• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-26 17:46:59    
Хятадын гадаад эдийн засгийн єсєлтийн орон зай маш их байна

Хятадын Олон Улсын Радио

    Сvvлийн vе, Хятадын "Ляо ван" сэтгvvл Хятадын гадаад эдийн засгийн стратегийн тухай шинжилгээний єгvvлэл нийтэлсэн байна.

    Уг єгvvлэлд тэмдэглэхдээ, олон улсын аж vйлдвэрийн шилжилтийн чухал vргэлжлэл болсны хувьд, мєн єєрийн хэв загвар болон бvтэц зэрэг талаар сайжруулж болохуйц зvйл маш олон байгаа болохоор, Хятадын гадаад эдийн засгийн єсєлтийн ирээдvйн нєєц хvчин, орон зай мєн маш их хэвээр байх болно. Yvнээс гадна, дэлхийд эдийн засаг, худалдаа тvргэн хєгжиж байгаа том гvрэн болсны хувьд Хятад улс бас зохих vvрэг хариуцлага хvлээх ёстой юм. Энэ нь ирээдvйн 10—15 жилд Хятадын гадаад худадаа хэрхэн хєгжих нь Хятадын єєрийх нь эдийн засгийн єсєдтєд тєдийгvй бас дэлхийн эдийн засгийн интеграцичлалын vйл явцад алс хэтийн vр нєлєє vзvvлэх юм гэжээ.

    Уг єгvvлэлд бас тэмдэглэхдээ, гадаад худалдааны стратегийн ирээдvйн тохируулалтын чиг хандлагыг Хятадын Тєрийн Зєвлєлийн Хєгжлийн Судалгааны Тєвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жао Жиньпин дараах хэдэн талаар нэгтгэн дvгнэсэн байна:

    1. "Хоёр талд бvр ашигтай байх" vзэл ойлгогдохуунаар сайн сайхан гадаад орчин ахуй бvрдvvлнэ. Хятадын худалдааны цар хэмжээ нэмэгдсэн явдал нь дэлхийн худалдааны єнєєгийн тогтолцоог єєчилсєн болохоор, олон зvйлийн зєрчил мєргєлдєєн амархан гардаг байна. Сайн сахйан гадаад орчин ахуй буй болгоход тухайн орныхоо дангаарчилсан ашиг сонихлыг нэг зvйлийн "хоёр талд бvр ашигтай байх" vзэл ойлголт болгон єєрчилж, зах зээлийг нээлттэй байлгах, бvс нутгийн эдийн засгийн интеграцичлалд оролцох явцыг тvргэтгэх арга замаар улс орны хєгжилд ашигтай нэн олон хєнгєлттэй арга хэмжээг авч байгаад, хамтаар хєгжихийг хайж, "Хятадын заналхийлэл гэгч номлол"-ыг "Хятадын аз боломжийн онол" болгох хэрэгтэй байна.

    2. Олон улсын аж vйлдвэрийн ажлын хуваарь дахь Хятад улсын орон байрийг дээшлvvлэхээр хvчин чармайлт гаргана.
"Ляо ван" сэтгvvлийн єгvvлэлд тэмглэхдээ, бодлогын удирдамж, тогтолцоо нь бvр олон улсын аж vйлдвэрийн ажлын хуваарь дахь Хятадын орон байрийг дээшлvvлэх, гадаад худалдааны бvтцийг шилдэгжvvлэх талд хvч тавих хэрэгтэй. Ирээдvйн гол vvрэг бол экспортын цар хэмжээний єсєлтийг дахиж хєєцєлдєх явдал биш, харин экспотын бvтээгдэхvvний нэмvv єртгийг дээшлvvлж, гадаад худалдааны бvтцийг шилдэгжvvлэх явдал болох юм гэжээ.

    3. Эдийн засгийн олон ургалцтай єнєєгийн хэв загварт vндэслэн, бодлогодоо шаардлагатай тохируулалт хийх хэрэгтэй байгаа юм. Yvнд Хятад улс бодлогын том орчин ахуйг сайжруулах, эрсдэлээс сэргийлэх механизм тогтоох асуудлыг дахин бодолцох, гадаадын нєєц баялгийн хангалгыг эрчимжvvлэн, нєєц баялгийн аюулгvй байдлыг баталгаажуулах зэрэг хэдэн талын ажлыг сайн хийх шаардлагатай байна. /О.Дарамбазар орчуулав/