• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-29 15:40:18    
Бурмаар тэжээхээр урмаар тэтэг!

Хятадын Олон Улсын Радио

    Хvvхдийг ажилсаг хvн болгон хvмvvжvvлэхэд гурван талыг онц анхаарах хэрэгтэй байдаг. Жишээлбэл єєдрєг сэтгэл, эрvvл бие, ажил хєдєлмєрч байх явдал болно. Энэ нь тєрєлх заяасан бие бялдар, сэтгэл санаа, адил бус євєрмєц тал байдаг боловч хэрхэн хvмvvжvvлэхээс шалтгаалж байдаг. Хvvхдийг цовоо сэргэлэн зан чанартай, ирээдvйдээ итгэл зоригтой болгон єсгєхєд урам маш чухалтай юм, иймээс монголын ардын цэцэн vгэнд "бурмаар тэжээхээр урмаар тэтэг" гэсэн сайхан сургаал vг бий, мєн "хvн урмаар морь ташуураар" гэдэг цэцэн vг ч бий. Урм нь дан ганц магтаал сайшаалыг vг хэлэх биш, чихэр бурам, хувцас хунар, наадам тоглоом олон тєрлєєр хvvхдэд урам хайрлаж сэтгэл санааг баясгаж болно, энэ талын хvмvvжлийг орчин vеийн сургаан хvмvvжvvлэгч нар ч маш их анхааралдаа авсаар иржээ.

     Монголчууд "хvн ахтай, дээл захтай" гэдэг зvйр vгийг агуулгын хувьд бараг л Кvнцийн сургаал "Ачлал ном"-ын агуулгыг тарнийн vсэг мэд ухааруулсан юм шиг байдаг. Эцэг эхчvvл, сургаан хvмvvжvvлэгч бvхэн монгол ардын vеийн vеэр хvмvvжvvлж ирсэн ардын зvйр цэцэн vг, сургаал vгсийг цєм хvнийг хvмvvжvvлэхэд чиглvvлсэн ардын яруу найргийн охи нь байжээ гэдгийг ухаарах учиртай юм.

    Монголчуудын гэр бvлийн сургаалын тvvхнээс vзвэл, хvvхдvvдэд цагаан толгой нvдлvvлж, vсэг холбож сургамагц vлгэр тvvх уншуулдаг байсан нь санамсаргvй зvйл огт биш бєгєєд монголчуудын "бухаа сургаасан нь аргал тvvнэ" гэж ажил хєдєлмєрийн аль алийг амжуулж байсныг хошогнон хэлсэн нь цєм л бичиг vсгээр сургаж хvмvvжvvлж байсныг харуулж байгаа юм.

    Єв тэгш хvмvvжихийн vндэс нь эрvvл чийраг бие бялдар юм. Ардын цэцэн vгэнд "эрvvл биед, саруул ухаан" гэж маш оновчтой хэлсэн байдаг. Эрvvл саруул єсч хvмvvжих нь хvний насан туршийн єв хєрєнгє гэж хэлж болох юм. Эрvvл энх нь эцэг эх, гэр бvл, нийгэм нийт, улс vндэстэн, хvн тєрєлхтний ємнє тэдний хvлээх vvрэг хариуцалгыг баталгатай болж бий гэдгийг хэлэх ёстой юм.

    Хvvхдийг ажилсаг болон хvмvvжvvлэхийн эх сурвалж нь багаасаа алзуу залхуурахгvй байхыг сургаах хэрэгтэй, Манай хєдєєгийн хvvхдvvдэд хєлд ормогц ишиг хургатай зууралдаж, унага татах, даага сургах, хонь мал харуулах, аргал тvлээ тvvх зэрэг єдєр тутмын ажилд оролцсоор ирсэн билээ, энэ нь єрєх гэрийн гол хvчин болсон эцэг эхдээ туслаж байснаар яахын аргагvй гэр бvлийн амьдралд тус нэмэр болдог байжээ.

    Т. Вангийн сургаалд хоосорхын шалтгааныг эртний vйлийн vр гэх боловч "их тєлєв ухаан санаа барагдаж, залхууран суусаар байж хамаг vйл хожигдож, аж тєрєлгvйгээс vлдэж хохирох болно, хоосронгуйд урьдаар ухаан барагдна, ухаантай хvн хоосрох бэрх" гэж маш оновчтой хэлсэн байдаг.