• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-29 15:49:03    
Ємєн vvгээс сэргийльеэ гэвэл алгуурхан гvйж байгаарай

Хятадын Олон Улсын Радио

    Германы хєдєлгєєний анагаах ухааны доктор Айнст. Фан. Акен, хєдєлгєєн хийх болон ємєн vv євчний талаар судалгаа шинжилгээ хийж, тэрээр 40-90 насны алгуурхан гvйх дасгал хийдэг 545 эрэгтэй хvн болон адил тооны, нєхцлєєр адилавтар хvнийг харицуулж, 8 жилийн урт хугацаатайгаар ажиглалт хийсний дvнд, Байнга алгуур гvйх дасгал хийдэг хvний зєвхєн 3 \0.66%\ нь ємєн vvд нэрвэгдэж, 1 нь тархины хавдраар нас барсан байна, ийм дасгал хийдэггvй хvмvvсийн 29 \6.4%\ нь ємєн vvд нэрвэгдэж, эдгээрийн дотрох 17 нь ємєн vvгийн улмаар нас барсан байна. Ингээд доктор Акен алгуурхан гvйх дасгал хийх нь ємєн vvгээс сэргийлж чадна гэсэн дvгнэлт гаргасан байна.

    Алгуурхан гvйх нь яагаад ємєн vvгээс сэргийлэх ид шидтэй байгаа тухай багцлаад хэлбэл ийм 8 талаар тайлбар хийж болмоор байна.

    1, Гvйх нь жирийн хvнээс хэд дахин юм уу хэдэн арав дахин илvv хvчилтєрєгч хvлээн авч чаддаг. Доктор Акены судалгаанаас vзвэл, хэн хvн гvйх vедээ сууж байгаа хvнээс 8-12 дахин илvv хvчилтєрєгч хvлээн авдаг байна. Хvн бvр єдєрт 8 дахин хvчилтєрєгч хvлээн авч чадвал ємєн vvгээс сэргийлж болох бєгєєд ємєн vvд нэрвэгдлээ ч гэсэн амьдрах хугацаагаа уртасгаж болох юм.

    2, Алгуурхан гvйвэл биеийн илvvц єєхийг барагдуулж, биед хадаглагдаж байгаа уурагт эдийг чихэрлэг гормон болгоход тус дєхєм vзvvлдэг. Энэ тєрлийн гормон нь ємєн vvгээс сэргийлэх vvрэг гvйцэтгэдэг, єєх нь нийллэг тvрvv булчирхайн гол эд бєгєєд нугалаа гэдэсний ємєн vv нь тvрvv булчирхайн элементын бvрэлдэхтэй нягт холбоотой юм.

    3, Алгуурхан гvйх нь цусны эргэлтийг тvргэсгэн, цусыг цэвэрхэн болгодог. Тамирийн хєдєлгєєн хийхэд хєлс гарч биеийн ємєн vv vvсгэж мэдэх азотиста кислота, ацетон, хєнгєн цагаан зэргийг гадагшлуулж чаддаг болохоор ємєн vvгээс сэргийлэх vvрэг гvйцэтгэдэг юм.

    4, Алгуурхан гvйх нь бие махбодыг чийрэгжvvлж, дархлааг нэмэгдvvлж, цусны цагаан эс, лимфийн эс зэрэг эсvvдийн чадавхийг илт сайжруулж, цус маханд шvглэж мэдэх ємєн vvгийн эсийг сєнєєж чаддаг байна.
5, Алгуурхан гvйх нь бие махбодын бодисын солилцоог эрчимжvvлж, шингээх замын чадлыг сайжруулан, хоолны дуршлыг єдєєж, ходоод гэдэсний ємєн vvд нэрвэгдхээс зайлуулах юм уу багасгах vvрэг гvйцэтгэдэг байна.

    6, Алгуурхан гvйх нь дотоод шvvрлийн системд сайн нєлєє vзvvлдэг байна, энэ нь ч ємєн vvгийн эсрэг тэмцэх ашигтай хvчин зvйл болж байгаа юм.

    7, Алгуурхан гvйх нь хvмvvсийн урам зоригийг хєгжєєж, сэтгэлийн бухимдал, гуниг гутралыг арилгаж, ємєн vvгээр євчилж болзошгvй хvчин зvйлийг бууруулдаг байна.

    8, Алгуурхан гvйх нь хvний сэтгэл санааны дасгал болж, ємєн vvгийн зовлон зvдvvрийг ялан давах сэтгэлийн тэнхээг нэмэгдvvлж, гуташгvй хатуу зоригтой болгодог байна. Буянтогтох орчуулав.

    "Гашуун" юм идэх нь хорыг тайлхад тустай


    Эм гашуун боловч євчинд тустай гэж хууч vгэн єгvvлдэг. Гашуун идээний дийлэнх нь шорвог байдаг бєгєєд хvчиллэг эдийг vр ашигтай шингээж чаддаг болохоор хvний бие махбодын хvчиллэг болон шорвогийн тэнцвэрийг хэвийн байдалд байлгаж, євчинд нэрвэгдхээс сэргийлж чаддаг байна. Yvнээс гадна, гашуун амт нь хvний оюун ухаантай нягт холбоотой юм, гашуун кофе, шоколад, эхvvн цай, пиво зэрэг зохих шvлт, кофейнтэй идээн нь хvний их тархинд сэрэлт єгч, оюун санааны ядаргааг арилгаж, бие сэтгэлийн тэнхээ сэлбэдэг. Хvний биед ашигтай хэдэн зvйлийн гашуун амттай идээнийг нэрэлбэл:

    1, Гашуу гvйлс: Номхон далай дээрэх аралт улс Фиджийн хvн ардын ємєн vv євчинд нэрвэгдэх хэмжээ нь хамгийн дор байдаг аж. Шинжлэх ухааны эрдэмтэдийн шинжилгээний дvнгээс vзвэл, тус улсын оршин суугчид хэзээд гашуун амттай хvнсний зvйл иддэг бєгєєд нэг зvйлийн гvйлсний хатаамалд нь ємєн vv євчний эсээс сэргийлэх онцгой амин дэм байдаг юм байна. Энэхvv исэлдvvлдэг амин дэм нь ємєн vvгийн эсийг vр ашигтай сєнєєж чаддаг байна.

    2, Гашуун хэмх: Одоо гашуун хэмхээс чихэр шижин євчнийг vр ашигтай анагаах бvрэлдэхvvн боловсруулан гаргаж, цусны чихэрлэг зvйлийг vр ашигтай бууруулж байна. Yvнээс гадна, гашуун хэмхэд бас хvний биеийн арьс хєрсийг нєхєн ургуулах болон шархыг анагаах бvрэлдэхvvн байдаг болохоор хvний биеийн арьс хєрсийг сайжруулж зєєлєн булбарай болгох чадалтай юм байна.

     3, Єргєєст хэмхийн иш: энэ сайн юмыг хvмvvс гашуун гэж vзээд хаяж орхидог байна. Орчин vеийн судалгаа шинжилгээний дvнгээс vзвэл, єргєєст хэмхийн ишинд хvний биеийн дархлаажих чадлыг зохицуулах бvрэлдэхvvн байгаа болохоор ужигшсан элэгний vрэвсэл, нуугдмал элэгний vрэвсэл, vvсч байгаа элэгний vрэвсэл зэргийг анагаахад зохих vvрэг гvйцэтгэдэг байна.

    4. Шоколад: Хэн хvн оюун санааны цохилтод учирвал, их тархины урмыг хєгжєєх зvйл нь буурч, хvнийг сvлд хийморьгvй болгож, нойрыг хулжуулдаг байна. Шоколадад байдаг гашуун бvрэлдэхvvн нь цусны "урмыг хєгжєєх зvйл"-ийг тvргэн нэмэгдvvлж, хvний урамгvй байдлыг сэргээдэг байна. /Буянтогтох орчуулав/