Эрхэм сонсогчид оо, энэ удаагийн сонины сонин булангаар та бvхэндээ Євєр монголын єєртєє засах раионы Алшаа аймгийн шалбуур бєхийн тухай Євєр монголын єдрийн сонин дээр нийтлэгдсэн зохиолоос сонирхуулхаар бэлтэглээ.
Шалбуур бєхийн наадам саяхан Євєр монголын Алшаа аймагт боллоо. Монгол бєхийн нэгэн тєрєл болох шалбуур бєх нь энэ нутагт олон жилийн тvvхтэй болжээ. Алшаачуудыг хєх дээлтэй vлдсэн хавт хасарын хойч дєрвєн ойрын нэгэн тасархай гэдэг сан. ботого торомын буйлаантай говийн энэ нутгийн ард тvмэн урт удаан амьдралын явцдаа тvvх намтраа бvрэлдvvлж єєрийн гэсэн євєрмєц соёлоо бvтээжээ. Yvнд шалбуур бєх багтаж байгаа юм. алшаа шалбуур бєх нь богино шалбуур ємсч дээрээ цээжмэг, хєлдєє зєєлєн бойтог ємсєн барилддаг юм. бага хэмжээний найр дээр бурантаг, цулбуур, дээлийн бvс хадаг зэргээр шалбуурыг орлуулдог. Цолтой бєхvvд заавал алтан мєнгєн бvсээ бvслэх хэрэгтэй байдаг юм байна. бєхийн засуул нь дээл нь цагаан єнгєтэй байж, малгай дээрээ сvлдтэй, засуулын дэс зиндааг малгай дээрэх сvлдээр нь ялган таньдаг байна. улаан сvлдтэй малгай ємссєн нь Ерєхий засуул, хєх єнгєтэй сvлдтэй байвал тэмцээний талбайн засуулын ахлагч, шар єнгєтэй сvлдтэй байвал тэр нь тэмцээний засуул гэж ялган таньж болдог юм байна.
Энэ жил алшаа аймаг орон нутгийн євєрмєц онцлогтой шалбуур бєхийн vйлсийг хєгжvvлхийн тулд олон зvйлийн шиэн арга хэмжээ авч байгаа юм байна. vvнд 512 бєхийн барилдаанд тvрvvлсэн бєхийг бvргэд цол, алтан бvсээр шагнаж, дэдлэгсэдийг харцгай цол, мєнгєн бvсээр шагнаж байхаар тогтжээ. Алшаа зvvн хошууны соёл биейн тамирын товчоо, бєхийн нийгэмлэг ойрын жилvvдээс шалбуур бєхийн тvvхийг эмэхтгэх, шалбуур бєхийн урайг шинээр зохион бvтээх, шалбуур бєхийн барилдааны дамжаа эрхлэх янз бvvрийн уралдаан шалбуур бєхийг єєртєє засах раионы дэсийн уралдааны тєрєл болгох, євєр монголын єєртєє засар раионы шалбуур бєх хvмvvжvvлэх зэргээр шалбуур бєхийн хєгжилд бат бэх суурь тавьж єгсєн байна.
Саяхан алшаа аймагт болсон Євєр монголын шалбуур бєхийн дамжааны тєгсєх ёслол дээр алшаа зvvн хошууны соёл биейн тамирын товчооны дарга Э. Болд хэлэхдээ, Монгол бєх бол дэлхийн язгуур соёлын єв хєрєнгийн нэг, vндэстний маань сvг сvлд зориг санааны маань сvр хvчин, ухаан шандасын бvрэлваа юм. бєхийн vзэл санааг бид амьдралдаа уламжилах хэрэгтэй. Алшаагийн бєхийн vйлсийг хєгжvvлэх явдал бол нутаг орныхоо хиймэр жавхааг бадрааж, дээдсийнхээ нандин євийг дээдлэн уламжлах vйлэс юм гэжээ. Шалбуур бєхийн ерєєл гэж бас єєрийн гэсэн онцлогтой юм байна. энд шалбуур бєхийн ерєєлєєс нэг хэсгийг сийрvvлбэл:
Анх эртийн цагаас Аав дээдийн vеэс Алдарт манай монголын Агуу дэлгэр нутагт Арслан барын хvчин тєгєс Аврга бєхvvд олноор тєрж Аймаг хошууны найр наадамд Атаа мєрийг тэмцэн барилдаж Ард олноо хєгжєєн баясгаж Асар сайхан цэнгэл болгодог байснаас Алшаа нутгийн шалбуур бєхийн барилдаан дэлгэрч Адваш сонин євєрмєц онцлогоор хєгжиж Ангид тусгаар єдгєє болтол уламжлагдан ирсэн гэдэг байна
|