Шиньжягийн уйгурын єєртєє засах районы соёл боловсролын ажил тєрєл ирмvvн хєгжиж, соёлын эгнээний боловсролын хэмжээ дээшилсээр байна. Шинэ Хятад улс байгуулагдсаны эхний vеэс єєрчлєлт хийж нээлттэй бодлого хэрэгжvvлэх хvртэл Уйгурын єєртєє засах районд дунд зэргийн тусгай мэргэжлийн нэг сургууль, соёлын боловсон хvчний нэг сургууль, кино тавихад бэлтгэх нэг л анги байжээ. Дуу хєгжим, бvжиг, Ши жvжиг, уран зураг зэрэг дунд мэргэжилтэй хvнийг бэлтгэхээс гадна, бусад нь ажилд байгаа олон тvмний соёлыг удирдах, номын сангийг удирдах, кино тавих зэрэг боловсон хvчн, ажилтдыг бэлтгэдэг байна.
Yvнээс гадна бас vндэстнvvдийн залуу сурагчид болон залуу тоглогчдыг сонгон шалгаруулж, Тєвийн Ши жvжгийн дээд сургууль, Тєвийн дуу хєгжмийн дээд сургууль, Шанхайн дуу хєгжмийн дээд сургууль, Шанхайн Ши жvжгийн дээд сургууль, Ши-аний урлагийн дээд сургуульд давтан сургадаг байна. Yvний зэрэгцээ дотор газрын их дээд сургуулиас тєгссєн оюутад Шиньжянгийн шат бvрийн соёлын байгууллагад хувиагдан ирж ажиллаж байна. Их дээд сургуулиудаас тєгссєн оюутад ажил vйл, хариуцлага гэсэн эрхэм дээд сэтгэлгээр Шиньжянгийн vндэстний соёлын байгуулалтад гар бие оролцож, єєр єєрийн ажлын байрандаа гол хvчний vvрэг гvйцэтгэж байна. Хятад улс єєрчлєлт хийж нээлттэй бодлого хэрэгжvvлснээс хойш соёл боловсролын ажил vйлс тvргэн хєгжиж ирсэн. 1986 онд Тєрийн зєвлєл батлан зєвшєєрснєєр, Шиньжянгийн урлагийн сургууль нь Шиньжянгийн урлагийн дээд сургууль болсон байна.
Илийн хазакийн єєртєє засах чжєvгийн урлагийн сургууль, Аксуу районы соёл урлагийн сургууль, Кашкар районы урлагийн сургууль хорьдугаар зууныы наяад оноос байгуулагджээ. Шиньжянгийн соёл урлагийн боловсон хvчний сургууль, Шиньжянгийн киноны ажилтдын дунд зэргийн тусгай мэргэжлийн сургууль ч энэ хугацаанд сургалтаа сэргээж, тєрєл бvрийн соёлын тусгай мэргэжлийн ажилтдыг дамжаанд бэлтгэжээ. Бvрэн бус бvртгэлээр, бvх районы шат бvрийн соёл урлагийн байгууллагад соёл урлагийн гол хvчнийг давхардсан тоогоор хэдэн мянгыг бэлтгэж єгчээ. 1958 оноос 1994 онд тєвийн ши жvжгийн дээд сургууль Шиньжянгийн vндэстний тоглолтын ангийг таван хугацаа эрхэлж, ши жvжиг тоглох тусгай мэргэжлийн хvнийг 100 гаруйг бэлтгэжээ. 1989 оноос 1998 онуудад Шиньжянгийн урлагийн дээд сургууль єєртєє засах районы шууд харьяа урлагийн бvлгэмд vндэстний бvжиг, Мукамын урлаг, цирк зэрэг тусгай мэргэжлийн хvнийг 120 гаруйг бэлтгэжээ. Єнєє бvх районы тєрєл бvрийн тусгай мэргэжлийн ажилтдын тал хувь орчим нь их дээд дунд тусгай мэргэжлийн суруулийн боловсролтой. Хорьдугаар зууны наяад оноос хойш тєрєл бvрийн соёл урлагийн тусгай мэргэжлийн хvмvvсийн дотор профессорын зэрэглэлтэй хvн 100 гаруй, доцентын зэрэглэлтэй хvн 300 гаруй байгаа.
|