Монгол vндэстэн бол тvvх уран зохиолын баялаг єв уламжлалтай vндэстэн юм. 13-р зууны vе буюу тvvнээс ємнє vед тухайлбал тvvх болон уран зохиолын зааг тєдий их ялгараагvй байсан vеэс тvvхт явдлыг уран сайхнаар чимэглэн єгvvлэх явдал монголчуудын дунд ихээр дэлгэрсэн. Энэхvv зааг ялгааг тодруулж монгол тvvхэн уран зохиолын гарааг эхлvvлсэн хvн бол монгол vндэстний их зохиолч Ванчинбалын Инжаннаш (1837-1892 он) юм. Тvvний туурвьсан "Их юань улсын мандсан тєрийн хєх судар" хэмээх роман бол монгол vндэстний уран зохиолын тvvхэн дэх хамгийн анхны тvvхэн роман юм. Yvнээс гадна тэр бас "Нэгэн давхар асар", "Улаанаа уйлах танхим" гэсэн хоёр цуврал роман бичижээ.
Их зохиолч Инжаннаш 1837 онд Євєр монголын Зустын чуулганы Тvмэд баруун хошууны (одоогийн Ляо нин мужийн Бэй пяо сяний Ся фу сянгийн)"Шудрага бат хороо"-ны туслагч тайж Ванчинбалын долдугаар хvv байлаа. Тvvний багын нэр нь Хасчулуу, хятад нэр нь Бао Хэн шань, єрєгсєн нэр нь Рvнь тин гэдэг.
Зустын чуулган нь 19-р зууны vед Євєр монголын олон чуулгануудын дотор, Манж Чин улсын нийслэл хотоос хамгийн ойролцоо оршдог мєртєє бас хятадын тєв нутаг болон зvvн хойт нутгийн гvvр холбоос болсон, монгол хятад иргэд холилдон сууршсан чухал газар байжээ. Энэ нь Зустын чуулганыг эдийн засаг, соёлын талаар дотор газартай нэн нягт харилцаатай болгож, тvмэд монголчуудын дунд хятадын соёлын болон амьдралын хэв загвар нэвтрэх нєхцєл боломжийг бvрдvvлж єгсєн ажээ.
Инжаннашийн эцэг Ванчинбал нь их эрдэм боловсролтой хvн байсан бєгєєд монгол, хятад, тєвд, манж зэрэг олон хэлний ном судар цуглуулж, тvvх шастир судлан шvлэг зохиол туурвиж байсан болохоор багаасаа ухаан сэргэлэн Инжаннашийн уран бvтээл зохион туурвихад асар их vр нєлєє vзvvлсэн билээ. Инжаннаш монгол, хятад, тєвд, манж хэлийг нэвтрэхий сайн сурч, арваад наснаасаа шvлэг дуулал бичиж бас тvvндээ зураг зурж хавсаргаж байсан бєгєєд хорин хэдэн наснаасаа хуурын vлгэр дуурайлган зохиол бичих, харь хэлнээс ном судар орчуулах зэрэг ажил хийж, утга зохиол, тvvх шастир, шvлэг найргийн талаар онолын шинж чанартай єгvvлэл зэргийг монголоор туурвиж эхэлсэн байв. "Цагаан vvл", "Хєх хад" зэрэг шvлэг бол тvvний залуу багын vеийн тєлєєлєх бvтээл нь болно. Инжаннаш бас залуу насныхаа амьдралаас сэдэвлэж, "Улаан єнгєтний нулимс" гэх зохиол бичижээ.
Их зохиолч Инжаннаш "Их юань улсын мандсан тєрийн хєх судар" болон "Нэгэн давхар асар", "Улаанаа уйлах танхим" гэсэн романаа бичихдээ vндэстнийхээ уран зохиол тухайлбал уран домог, тvvхэн vлгэр, ардын дуу, ерєєл магтаал зэрэг уламжлалыг євлєн авсан vндсэн дээрээ хань vндэстний эртний сонгодог уран зохиол тухайлбал "гурван улсын vлгэр", "Хvйтэн уулын бичиг", "Баруунш зорчсон vлгэр" зэрэг романуудын vзэл санаа, бvтэц зохиомж болон зохион бvтээх арга барил зэрэг сор содон зvйлсээс суралцан авч ашигласан онцлог илхээн харагддаг.
Эцэг Ванчинбал нь "Их юань улсын мандсан тєрийн хєх судр"-ыг эхлvvлэн бичиж 8 бvлэг туурвьсныг Инжаннаш хожим нь vргэлжлvvрэн бичиж 69 бvлэг болгожээ. "Хєх судар"-т "Алтан товч", "Их юань улсын нууц судар" зэрэг монголоор бичигдсэн тvvхийн сурвалж бичгvvдээс гадна бас "Юань улсын тvvх", "Тун цзянь ган му" зэрэг хятадаар бичигдсэн монголын тvvхтэй холбоо бvхий олон ном судрыг ч ашигласан байна. Иймэрхvv нvсэр их зохион бvтээх ажлыг хэрхэн гvйцэтгэсэн байдлаа Инжаннаш: "унтах нойр идэх хоолгvйгээр єдєр шєнє залгалдан мунхаг оюуны хирээр чин vнэнээр арван анги судруудыг анхааран нийцvvлж хослуулан эрсээр арай эс алмайтан солиурав" хэмээн тэмдэглэсэн байдаг билээ.
Уг романд голцуу 13-р зууны vеийн монголын тvvхэнд vндэслэн чингисийн олон улс, аймаг бvлгийг нэгтгэж хаан тєрийг тогтоосноос Єгєтэй хааны vе хvртлэх vйл явдлыг уран сайхны аргаар чимэглэн єгvvлсэн байдаг. "Нэгэн давхар асар" болон "Улаанаа уйлах танхим" хэмээх хоёр роман бол зохиолын агуулга, гол баатрын дvр, зохион найруулах арга барил зэрэг талаараа хятадын их зохиолч Цао Сюе циний хятадаар бичсэн "Хун лоу мэн" буюу "Улаан асрын зvvдэн" хэмээх алдарт том романы нєлєєг маш их хvртсэн байдаг билээ. Инжаннаш эцэг эхийнхээ залуугийн vеийн хайр дурлал болон гэрлэлтээс сэдэвлэсэн уг хоёр романдаа Пу юй, Лу мэй, Цинь мо, Шэн ру нарын зэрэг дурлалт хосуудын дvрийг амжилттай бvтээж, 19-р зууны дунд vеийн монголын феодлын нийгмийн ураг хурмын ёс, ангийн харьцаа, зєрчєл тэмцлийг тусгаж, эрх чєлєє ардчлалыг хvсэн мєрєєдсєн сэтгэлээ илтгэсэн байдаг билээ.
|