• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-26 17:44:40    
Ялун голын vзэмжит нутаг

Хятадын Олон Улсын Радио

    Ялун голын vзэмжит нутаг бол одоогийн байдлаар Тvвдийн Єєртєє Засах Районы нутаг дахь тєрийн зэрэглэлийн хамгаалалтад гол хамрагдсан цорын ганц vзэмжит нутаг юм. Энэ vзэмжит нутаг нь нийт 920 хавтгай дєрвєлжин км талбайтай.

    Ялун гол Тvвдийн Єєртєє засах районы Шань нань районы Найдун сияний ємнє захад байрласан Ярасанбу уулнаас эх авч байна. Ярасанбу уулын ноён оргил нь далайн тvвшнээс 6647 метр єндєрт єргєгдєж, жил туж мєс цасанд хучигдан, vvл манан уулын хормойгоор нь хуйлран, 80 гаруй км єндєр хэсэг нь толь шиг тунгалаг мєсєн голоор хvрээлvvлэн, Ялун гол нь Жэ дан суурины баруун талаар Ялусанбу мєрєнд цутгаж байдаг юм. Энэ vзэмжит нутагт цаст хайрхан сvндэрлэн, мєнгєн гол муралзаж, хєх тариа халиурсан нэлгэр их тариа тємс болон таван хошуу мал тархан бэлчсэн тансаг сайхан малжих нутаг vргэлжилж, голын хєндий хавцал залгаар нь алаг цэцэг мяралзан дэлгэрч, єндєр сvрлэг уул хайрханд нь ховор нандин эм ургамал ургаж, эртний тvvхийн дурсгалт газар болон бор боровжуун vндэстний зан vйл уялдан нэгдэж, соёлын эртний буурь, байгалийн єнгє vзэмж, тvvх соёлын єнгє vзэмж хослон жигдэрч, онцын vзэсгэлэнтэй. Гомб уулын оргилд гарч, алсын тэртээх Ялун голын хєндийг харахад, Тvвдийн ємнєд нутгийн хєдєєгийн vзэмж хэн бvхний сэтгэлийн шижмийг татдаг юм.

    Энэхvv vзэмжит районд байгаа гол гол алдарт vзэмж эртний дурсгалт газрууд гэвэл: манай тоололоос ємнєх хоёрдугаар зуунд байгуулагдсан Юнбуракан, Тан улсын vед байгуулагдсан Чанжу хийд, Занкан си хийд, Жирлакан, Мин улсын vед байгуулсан Чюй дэн жя жээгийн эгнэрсэн суврага, Тvвдийн ємнєд нутгийн чухал суурин Жэ дан болон хєгшмєл самж хvн болон хувирсан домог vлгэрийн улмаар нэр алдаршсан Гvнбэр уулын самжны агуй зэрэг байна.

    Тvвд ном сударт тэмдэглэснийг vзвэл, Ялун голын хєндийгєєр аль эртнээс vхэр малаа хороонд хорин тэмээж, ус татан тариа услан, модон нvvрс шатааж, тємєрлєг боловсруулж, гvvр тавьж байсан юм байна. Ялун голын хєндий нь Тvвдийн євєг дээдсийн амьдарч байсан маш соёл иргэншилт газар байсаныг Чюнь же бан га, Гунга чангє зэрэг газраас олдсон шинэ чулуун зэвсгийн vеийн соёлын хуучин буурь харуулж байна. Энд Тvвдийн хамаг анхны хєх тариа тарьсан газар байсан тєдийгvй хамаг анхны тосгон, хамаг анхны Тvвд Ван, хамаг анхны ордон, хамаг анхны бурханы судар байсан юм. Тэр ч байтгуй энэ нутагт Тvвдийн хамаг анхны бурханы сvм Чан жv хийд, хамаг анх нь Тvвд ши янгуу дуулсан тосгон байгаа юм. Энэ хавийн нутаг бол Тvвдийн вант тєрийн vvссэн газар бєгєєд хоёр ч удаа Тvвдийн орон нутгийн улс тєрийн тєв болж єнгєрсєн юм. /Пэрлаймаа орчуулав/