• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-27 15:16:20    
Хятад улс дээд шинэ техникээр Бээжингийн Олимпийг угтаж байна

Хятадын Олон Улсын Радио

    Бээжин хотынхон Олимпийн 29-р наадмыг зохион явуулах эрхтэй болсон тэр єдрєєсєє эхлээд "Ногоон Олимп, Шинжлэх ухаан техникийн Олимп, Хvмvvнлэг Олимп" зохион байгуулах уриа дэвшvvлсэн байна, энэ бол Олимпийн тvvхэн дээр анх удаагаа "Шинжлэх ухаан техникийн Олимп" гэсэн vзэл санаа дэвшvvлж байгаа болно. Бээжин хотын орлогч дарга хатагтай Линь Вэнь и ийм санаа дэвшvvлсэн тухай хэлэхдээ:

    "Шинжлэх ухаан техникийн Олимп" зохион явуулах бол Бээжингийн 2008 оны Олимпийн 3 их vзэл санааны нэг болох бєгєєд vvний зэрэгцээ мєн ч Ногоон Олимп, Хvмvvнлэг Олимпийнхоо гол тvшиг тулгуур нь болж байгаа юм. "Шинжлэх ухаан техникийн Олимп" гэж дэвшvvлж багаагийн гол санаа нь шинжлэх ухаан техникийн хамгийн шинэ хєгжилтэй нягт уялдуулан, Хятад орныхоо болон даян дэлхийн дээд шинэ техникийн ололт амжилтыг энэ удаагийн биеийн тамир спортын єргєн цуглаандаа дорвитой нэвтрvvлэн ашиглах гэсэн болно гэжээ.

    Хятадын Шинжлэх Ухаан Техникийн Яам, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Байгуулах Хороо зэрэг байгууллагууд "Шинжлэх ухаан техникийн Олимпийн ажиллагааны тєлєвлєгєє" хэрэгжvvлж, Олимпийн залын байгуулалт, Олимпийн аюулгvйн баталгаа, Бээжингийн агаар мандалын хvрээлэн байгаа орчин болон усны эх сурвалж, зам харилцаа, мэдээ холбооны техник, биеийн тамир спортын шинжлэх ухаан техник зэрэг 6 талаар эрдэм шинжилгээний шинэ амжилтад хvрхээр шийдэж, эдгээр сэдэвтээ холбогдуулан 10 том тєсєл ажиллуулхаар болсон байна, vvнд голцуу "Бээжингийн интелижент \оюунлаг\ зам харилцааны тєлєвлєгєє", "цахилгаанаар ажиллах машин тэрэгны замын хєдєлгєєний vлгэр жижээ", "олон хэлээр ажилладаг интелижент мэдээ мэдээлэлийн vйлчилгээний систем" зэрэг багтаж байна.

    Хятадын холбогдох байгууллагууд эдгээр тєсєлд 3 тэрбум гаруй юаний хєрєнгє мєнгє оруулж, шинжлэх ухаан техникийн олон мянган ажилтад холбогдох эрдэм шинжилгээний ажилд оролцож байна. Ноён Лиv бинь бол Хятадын Шинжлэх Ухааны Академын автоматжуулах эрдэм шинжилгээний хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан юм, тvvний удирдсан хэсэг нь "Олон хэлээр ажилладаг интелижент мэдээ мэдээлэлийн vйлчилгээний систем"-ыг судлах ажилд оролцож байгаа тухай сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ:

    Бидний одоогийн судлан vйлдэж байгаа бол Хятадын 2008 оны Олимпийн наадамд оролцхоор ирэх гадаадын найз нарт vйлчилж чадахуйц орчуулах систем болно. Тvvний гол чадавх нь гэвэл зочид буудал захиалах, зам харилцааны лавлалт єгєх, эмнэлэгт хандах, зоогийн газар очих зэрэг талаар зорчигчдод орчуулгын vйлчилгээ хангах явдал болно гэжээ.

    2008 оны Бээжингийн Олимпийн наадам эхлэх vеэр, харь орны vлэмж олон тамирчин, дасгалжуулагч болон аялан жуулчлагчид Бээжинд ирэх болно. Хэрвээ тэд нарын авч яваа нот бок болон гар утсан дээр нь ноён Лиv Бинь нарын зэрэг эрдэм шинжилгээний ажилтадын судлан vйлдсэн орчуулах чадавхтэй системыг угсаруулчхах юм бол тэдгээр найз нар бие орчуулагчтай болчихлоо л гэсэн vг. Энэ систем нь тэдний хэлсэн гадаад vгийг нэн даруй Хятадаар орчуулхын зэрэгцээ, Хятадын талын хvлээн авч байгаа хvмvvсийн Хятадаар хэлж байгаа vгийг ч нэн даруй тєрєл бvрийн гадаад хэлээр нь орчуулаад єгєх болно. Одоо бид энэ орчуулах системын чадавхыг шалгаж vзеэ.

    "I Iike a tea with miIk. " 
    " Аяга цай наашлуулаад єгєнє уу."
    "Two red wine pIease. "
    " Хоёр стакан вино авяа. "

    Энэ бол Англи хэлээр ярьхыг Хятадаар орчуулж байгаа болно. Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, Бээжингийн Олимпийн наадам эхэлхээс ємнє энэ орчуулах системын чадавхыг нэмэгдvvлхийн тєлєє нэн олон гадаад хэлийг Хятадаар орчуулах чадавхтэй болгох юм байна. Тэдгээр гадаад хэлэнд нь НYБ-д хэрэглэж байгаа Англи хэл, Франц хэл, Орос хэл, Араб хэл, Испани хэл зэрэг 5 хэл байх тєдийгvй Япон хэл, Таиланд улсын хэл\Сиамс хэл\ болон Герман хэл зэрэг багтаж байгаа юм байна. /Л.Буянтогтох орчуулав/