тэр хэллээ. /О.Дарамбазар орчуулж Урангоо хянав/