Орчин vеийн шинжлэх ухаан хvvхдийн хvмvvжлийг эхийн хэвэлд байхаас нь эхэлж хийх хэрэгтэй гэж vздэг. Манай монголчууд ч хєл хvнд хvнийг маш хvндэтгэж байсан сайхан уламжлалтай юм. Харин хvvхдийн ой ухаан, оюун санааг тэлж, боловсролтой болгохыг "нас залуу, цус шингэн" гэж 6-7 насны хvvхдvvдийг сургаасаар иржээ.
Монголчуул энэ л наснаасаа "эрхийг сурахаар бэрхийг сур" гэж хєл нvцгэн хурга тугал буцаалгаж, ишиг хургатай ноцолдуулан, ажил хєдєлмєрийн зах зухаас таниулж эхэлдэг. Малчин ардууд євлийн шєнийн уртад vлгэр тууль хайлж, хvvхдvvд оньсого тагаалцаж, оюун ухаанаа сорилцно. Хол ойрын айлчин зочид хоноглоход хvvхдvvдээр vлгэр хэлvvлж, арчсан толь шиг тунгалаг оюундаа ганц ч vг гээлгvй цээжилж аваад vе тангийнхандаа ярьж, амаас ама дамжин шинэ vлгэр нэгээс нєгєєд хvртэл дамжиж, ардын vлгэр, шинэ vлгэр аль алиныг хєгжvvлсээр иржээ.
Ардын vлгэр бол аль ч улс vндэстэд хvнийг хvн болгон хvмvvжvvлэх "сурах бичиг" нь болсоор ирсэн юм. Ялангуяа ойр vеийн тvvхэнд vлгэр тууль нь ард тvмний "vзэх жvжиг, сонсох хєгжим, унших ном гурвуулын vvргийг гvйцтгэж иржээ" гэж Ч. Дамдинсvрэн гуай хэлж єнгєрсєн билээ. Гэхэд шинжлэх ухаан дээд хурдаар хєгжсєн єнєє цагт ч энэ хvмvvжvvлэх арга барилаас салаагvй юм гэж vзэж болох юм. Дэлхийн хєгжсєн орнууд ч хvvхдээ унтуулхаас ємнє vлгэр уншиж єгдєг уламжлалаа хадгалсаар явна.
Yлгэрээс хvvхэд vнэнч шударга, зориг ухаан, єрєвч сэтгэл, ачлал элбэрэлийг эрхэмлэх ёсыг мэдэрч авдаг юм. Хvн насан туршдаа юу бvтээж, юу vлдээнэ гэдгийг эцэг эхээс шалтгаалах зvйл маш их бий, бага насандаа эцэг эхдээ элбэрэл ачлалтай байж чадахгvй хvн vтлээ насандаа єрєєл бусдын тэтгэмжийг хvртэх нь ховор гэсэн vг ч байдаг. Энэ бол ачлал элбэрэлийн ээлжлэн орчих амьдралын жам ёсны холбоо шvтэлгийг хэлсэн буюу.
Хvvхдийг чухам яаж хvмvvжvvлэх бэ? гэдэг асуудал дээр бага насаасаа олныг мэдvvлсэн байх нь vр єгєєжтэй гэж хэлж болно, vндсэн хvмvvжлийг 5, 6 настай байхад нь хийх хэрэгтэй бєгєєд 13 наснаас ємнє оюуны чадварыг сайн хєгжvvлсэн байх хэрэгтэй, ингэх нь муу муухайгаас ангид явж боловсролтой хvн болон хvмvvжигдэж чадна. Энэ бол ардын олон мянган жилийн уламжлалт хvмvvжvvлэх ухааны баялаг туршилгаар хуримтуулсан эрхэм нандин зvйлийн нэг юм.
Хvvхдийн зєв хvмvvжилтэй болгон хvvмvvжvvлэхийн гол нєхцєл бол эцэг эх, ах дvv багш сурган хvмvvжvvлэгчийн vлгэрчлэх чанар юм, хvмvvжлийн доголдолтой єссєн хvvхдийг эргvvлж авахад хэцнээн бэрх байдгийг манай ардын зvйр цэцэн vгэнд "буруу єсєн хvvхэд, бухны хvзvvгээс хатуу" гэсэн vг бий. Хvvхэд хvмvvжvvлэх ухаанд юуны ємнє хvvхдийг залхуурахгvй, алзуурахгvй єсгєхийг их чухалчилдаг, иймээс ардын цэцэн vгэнд "олон хэлбэл улиг, цєєн хэлбэл бэлэг" гэсэн сургаал ч бий.
|