Жомоглума оргилын байгалийн дархан цаажтай бvсийг 1993 онд тєрийн зиндааны байгалийн дархан цаажтай бvс болгосон байна. Энэ байгалийн дархан цаажтай бvс нь Тvвдийн єєртєє засах район болон Балбын вант улсын хилд байрлаж, нийт 3 сая 380 мянган га талбайтай. Энэ бvсэд Торон гуу, Рvнся, Шов оргил, Жян цvн тосгон, Гун дан, Жомоглума оргил, Ся гvн бань ма зэрэг долоон гол хамгаалалтын районтай бєгєєд Чэн тан, Нярам, Жирун, Гундан зэрэг эрдэм шинжилгээний таван туршилтын районтай юм.
Дархан цаажтай бvс дэх Гямлай уулын ємнє хормойн далайн тvвшнээс 3000 метр єндєр єргєгдсєн хэсэгт, дэлхийн арван том vзэмжийн нэг хэмээгдсэн Камаа уулан хєндий байрлаж байна. Энэ сайхан уулан хєндийд нємрєг ургамал 2101 тєрєл, нvцгэн vрт ургамал 20 тєрєл байх бєгєєд бас 200 гаруй тєрлийн уйм, 600 гаруй тєрлийн хєвт, газар наалдсан ургамал, 130 гаруй тєрлийн мєгтєй. Энэ нутагт амьдарч байгаа зэрлэг амьтны дотор 50 гаруй тєрлийн зэрлэг араатан, 200 гаруй тєрлийн жигvvртэн шувуу, 20 гаруй тєрлийн хоёр нутагтан болон мєлхєгч амьтан, загас зэрэг байна.
Тэдгээр амьтаны дотор урт сvvлт самж, тvвд бєхєн, Тар хонь, ирбэс, цагаан ирбэс, хар хошуут хун зэрэг тєрийн хамгаалалтад хамрагдсан 10 гаруй тєрлийн амьтан байна. Цагаан ирбэс бол Жомолума оргилын байгалийн дархан цаажтай бvсийн бэлэг тэмдгийн чанартай амьтан байгаа юм. Сахлаг сайхан балар ой шугуйд нь Гямлайн нарсун, харгай, хуниасан хальст хус, єргєєст бутлиг мод, нарийнхулс, гацура, Балба цандан мод, моби, нарс, хурц улаан зэрэг модны тєрлvvд ургаж байна. Yvнээс гадна энэхvv балар ойд нь мєн vзэн сонирхох маш их vнэ цэнтэй голт моби, хуурмаг орходой, ху хонлейн зэрэг зэрлэг ургамалтай.
Нэлгэр их ойн дээд талд нь далайн тvвшнээс 3800-аас 4500 метр єндєр єргєгдсєн нутагт єндєрлєгийн єргєн их тал нутаг байрлаж, энэхvv vзэсгэлэн сайхан єндєрлєгийн тал нутагт бvрнаг євс зэрэг малын бэлчээрт тохирсон євс ургамал халиуран ургаж, цас мєсєн шугамаас дээших газарт нь, даруй далайн тvвшнээс 5500-6000 метр єндєр єргєгдсєн газарт нь мєнх цас хурж, мєнгєн єнгєєр гялалзна. Жомолума оргилийн улсын дархан цаажтай бvсийн хамаг том мєсєн гол бол Рvн бv мєсєн гол болох юм.
|