Тун саяхан, Ази Европын сангийн сайдын 6-р бага хурал Хятадын умарт нутгийн хот Тяньжин хотноо болсон байна. Хурлын хугацаанд, Ази, Европын 39 гишvvнээс ирсэн санхvvгийн дээд тушаалын албаны хvн тэрчлэн олон улсын банк санхvvгийн байгуулгийн тєлєєлєгч Ази, Европын банк санхvvгийн хамтын ажиллагааг гvvнзгийрvvлэх, дэлхийн эдийн засгийн хєгжлийг ахиулах зэрэг асуудлаар санал бодлоо гvvнзгий солилцсон байна. Тус удаагийн Ази, Европын сангийн сайдын бага хурлыг анх удаа Хятадад хийж байгаа учир Хятадын тухай асуудал нь хуралд оролцож байгаа хvмvvсийн анхаарлын халуун цэг болсон байна.
Сvvлийн 20 гаруй жилийн турш, Хятадын эдийн засаг жилийн нэмэгдлийн хурдаа 9 хувьд хэвээр байлгасан тул эдийн засгийн нэмэгдлээр хамгийн хурдан орны нэг болсон байна. 2004 онд, Хятадын гадаад худалдааны нийт хэмжээ 1 тариллион 100 тэрбум ам.доллард хvрч, гадаадын хєрєнгийг татан оруулсан хэмжээгээрээ дэлхийд 2-р байранд орсон байна. Хятадын ерєнхий сайд Вэнь жя бао тус бага хурлын нээлтийн ёслолд баярын vг хэлэхдээ, Хятад улс гадаадад нээлтэй байх бодлого болон єєрчлєлтийн олон арга хэмжээ болон єєрийн хvчин чармайлтаа тvшиглэн олсон эдийн засгийн тогтвортой, тvргэн нэмэгдэж байгаа байдал нь Хятадад ашигтай байхаар барахгvй бас дэлхий эдийн засгийн хєгжилд ч ашигтай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятад улс єєрчлєлт хийж, нээлттэй байх бодлогыг хэрэгжvvлснээс хойш, эдийн засаг vргэлжлэн дээд хурдаар хєгжиж, улс гvрний ерєнхий хvчин чадал ил тод эрчимжиж, ардын амьмжиргааны тєвшин ихээр сайжирсан байна. Хятадын хєгжил бол голцуу єєрийн чармайлт болон єргєн их зах зээл, баялаг их хєдєлмєр хvчний эх vvсвэр, нээлттэй байх бодлогод тvшиглэсэн юм. Хятадын хєгжил нь тус бvс нутгийн тогтвортой байхад ашигтай болхоор барахгvй дэлхийн энх тайван, хєгжилд ч ашигтай юм. Хятадын хєгжил нь ямарваа улс оронд заналхылал болон нєлєє болохгvй гэжээ.
Танилцуулсныг vзвэл, Хятад улс нь єєрєє хєгжхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн хєгжилд ч зохих хувь нэмvvр оруулсан байна. Жишээлвэл, дэлхийн дээр хvн амаар хамгийн олон, хєгжиж байгаа хамгийн том орон болсны хувьд Хятад улс дотоодын хєдєє тосгоны 200 сая ядуу хvн амын хоол ундны асуудлыг зохицуулж чадсан бєгєєд бусад хєгжиж байгаа орны ядуурлыг буруулах ажилд тус дэмжлэг vзvvлж, энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагааг тvлхэн ахиулсан байна. Ємнєд Солонгосын олон улсын банк санхvvгийн хэлтэсийн дарга ноён Те куни вон сэтгvvлчид хэлэхдээ, Хятадын хєгжил нь Ази тэрчлэн дэлхий эдийн засгийн нэмэгдэлд авч хэлвэл бvр нааштай ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятадын эдийн засаг єнєє улмаас улам эрчимтэй хєгжиж байна, Европ болон Азийн харилцааг хєгжvvлэх явцад Хятад улс чухал vvрэг гvйцэтгээж байгаа бєгєєд дэлхийн эдийн хєгжилд оруулж байгаа хvчин зvйл нь ч ил тод болж байна. Хятадтай хvрш орон болсны хувьд Хятад улс дэлхийн эдийн засгийн хєгжилд нэн их vvрэг гvйцэтгээхийг ємнєд Солонгос хvсч байна гэжээ.
Хятад улс дэлхийн эдийн засагт улмаас их нєлєє vзvvлэж байгаагийн дагуу, Хятадын засгийн газрын эдийн засгийн салбар дахь vг яриа, vйл ажиллагаа нь дэлхийн олон орны анхаарлыг маш их татаж байна. Сvvлийн жилvvдэд, юаний валютын ханшийн єєрчлєлтийн асуудал нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын тєв болсон байна. Сvvлийн 10 гаруй жилийн турш, Хятад улс Америк долларын ханшийг тагах валютын бодлого хэрэгжvvлсээр ирсэн юм. Америк долларын ханш улмаас улам унаж байгаа єнєєгийн байдалд Хятад улс єнєєгийн хэрэгжvvлж байгаа валютын ханшийн тогтолцоондоо єєрчлєлт оруулж, нэн уян хадан валютын ханшийн дvрэм хэрэгжvvлхийг зарим орон дэвшvvлсэн бєгєєд Хятад улс богинхон хугцаанд єєрчлєлтєє биелvvлхийг шаардсан байна. Тус удаагийн бага хурал дээр Хятад улсын ерєнхий сайд Вэнь жя бао Хятадын засгийн газрын энэ асуудлын тухай байр суурийг дахин нотолсон байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс эдийн засгийн хєгжлийн шаардлагийн дагуу юаний валютын ханшийн миханисзэмд єєрчлєлт хийх болно, vvний зэрэгцээ юаний валютын ханшийн дvрмийн єєрчлєлт нь бас хvрш орон болон дэлхийн эдийн засагт vжvvлэх нєлєєг бvрэн гvйцэт бодолхылох болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Ямарбаа улс орон єєрийн орны байдалдаа зохицсон валютын дvрэм болон валютын бодлого сонгох эрэхтэй юм. Юаний валютын ханш зvй зохистой, дунд тєвшинд vндэстээ тогтвортой байх нь Хятадын эдийн засгийн хєгжилд ашигтай бєгєєд хvрш орон болон бvс нутгийн эдийн засгийн хєгжилд ашигтай байж, олон улсын банк санхvvгийн тогтвортой байх болон худалдааны хєгжилд ч ашигтай юм. 1997 оны Азийн санхvvгийн хямралын явцад, юаний ханшийн тогтвортой байсан явдал нь хvрш орон болон бvс нутгийн хохиролыг багасгасан байна, энэ нь маш сайн гэрч болсон байна. Юаний ханшийн єєрчлєлт нь эрэхбиш санаачлагтай байх, хяналттай байх, аажмаар шилжих зарчмыг баримтлах хэрэгтэй гэжээ. /Сайн-Єлзий бэлтгэв/
|