• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-28 16:26:16    
Дэлхийн дээвэрийн монгол наадам

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын тавин зургаан vндэстний нэг болсон монгол vндэстэн Хятадын єргєн уудам нутагт тархан амьдардаг юм. Хятадын монгол vндэстэн голдуу Євєр монголын єєртєє засах раионд тєвлєрєн суугаагаас гадна Шинжиангийн уйгарын єєртєє засах раионд ойрод монголчуу, Хєхнуур муж, Гансуу мужид дээд монголчуу, Ляо Нинь мужид монголжинчууд, Гирин мужид горлосчуу, Хей Лун Жянь мужид дєрвєдчvvд  оршин амьдарч байдаг юм.

    Манай сурвалжлагч Гантємєр саяхан Хятадын Хєхнуу мужид тус мужын Хай Шигийн Монгол Тvвд vндэстний єєртєє засах Жугийн дєрєвдєх удаагийн наадмыг сурвалжилхаар хvрсэн юм. тэрээр vзэсгэлэнт сайхан миний нутаг нэвтрvvлгийн мэдээний буланд энэ тухай утсаар мэдээ уламжиллаа.

    Хєхнуур мужид байгаа дээд монголчууд бол тэр нутагт олон зуун жилээр оршин амьдарсан хvмvvс байж олонх нь ойрд монголын  хошууд аймгийн гvvш хааны цастын тvвд раионы шашны маргааныг дарахын тєлєє дагуулж ирсэн хошууд цэргvvдийг хойчис юм.

    Хєхнуур мужын зун ямар болж байгаа тухай асуултад тэр ингэж хариуллаа. Хєхнуур муж дэлхийн дээвэр гэж алдаршисан єндєрлєг газар байршиж байдаг тул хэдийгээр зуны улиралд ч гэсэн єглєє vдэшдээ сэрvvвтэр байдаг юм байна. цайдам газар хужир ихтэй болхоор нутгийн хvмvvс хоол цайндаа давас хийдэггvй юм байна. Хєхнуур мужын Хай Шигийн монгол тvвд vндэстний єєртєє засах жу нь мянга есєн зуун ерэн гурван оноос эхлэн тус жугийн олон нутагт ээлжээр их наадам зохион явуулсан байна. энэ жилийн наадам нь 2005 оны 7-р сарын нэгний єдєр Хай Ши Жугийн Хятадын Давсан Нуурын хот гэж алдаршисан голмууд хотод эхэлсэн байна.

    Голмууд гэдэг нь олон мєрєнтэй нутаг гэсэн утагатай vг юм байна. Хєхнуур муж бол уул нь Хятадын хамгийн том мєрєн хєх мєрєн, хатан гол, Лан Цан Жян мєрний эх авсан газар юм. голмууд хот нь Гансуу муж, Шинжиангийн уйгарын єєртєє засар раион, Хєхнуур муж, Тvвдийн єєртєє засах раионы уулзар газар байрлаж байдаг юм байна. Голмууд хот Хєхнуут мужын монгол тvвд vндэстний єєртєє засах жугийн дєрєвдєх удаагийн наадмыг энэ жил голмууд хотод хийсэн юм. голмууд хот нь Хан, Тvвд, Монгол, Хотон зэрэг хорин зургаан vндэстэнтэй юм байна.

    Энэ наадамд монгол vндэстний уламжлалт эрийн гурван наадам болох бєхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвах зэрэг спортийн тєрєл байхаад гадна vндэстний гар урлалын бvтээгтхvvнийг дэлгэн vзvvлэх, уран бичлэгийн уралдаан, тэмээний уралдаан, тэмээ ачин уралдаан, дуу шvлгийн уралдаан зэрэг баялаг агуулгыг хамарсан байлаа.