• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-27 15:30:56    
Yзэмчин нутгийн дуучин А.Баяр

Хятадын Олон Улсын Радио

    Yзэмчин бол Євєр монголын зvvн хойт биеэр оршидог бєгєєд зvvн, баруун гэж хоёр Yзэмчин байдаг. Yзэмчин гэдэг нь "vзэм" гэдэг vгэнээс ирэлттэй, баруун Yзэмчинд Yзмийн уул гэж байдаг. Бvр эртэндээ эндхийн хvмvvс vзмийн ууланд гарч vзэм тvvдэг байжээ. Yзэмчин бол бас ч бєхийн єлгий юм. Энэ нутгаас олон сайхан улсын аврага бєхчvvд цолгорон гарсан юм. Yзэмчин нутгийн хvн ард нь нутгийнхаа уудам тансагт бахархан, уртын дуу сайхан дуулдаг болхоор, Yзэмчин нутаг бол уртын дууны єлгий юм. Тиймдээ энэх монгол нутгаас ард олондоо сэтгэл зvрхээрээ танигдан бишрэгдэж, урлагийн салбарынханд ч єндрєєр vнэлэгдэж байгаа авиаслаг дуучин А.Баяр тєрж гарсан байдаг.

    Алтангэрлийн Баяр бол зvvн Yзэмчин хошууны Хєвчийн говь нутагтай хvн юм. Хєвчийн говь бол эртнээсээ авиаслаг урлагчид тєрдєг нутаг юм. Тэр л vзэмчний дэндvv эмзэгхэн газар ус, ус байгаль, амь амьдрал бvхэн нь дуучны хараанд, дуулхуйн учралд дандаа ойрхон ч тодхон ч жимбvvрдэн туулиантаад байх нь буман зvй авай. А.Баяр хорин тавтай гал хонгор залуу насандаа єєртєє дууны шvлэг бичиж, хєгжим зохион, хvнгэнэм сайхан дуулж явдаг. Тэрээр 1992 онд Євєр монголын урлагийн дээд сургуулиас линбэ билрийн тусгай мэрэгжлийг амжилттай тєгєсгєж билээ. "Харж хайлдаг сэтгэл" гэх дуугаараа уралгийн давцанд идэргvvн алхаж, олон сонсогчидын халуун мєрийг тvшсэн. Яг л Євєр монголын єєртєє засах раионы дуу хєгжмийн гарамгай судалгаатан С.Баянжаргалын тууривсан шиг, "Дууны vнэр амт нь хоолойны єнгєєс шалтгаалан, дуулхуйн ур дэм vзvvлсэн зохицуулалтаар илэрдэг ёсыг залуу дуучин А.Баяр ганц зохиолын тєдvйгvй дуулснаараа бидэнд тайлбар єгчээ" гэсэн нь яг оноож хэлсэн vг дээ.

    Дуучин А.Баяр есєн наснаасаа эхэлж, хорим найр дээр уртын дуу дуулж байжээ. Тухайн vед нутгийнхан ахмад нь тvvнийг "Yзэмчин нутгийн бяцхан дуучин" гэж єхєєрдєн дууддаг. Тэрээр "Буурал тэнгэр", "Намардаа эрэгдэнэ", "Нутаг-бодол" зэрэг дуунуудыг зохиож, тvvний хєгжим зохиосон дуунууд нь 80 гаруй байдаг. Тэр бол нэгэн уран бvтээлч хvн юм. Одоо А.Баяр Євєр монголын кино vйлдвэрийн газар ажиллаж, Євєр монголын радиогийн vйлдсэн "Єнєчин нєрєє" зэрэг киногийн гол дууг бичиж, бас шилдэг яруу найрагчидын шvлэгт хєгжим зохиож байна. Охилж унасан хорвоод дуулж босхын тавилантайгийн хойно, дуучин хvн vй тvмэн сонсогч та нардаа хайртай гэж А.Баяр "Намардаа эрэгдэнэ", "Нутаг-бодол" зэрэг кассетаа сонсогчиддоо бэлэг болгон єргєсєн юм.

    Хожим тэрээр монгол соёл урлагийн гайхамшигийг харуулсан нэн олон шилдэг бvтээлvvдээ хvн арддаа толилуулах гэж байна.